Tag Archives: нийгэм

July, 2024

  • 18 July

    Фото: Нийслэлд 15 төрлийн 1,2 сая цэцэг суулгаад байна

    Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар мандарваа, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, мандарваа, халгана, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан гэх мэт 15 төрлийн 1.2 сая цэцгийг тариад байна. Мөн 3D хэмжээст 28 цэцэгт байгууламжийг байгуулаад байна. Зарим иргэд цэцэгт байгууламжийг гишгэх таслах, гэрийн тэжээвэр амьтдаар сүйтгүүлэх үйлдлүүд гарч байна. …

  • 18 July

    О.Оюунчимэг: Улаанбаатар хот орчмоор долоодугаар сарын 20, 21-ний өдрүүдэд аадар бороо орох төлөвтэй байна

    Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хот орчмоор долоодугаар сарын 20-21-ний шилжих шөнө аадар орно. Агаарын температур долоодугаар сарын 18-19 өдрүүдэд өдөртөө 25-30 хэмийн халуун байх төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд өдөртөө халуун байх төлөвтэй боловч долоодугаар сарын 20-ний оройноос эхлүүлэн агаарын хэм бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 15 хэм, …

  • 18 July

    Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 35.2 хувиар өсжээ

    Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны  эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 14.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.9 (35.2%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 14.2 их наяд төгрөгт хүрч, 3.6 (34.2%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний хагас жилд12.9 их наяд …

  • 18 July

    АТГ-ын дарга З.Дашдаваа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй

    Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдавааг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгсөн гэх мэдээлэл өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэнтэй холбогдуулан АТГ-аас мэдээлэл өглөө. Авлигатай тэмцэх газар “Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.1-т заасныг баримтлан Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тогтоолоор З.Дашдавааг Авлигатай тэмцэх газрын даргаар томилсон. Хуульд заасан түүний …

  • 18 July

    Залилах гэмт хэрэг үйлдэж эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг баривчилж, шилжүүллээ

    Монгол Улсын Цагдаагийн байгууллагад Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтэд үндэслэн Бүгд Найрамдах Солонгос Улсад үндэстэн дамнасан санхүүгийн залилах гэмт хэрэг үйлдэж Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан тус улсын иргэн “К”-г Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүлэн энэ оны 06 дугаар сарын 21-ний өдөр баривчлан шилжүүлж өгөх зорилгоор …

  • 17 July

    “Даншиг наадам-Хүрээ цам 2024” ирэх сарын 3, 4-ний өдрүүдэд болно

    “Даншиг наадам-Хүрээ цам” нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам юм. Тус наадмыг НИТХ, НЗДТГ болон Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулдаг уламжлалтай.  Энэ жил тус наадам ирэх сарын 3, 4-ний өдрүүдэд Хүй долоо худагт болно. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй жуулчин “Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмыг үзэхээр захиалга өгсөн байна. “Даншиг …

  • 17 July

    Төрийн албаны тусгай шалгалт маргааш болно

    Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарлагдсан төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын арван сул орон тоог нөхөх тусгай шалгалтын зарыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Сонгон шалгаруулалтын бүртгэл зургаадугаар сарын 24-ний өдрийн 09.00 цагт эхэлж  долоодугаар сарын 8-ны өдрийн 17.00 цагт дууссан. Шалгалтад найман сул орон тоонд 13 иргэн бүртгүүлэхээр хүсэлтээ …

  • 17 July

    ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулна

    Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулах төслийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Уг төслийг эхлүүлж хэрэгжилтийг Засгийн газарт тайлагнахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгав. Монгол Улсын “Алсын хараа-2025” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Монгол Улс, ОХУ, БНХАУ-г дамжсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, бүс …

  • 17 July

    Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангаж, ажиллахыг үүрэг болголоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөл, хаврын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулах, отор нүүдлийг оновчтой зохион байгуулах, энэ асуудлаар Засгийн газрын гишүүд, агентлагийн …

  • 17 July

    УЕПГ: Авлига, албан тушаалын 5 хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 7 дугаар сарын 01-нээс 09-ний өдрийг хүртэл 301 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 155, Өмчлөх эрхийн эсрэг 73, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 45, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Авлига, албан тушаалын 5, Хүний амьд явах эрхийн …

  • 17 July

    Дурсгалын 5,000 төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ

    Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойд зориулан Монголбанк гүйлгээнд хүчин төгөлдөр дурсгалын 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг цөөн тоогоор үйлдвэрлэж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс гүйлгээнд гаргаад байна. Энэхүү 5000 төгрөгийн дэвсгэрт нь УИХ-аар баталсан мөнгөн дэвсгэртийн загвар, тодорхойлолтын дагуу бүх хэв шинжийг агуулахын зэрэгцээ сүүлийн үеийн шинэ технологиор бүтээгдсэн хамгаалалтын элементүүдээр баяжигдсан …

  • 17 July

    Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн их засварыг ирэх сарын 25-нд дуусгана

    Нийслэлийн ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн одоогийн барилга 1989 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш капитал засвар хийгээгүйн улмаас ус алдах, өвлийн улиралд анги, танхим хүйтэн байх зэрэг асуудлууд сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Иймээс энэ жил тус сургуульд иж бүрэн засвар хийж, жишиг сургууль болгохоор нийслэлийн төсөвт санхүүжилтийг суулгасан юм. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон …

  • 17 July

    Орон нутгийн сонгуультай холбогдуулан наймдугаар сарын 12-ноос иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно

    Ирэх 10-р сард болох Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуультай холбогдуулан иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоох болсон талаар УБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө …

  • 17 July

    Сэрэмжлүүлэг: Хөгжлийн банкны өр төлбөрт хураан авсан байрыг хямд үнээр зарна хэмээн иргэдийг залилж байна

    Монгол Улсын Хөгжлийн банкны өр төлбөрт хураан авсан Шинэ Яармаг цогцолбор хорооллын зарим байрыг өөрийн өмч мэтээр иргэдэд ойлгуулж, хямдаар санал болгон бусдыг залилахыг завдсан үйлдэл удаа дараа гараад байна. Тодруулбал, “Шинэ Яармаг цогцолбор хорооллын 736, 737 дугаар байрнуудаас дуудлага худалдаагаар худалдан авсан байрыг зах зээлийн үнээс хямдаар зарна” гэсэн мэдээлэл тараан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, ингэхдээ хуурамчаар бичиг …

  • 17 July

    Улсын Нэгдүгээр төв эмнэлэг БНСУ-тай сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллана

    УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал БНСУ-ын төлөөлөгчдийг өчигдөр /2024.07.16/ хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНСУ-ын талаас “Эль” эмнэлгийн гүйцэтгэх захирал Чу Ги Чол, “Чамчуван” эмнэлгийн Шүдний эмнэлгийн эрхлэгч Пак Сэ Хүн болон бусад холбогдох албаны хүмүүс, УНТЭ-ийн талаас ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал, Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа, Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн А.Гэрэлтуяа нар оролцов. …