Tag Archives: нийгэм

July, 2024

  • 3 July

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн”-г нээлээ

    НЗДТГ, “Рио Тинто Монгол” ХХК, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2022 онд гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны хүрээнд “Паркаа хамтдаа бүтээе” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Рио Тинто Монгол” ХХК иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл …

  • 3 July

    НЗД-ын нэгдүгээр орлогчоор Н.Мандуулыг томиллоо

    Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар НЗД-ын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон юм. Иймээс Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуулыг томиллоо. Н.Мандуул нь 2000 онд ерөнхий …

  • 3 July

    Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчид төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөв

    Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 205 дугаар тогтоолоор түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтад “Төрийн албаны өдөр”-ийг жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдөр байхаар тогтоосон. Төрийн албаны зөвлөлөөс энэ өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг төрийн байгууллага, Салбар зөвлөлүүдийн хэмжээнд нэгдсэн байдлаар …

  • 2 July

    Наадмын өдрүүдээр буюу долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд бороо орж сэрүүсэх төлөвтэй байна

    Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн болон баяр наадмын үеийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хот орчмоор долоодугаар сарын 2, 3-ны өдрүүдэд бороо орохгүй. Агаарын температур өдөртөө 24-28 хэмийн халуун байх төлөвтэй байна. Харин долоодугаар сарын 4-6 өдрүүдэд өдөртөө бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байна. Наадмын өдрүүдээр буюу долоодугаар сарын 10, 11-ний …

  • 2 July

    Цэцэгт байгууламжийн хийцлэлтэй болгоомжтой харьцаж, гишгэхгүй байхыг уриалж байна

    Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар мандарваа, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, халгана, астра, бербиния, энхэлгэнэ,  гэх мэт 10 орчим төрлийн 920 мянга гаруй цэцгийг тариад байна. Зарим иргэд цэцэгт байгууламжийг гишгэх таслах, гэрийн тэжээвэр амьтдаар сүйтгүүлэх үйлдлүүд гарч байна. Иймд иргэд та бүхэн …

  • 2 July

    Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 9.5 км авто замыг шинэчилж байна

    Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд СХД-ийн 20, 32 дугаар хороо, Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 9.5 км авто замыг хэсэгчлэн шинэчилж байна. Тус авто замын хашлага солих, ус зайлуулах шүүрт худаг байршуулах, худгийн таг өндөрлөж, асфальт бетоноор хучна.

  • 1 July

    Нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав

    Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоолыг танилцуулж байна.  

  • 1 July

    Ц.Төрхүү: “Streed food” буюу гудамжны хоолны үйлчилгээ эрхлэгчид мах, махан бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулахгүй байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Streed food” буюу гудамжны хоолны стандарт, үйлчилгээний чанар, хяналтын талаар танилцуулав. Тэрбээр “Стандарт, хэмжил зүйн газар 2010 онд явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг, техникийн ерөнхий шаардлагыг баталсан бол 2023 онд НИТХ-аар нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам батлах тухай тогтоолын төслийг баталсан. …

  • 1 July

    СЕХ: УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдэд гишүүний үнэмлэх олгох тогтоол баталлаа

    Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.2, 74.3.6 дахь заалт, 74.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын …

June, 2024

  • 28 June

    Л.Оюун-Эрдэнэ: Ард иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн VIII тойргийн дөрөвдүгээр хэсгийн хорооны байранд саналаа өглөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын ард түмэн бид хамтдаа 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш ес дэх удаагийн парламентын сонгуулиа өгөх гэж байна. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой байна. Нэгдүгээрт, салбар салбарын дуу хоолой бүхий 126 төлөөлөлтэй парламентыг Монгол Улсын түүхэнд бүрдүүлэх гэж байна. …

  • 28 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саналаа өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд байрлах 8-1-1-3 дугаар хэсгийн хорооны санал авах байранд саналаа өглөө. Тус хэсгийн хороонд 1,726 сонгогч бүртгэгдсэн бөгөөд 11.00 цагийн байдлаар санал хураалтын явц 16.28 хувьтай байлаа. Энэ удаагийн сонгууль анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ойтой давхцаж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Тэрбээр Үндсэн хуулиар олгогдсон …

  • 28 June

    “УБТЗ” ХНН: Наушки-Сүхбаатар боомтын галт тэрэг солилцоо нэмэгдэж байна

    “УБТЗ” ХНН болон Дорнод Сибирийн төмөр замын нэгдүгээр орлогч дарга нар цахимаар хуралджээ. Хурлын үеэр “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Олег Казаков “Энэ сард тохиож буй чухал үйл явдлуудын нэг бол Хятад-Монгол-Орос-Беларусь-Польш чиглэлд сүүлийн 5 жилд анхны чингэлэг галт тэрэг аялж эхэлсэн явдал юм. Уг галт тэргийг Замын-Үүд өртөөнд нарийн царигаас өргөн цариг руу шилжүүлэн ачих хугацааг тооцон 51 цагийн дотор УБТЗ-ын …

  • 27 June

    Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ханган санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо

    Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон талаар Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийлээ. Ээлжит сонгуулийг ажиглах 30 мянга гаруй ажиглагчдын төлөөлөл болох “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас хэвлэлийн бага хуралд оролцов. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран санал авах үйл …

  • 27 June

    Гурван өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг түр хориглов

    УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт баасан гарагт буюу зургаадугаар сарын 28-ны өдөр улс орон даяар болно. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар зургаадугаар сарын 27, 28, 29-нд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо. Түүнчлэн санал өгөх өдөр соёл урлаг, үзвэр, спортын олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүд амарна.

  • 27 June

    ХЭҮК: Иргэдийн регистрийн дугаарыг ашиглаад хэнд санал өгснийг нь илрүүлэх боломжгүй

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс долоо хоног бүр хүний эрхийн анхаарал татсан асуудал болон Комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар зохион байгуулагдахтай холбогдуулан сонгуулийн санал өгөх эрх бүхий иргэд саналаа нууцаар, чөлөөтэй өгөх эрхээ бүрэн эдлүүлэх асуудлаар ХЭҮК-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга …