Tag Archives: нийгэм

July, 2024

  • 11 July

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо

    Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан оролцож, үзэж сонирхлоо. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах Монгол телевизийн шууд хөтөлбөрийн асраар зочилж, наадамчин зон …

  • 11 July

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагайн харвааны асар болон үндэсний сурын талбайд зочлов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа шагайн харвааны асар болон үндэсний сурын талбайд зочиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ үеэр эртний уламжлалын дагуу дуут сумаар харваж үндэсний сурын харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олонд хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол …

  • 11 July

    Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцлоо

    Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар нээлтийн ажиллагааг үзэж, сонирхож, наадамчин олонд баяр наадмын мэнд дэвшүүллээ. Монгол Улсын Засгийн газар 2023-2025 …

  • 11 July

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн Үндэсний их баяр наадмыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ, Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ, Их Монгол Улсын гал голомт манай сайхан оронд айлчлан ирсэн Бутан Улсын Цог Жавхлант Хаан, Хатан болон эрхэм хүндэт зочид оо, Эрхэм хүндэт наадамчид …

  • 10 July

    Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу галт тэрэг явна

    Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 2024 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар – Давааны – Улаанбаатар чиглэлд гурван вагонтой зорчигчийн галт тэргийг доорх цагийн хуваарийн дагуу аялуулна. Үүнд: Улаанбаатар хотоос 09:00, 14:30, 19:10 цагт явж, Давааны зөрлөгт 09:55, 15:25, 20:05 цагт очно. Давааны зөрлөгөөс 12:30, 16:40, 21:25 цагт хөдөлж, Улаанбаатарт 13:20, 17:30, 22:15 цагт ирнэ. Үндэсний их …

  • 9 July

    Тайландын хаант улсын Үндэсний өргөн нэвтрүүлэг, харилцаа холбооны зохицуулах хороотой санамж бичиг байгууллаа

       Тайландын Хаант улсын Үндэсний өргөн нэвтрүүлэг, харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, клиникал профессор Сарана Бүүнбайчайпруп тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 07 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр (2024.07.09) Харилцаа холбооны зохицуулах хороотой хоёр талт уулзалт хийж, Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр тал цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тохиролцон баталгаажуулж, харилцан туршлага солилцсон …

  • 9 July

    УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар Б.Баярбаатарыг томилохыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр (2024.07.09) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай болон УИХ-ын дэгийг шинэчлэн тогтоох зэрэг гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл даргалж, ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын Ёс зүй, …

  • 9 July

    “Дээлтэй Монгол” наадам болж байна

    Үндэсний их баяр наадмын хүрээнд “Дээлтэй Монгол” наадмыг өнөөдөр төв талбайд зохион байгуулж байна. Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар Нийслэл Улаанбаатар хотыг Олон Улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход чиглэсэн уг наадам энэ жил 18 дахь жилдээ зохион байгуулж …

  • 9 July

    Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа, Цог Жавхлант Хаан Төрийн хүндэт …

  • 9 July

    3арим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.07.09) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 08 цаг 10 минутад гишүүдийн 59.5 хувийн ирцтэй эхэлж, хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан 3асгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг дэмжье гэдэг саналын …

  • 8 July

    Дорноговь аймгийн долоон суманд хүмүүнлэгийн тусламж хүрлээ

    Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Сайншанд, Өргөн, Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт сумын зудын гамшигт өртсөн малчин өрх болон зорилтот бүлгийн иргэдэд НҮБ-аас хүмүүнлэгийн тусламж хүргэлээ. Зудын гамшигт өртсөн малчин эмэгтэйчүүдэд ариун цэвэр, эрүүл мэндийн багц хүргэх, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийн товхимол өгөх, санал бодлыг нь сонсох үүрэг бүхий НҮБ-ын Хүн амын сан болон Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл энэ сарын 3-5-ны өдрүүдэд …

  • 8 July

    Хурдан морины унаач хүүхдүүдийг энэ сарын 8-9-нд бүртгэнэ

    Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт  долоодугаар сарын 10-ны өдөр эхлэхтэй холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2018/ стандартыг хэрэгжүүлэн ажиллана. Хурдан морь унаж уралдах хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт  долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд 09:00-21:00 цагийн хооронд хийнэ. …

  • 5 July

    Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна. Засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд долоодугаар сарын 9-нд дуусгах төлөвлөгөөтэй байна. Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан:Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, автомашингүй бүс болгож байгаа. …

  • 5 July

    Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх 1.1 км авто замыг шинэчилж байна

    Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбогдуулан баруун аймаг руу салдаг уулзвараас Хүй долоо худаг, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замыг шинэчилж буй. Энэ хүрээнд Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх 1,1 км авто замыг энэ сарын 8-ны өдөр …

  • 5 July

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” олимпын наадамд оролцох тамирчдад Төрийн далбаа гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдаа үдэж, Төрийн далбаа гардууллаа. Тэрбээр, Монгол Улс хүн төрөлхтний эв санааны нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадамд тогтмол оролцож, зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртсэн олимпын амжилтын түүхтэйг дурдлаа. Монгол Улсын Үндэсний шигшээ баг энэхүү амжилтын буухиаг үргэлжлүүлэхээр “Парис-2024” зуны гучин гурав дахь удаагийн олимп, арван долоо дахь …