Tag Archives: нийгэм

November, 2023

  • 6 November

    БЛК МАКС эмнэлгийн эмч нар үзлэг, оношилгоо хийнэ

    Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч олон төрлийн мэс ажилбарыг амжилттай хийж байгаа БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж энэ сарын 7, 8-ны өдрүүдэд үзлэг, нарийн мэргэжлийн оношилгоо хийх гэж байна. БЛК МАКС эмнэлэг: Элэгний өвчин судлал элэг шилжүүлэн суулгах Яс чөмөг шилжүүлэн суулгах Зүрх судас, Зүрх шилжүүлэн суулгах Бөөр шээсний замын судлал,бөөр шилжүүлэн суулгах …

  • 6 November

    ОБЕГ:Сураггүй алга болсон, төөрсөн 37 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 3-нд Говь-алтай, Ховд аймгийн хойд, Увс аймгийн зүүн хэсэг, Архангай, Завхан аймгийн нийт нутгаар 0.0.-8.0 мм цас орж, салхины хурд 16-20 м/с хүрч, цасан шуурга 1-5 цаг орчим шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл, 4-нд Архангай аймгийн зүүн, Булган аймгийн өмнөд,  Хэнтий аймгийн баруун, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар 0.0-7.0 мм цас орж, салхины хурд …

  • 6 November

    Б.Хишигжаргал:Эмнэлгийн ажилчид эмнэлгийн зогсоолд машинаа тавьдаггүй ч иргэдэд зогсоол хүрэлцдэггүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд олгосон газар олголтыг яаралтай цуцалж, барилга барих ажлыг зогсоох үүргийг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн. Тэгвэл өчигдөр  Хотын дарга тухайн байршилд ажиллан, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагатай уулзлаа. Анх 2005 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Жамомед” ХХК-д 450 ам метр газрыг …

  • 6 November

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байх тул зам даваанд мөстөлт, халтиргаа, гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар …

  • 3 November

    Т.Бадамжунайд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

    Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ тус …

  • 3 November

    Нийслэлийн төсвийн тодотголыг ээлжит бус XVI хуралдаанаар хэлэлцэнэ

    Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төслийг хэлэлцэв. Төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг хийсэн юм. Тэрбээр “… Засаг даргын баримталж буй бодлогын хүрээнд төсөвт чиг үүргийн шинжилгээ хийж, төсвийн урсгал зардлыг хэмнэх боломжтой гэж харж байна. Улмаар 20 орчим сургууль, цэцэрлэгийн барилгын дутуу санхүүжилтийг …

  • 3 November

    Дүүжин тээврийн төсөл ирэх онд эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийн талаар санал солилцов. Уг төслийн хүрээнд эхний ээлжид хоёрдугаар шугам буюу Яармаг, Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон Нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор-Хархорин автобусны …

  • 3 November

    С.Бямбацогт: ОХУ, БНХАУ-ыг холбосон найман сүлжээ замтай болно

    Энэ сарын 6-10-ны өдрүүдэд “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумыг Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан анх удаа зохион байгуулах гэж байна. Олон улсын форумын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой ярилцлаа. -“Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумын ач холбогдлын талаар яриагаа эхэлье ? -Зам тээврийн салбар ямар чухал ач …

  • 3 November

    УНТЭ:Дурангийн аргаар ходоодны салстын доорх хавдрыг тайрах хослуулсан мэс заслыг амжилттай нэвтрүүллээ

    Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн дурангийн багийн эмч нар  Мэс заслын баг, Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн багтай хамтарч Laparoscopic and endoscopic cooperative surgery (LECS) буюу хэвлийн дуран,  хоол боловсруулах замын дурангийн хамтарсан ходоодны салстын доорхи хавдрыг тайрах хослуулсан мэс заслыг амжилттай нэвтрүүллээ. Гастроэнтерологийн төвийн дурангийн эмч Т.Тэмүүжин хэлсэн үгэндээ “УНТЭ нь Гастроэнтерологийн төв нь Laparoscopic and endoscopic cooperative surgery …

  • 3 November

    Х.Нямбаатар:Урт цагааны барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авч байна

    НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ulaanbaatar.mn цахим хуудсаар санал авч, асуудлыг шийдвэрлэдэг болох шийдлийг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авч эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:Их тойруу дотор буюу нягтаршил ихтэй байршилд шинээр 1500 орчим …

  • 3 November

    “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ

    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван “Ш” ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааны хүрээнд удаа дараагийн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад 6 тэрбум 100 сая орчим төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт “Ө” гэгчийг Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан. Дээрх этгээдийг Швед Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр албадан авчирч, …

  • 3 November

    Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжлээ

    Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд иргэн Шагж овогтой Хүрэлтулга 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан “НДШ, ХХОАТ шимтгэлийг 50% бууруулах” хуулийн төсөл санаачлах талаар гаргасан саналыг дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрлээ. D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгдөг. Монгол Улсын …

  • 2 November

    Ногоон нуурын гудамжинд 320 автомашины зогсоол байгуулж байна

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамжинд явган хүний зам, дугуйн зам, авто зогсоол байгуулах ажил өнгөрсөн аравдугаар сарын 25-нд эхэлсэн. Тус ажлын хүрээнд 10,000 ам метр талбайд 320 автомашины зогсоол байгуулах бөгөөд Ногоон нуурын гудамжны хоёр талаар 1.2 км урттай, гурван метр өргөнтэй явган хүний болон дугуйн зам хийх юм. Мөн иж …

  • 2 November

    Б.Бат-Эрдэнэ:”Петрочайна дачин тамсаг” ХХК-д улсын байцаагчийн албан даалгавар биелүүлэх нэг сарын хугацаа өгье

    БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн удирдлагуудтай байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, зөрчлийг арилгуулах асуудлаар хоёр талын уулзалт хийв. Уулзалтад “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн Ерөнхий захирал Жү Дали, Гүйцэтгэх захирал Кан Дэчуан, тус компанийн Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн У.Начин БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх, Салбарын хяналтын газрын байцаагч,мэргэжилтнүүд оролцлоо. Уулзалтын эхэнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ …

  • 2 November

    Гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд БНХАУ-тай хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих, Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах зэрэг хоёр улсын хамтарсан олон төсөл Улаанбаатар хотод хэрэгжиж байна. Нийслэлийн өмнөх удирдлагын багийн …