Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Захиргаа удирдлагын газрын дарга Н.Монголхүү нар хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар энэ сарын 26-ны өдөр уулзаж санал солилцлоо. Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас, бүтэн өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн …
Tag Archives: нийгэм
June, 2024
-
27 June
О.Оюунчимэг: Улаанбаатар хотод ирэх сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна
Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул, Сэлбэ, Дунд голуудын үерийн түвшин хэвээр байна. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Онцгой комиссын алба хаагчид бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хот орчмоор өнөөдөр …
-
26 June
ЭТТ-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг шоронгоос захидал бичсэн мэтээр худал мэдээлэл тараажээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг шоронгоос захидал бичсэн мэтээр худал мэдээлэл тараажээ. Уг захидал нь хуурамч болохыг түүнийг өмгөөлөгч Э.Шинэцэцэг мэдэгдсэн юм. Тэрбээр “Миний үйлчлүүлэгч Б.Ганхуяг нь хэн нэгэн этгээдэд хандаж ямар нэгэн өргөдөл, ил захидал илгээгээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Сонгуультай холбоотойгоор ийм төрлийн худал мэдээлэл гаргаж буйд харамсаж байна. Худал мэдээлэл түгээх нь эрүүгийн гэмт хэрэгт …
-
26 June
Ц.Төрхүү: Үерийн далан дотор ургасан бургасыг Хар усан тохой руу шилжүүлж байна
Нийслэлийн Онцгой комиссоос үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. ЦУОШГ-аас дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэж байгааг мэдээлсэн. Улаанбаатар хотод энэ зун олон жилийн дунджаас ахиу хэмжээний бороотой байх төлөв ажиглагдаж байгаа аж. Иймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аюултай бүсэд …
-
26 June
Метроны зөвлөхөөр шалгарсан түншлэлтэй гэрээний хэлэлцээ эхлүүллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барьж байгуулах төсөл”-д зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын компаниудын хамтарсан түншлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын “Дова инженеринг” компани тэргүүлж буй түншлэлд тус улсын “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр зам корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд багтаж байгаа юм. Уулзалтын эхэнд “Дова инженеринг” компанийн тээврийн ерөнхийлөгч Чон …
-
26 June
Монгол Улсад төвлөрсөн цахилгаан хангамжид холбогдоогүй сүүлийн сум байнгын эрчим хүчтэй боллоо
Монгол Улсын сум суурин газруудаас төвлөрсөн системд холбогдоогүй цорын ганц сум болох Говь-Алтай аймгийн Алтай сумыг БНХАУ-аас 35 кВ-ын 70.7 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж, цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн санаачлан 2022 оны Улсын төсөвт суулган тухайн онд барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Тус сум нь өмнө нь 600 кВт нарны цахилгаан станц, …
-
26 June
Х.Нямбаатар:Төв цэнгэлдэх хүрээлэнд Нарантуул захыг нүүлгэж ирэхгүй
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаарх мэдээллийг холбогдох албаныхан өглөө. Өнөөдрийн байдлаар баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай явж байгаа бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд авто зогсоол шинээр байгуулах, зам засах, суурийн тэгшилгээ хийх ажлууд тус …
-
26 June
Сонгогчдын нэрийн жагсаалтыг нам, эвслүүдэд хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгуулав
Улсын бүртгэлийн байгууллага Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хүсэлт гаргасан 7 нам, 2 эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдэд Сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг өчигдөр /2024.06.25/ зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан хэлэхдээ “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт …
-
26 June
ЦЕГ: “Үндэсний эвсэл”-ийн байрнаас 41985 хүний хувийн мэдээлэлтэй файл олдсон
ЦЕГ-аас сонгуультай холбоотой ирсэн зөрчлийн талаар 7 хоног бүрийн лхагва гарагт мэдээлэл хийж байгаа билээ. Тэгвэл өчигдөр “Үндэсний эвсэл”-ийн штабын байранд хийсэн шалгалтын талаар өнөөдөр /2024.06.26/ мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр: Иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах объектод шалгалт хийсэн. Энэ байранд ямар нэгэн эвслийн сонгуулийн штабын …
-
26 June
УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг 100 хувь гараар тоолно
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт саналын хуудсыг 100 хувь гараар (хяналтын тооллого) нэг бүрчлэн тоолно. Тодруулбал, санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнг гар тооллогоор баталгаажуулах юм. Саналын хуудсыг гараар тоолох үйл ажиллагаа ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогчдын төлөөлөлд бүрэн нээлттэй. Саналын хуудсыг гараар тоолох ажиллагааг санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн …
-
25 June
Google-ийн сургалтанд хамрагдсан 350 хүн батламжаа гардан авлаа
Монгол Улсын Засгийн Газар, Google компани хамтарч мэргэжлийн цахим ур чадвартай 1,000 боловсон хүчин бэлтгэж байна. Энэ хүрээнд Grow with Google Mongolia хөтөлбөр хэрэгжүүлж, Төслийн менежмент, Их өгөгдөл шинжилгээ, UX дизайн, Кибер аюулгүй байдал, Цахим маркетинг/ цахим худалдаа, Мэдээллийн технологийн суурь мэдлэг олгох 6 чиглэлээр 350 хүнийг мэргэжлийн ур чадвар олгох сургалтанд элсүүлсэн юм. Цахим ур чадвар мэргэжил дээшлүүлэх буюу …
-
25 June
Сонгогчдын нэрийн жагсаалтыг нам, эвслүүдэд цахим хэлбэрээр хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа
Улсын бүртгэлийн байгууллага Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хүсэлт гаргасан 7 нам, 2 эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдэд Сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг өнөөдөр /2024.06.25/ зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан хэлэхдээ “Улсын бүртгэлийн байгууллага нь энэ удаагийн сонгуульд техник технологийн хувьд дэвшилттэй, …
-
25 June
О.Анхбаяр: Наадамчдын гүүрний усанд автсан хэсэг бидний ажлаа хийхэд зориулсан түр зам бөгөөд нийслэлд ямар ч хохирол учраагүй
Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газар болон гүйцэтгэгч “Тотал Инж” ХХК-иас мэдээлэл өглөө. “Тотел Инж” ХХК-ийн инженер О.Анхбаяр “Гүүрэн байгууламж барихад түр зам, талбайн орон зай гэх мэт бэлтгэл арга хэмжээг хангах ёстой байдаг. Тухайн усанд автсан хэсэгт бүтээн байгуулалтын ажил огт хийгээгүй, барьж буй гүүр рүү техникээ аваачих …
-
25 June
НПГ:Үндэслэлгүйгээр торгуулсан иргэдийн мөнгийг буцаан олгох ажиллагааг эрчимжүүлэхээр албан бичиг хүргүүллээ
Нийслэлийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүйгээр оногдуулсан шийтгэлийг прокурорын дүгнэлтээр хүчингүй болгосон, өөрчилсөн шүүхийн шийдвэрийн биелэлттэй танилцаж, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээх чиглэлээр арга хэмжээ авч ажиллажээ. Тодруулбал, 2023 онд тус прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий 84 байгууллагын албан тушаалтан зөрчлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж шийтгэл оногдуулсан 113 …
-
25 June
Усны ослын нийт тохиолдлын 27,5 хувь нь нийслэл хотод тохиолджээ
Улсын хэмжээнд зургаадугаар сарын 24-ний байдлаар усны ослын 46 тохиолдол бүртгэгдэж, 30 хүн амь насаа алдсан байна. Үүний 26 нь том хүн, 4 нь хүүхэд байгаа юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байна. Усны ослын нийт тохиолдлын 27,5 хувь, амь насаа алдсан иргэдийн 18 хувь нь нийслэл хотод …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл