Tag Archives: нийгэм

September, 2019

  • 10 September

    Smartcar системд шинэ үйлчилгээ нэмэгдлээ

    Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ Smartcar системээр дамжуулан “Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах” үйлчилгээг авах боломжтой боллоо. Монгол улсын хэмжээнд 2019 оны хагас жилийн байдлаар нийт  990,856 автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл байгаагаас хөдөлгөөнд оролцдоггүй 95,006 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд албан татварын нэхэмжлэл үүсдэг тул ашиглагддагүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах шаардлагатай байна. Автотээврийн хэрэгсэл эзэмшигч нь …

  • 10 September

    ОБЕГ: Дөрвөн иргэнийг гал түймрийн голомтоос авран гаргалаа

    Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Автозамчдын 30-р байр, Монполимент группын оффист гал гарч байна гэсэн дуудлага өдрийн 15:04 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ. Тус дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 …

  • 10 September

    Үндэсний үйлдвэрлэгч “Ивээл брэнд” 55 дугаар тусгай сургуулийн сурагчдыг дэмжлээ

    Үндэсний үйлдвэрлэгч “Ивээл брэнд” нь Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 55 дугаар тусгай сургуулийн сурагчдад урлаг спортын болон бусад арга хэмжээнд үндэсний хувцсыг өмсөж хэвшүүлэх зорилготойгоор 100 ширхэг орчин үеийн загвар бүхий нийт 5.900.000 төгрөгийн өлзий хээ найман хигээст алтан хүрдтэй цамцыг бэлэглэлээ. Эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө сэтгэл зүрхээ зориулан дэмжлэг үзүүлсэн “Ивээл брэнд”-ийн хамт олонд сургуулийн …

  • 10 September

    Сайжруулсан түлшний түгээлтэнд дүүрэг, хорооны Засаг дарга нарыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр Монголын хүүхдийн ордонд боллоо. Хуралдаанд нийслэлийн харъяа байгууллагын дарга нар болон удирдах албан тушаалтнууд, дүүргийн Засаг дарга нар болон 152  хорооны Засаг дарга нар оролцов. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар мэдээллээ. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, …

  • 10 September

    “Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээнд оролцох аж ахуй, нэгжийн бүртгэл эхэллээ

    “Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээ 9-р сарын 18-24 өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулна. Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор болох юм. …

  • 10 September

    Хилийн боомтуудын захиргаанд жуулчдад зориулсан хөтчийн үйлчилгээ үзүүлэх электрон дэлгэц хүлээлгэж өглөө

    БОАЖЯ-наас хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд 21 боомтын захиргаанд жуулчдад зориулсан анхан шатны хөтчийн үйлчилгээ үзүүлэх аппликэйшн бүхий электрон дэлгэц хүлээлгэж өглөө. Энэхүү электрон хөтөч нь Монгол Улс руу боомтоор дамжин нэвтэрч буй жуулчдад Монгол орны талаарх бүх төрлийн мэдээллийг өгч, 21 аймагт үзэж болох түүх соёл, байгалийн цогцолборт газруудыг танилцуулах юм. Мөн үйлчилгээний талаарх бүхий л мэдээллийг …

  • 10 September

    2020 оны есдүгээр сар хүртэл хуш модны самар бэлтгэхийг хориглов

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/463 дугаар тушаалаар 2020 оны есдүгээр сарын 01-нийг хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хориглолоо. Нийслэлийн ногоон бүсийн ойн сан нь “Ойн тухай хууль”-д заасны дагуу экологи-эдийн засгийн ач холбогдлоороо хамгаалалтын бүсийн ойд хамаардаг. Ногоон бүсийн ой нь байгалийн аясаар ургасан ой бөгөөд шинэс, хуш, нарс, хус зонхилж улиангар, гацуур, …

  • 10 September

    Монголын хамгийн том лазер гэрлийн шоу энэ Баасан гарагт болно

    Монголд урд өмнө засагдаж байгаагүй нүсэр том тайз өнөөдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд засагдаж эхэллээ. 9 дүгээр 13 буюу энэ Баасан гарагт “Light up Mongolia” Монголын хамгийн том лазер гэрлийн шоу болох бөгөөд энэхүү шоу арга хэмжээнд зориулан дээрх тайзыг засаж байгаа юм байна. Хэдэн жилийн өмнө төв талбайд Чингис хааны суумал хөшөөг босгож, гэрлийн шоуны гайхамшгийг монголчуудад мэдрүүлж байсан уран …

  • 10 September

    ЦЕГ: Хар тамхи хэрэглэснээс болж нас барсан байж болзошгүй хоёр иргэний хэргийг шалгаж байна

    Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газар Баянзүрх дүүрэгт нас барсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаар мэдээлэл гаргалаа. Эргэн сануулахад, 2019 оны наймдугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт 30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нас барсан байна гэх дуудлагын дагуу шалгалт явуулахад  мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, хэрэглэлүүд илэрсэн бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.   Урьдчилсан байдлаар хоёр иргэн хар тамхи …

  • 10 September

    Эрэлч нохойн хамтарсан сургалтыг зохион байгуулж байна

    Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Дорноговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд “Эрэлч нохой сургалт, арчилгаа” сэдэвт хамтарсан сургалтыг зохион байгуулж байна. Хамтарсан сургалтаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн алба, НОБГ-ын нийслэлийн аврах анги 105, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн Онцгой …

  • 10 September

    Б.Солонго: Үндэсний аюулгүй байдалд трансжендерүүд биш хоол хүнс нөлөөлж байна

    Трансжендер мисс Б.Солонго өнөөдөр /2019.09.10/олон нийтийн сүлжээнд цацагдсан зургийн талаар мэдэгдэл хийж, трансжендер хүмүүсийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Б.Солонго:” Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн нэг залуу трансжендер хүмүүсийн үс гэзгийг хусна гэж нийгмийг өдөөн турхирсан мэдэгдэл хийсэнд харамсалтай байна. Хүний эрхийн комисс цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллан шалгаж байгаа юм билээ. Зурагний хувьд трансжендер хүмүүс архидаад эсвэл биеэ үнэлээд …

  • 10 September

    АТГ: Зарим этгээдэд ял завшуулах боломжийг олгож байна

    Авлигатай тэмцэх газар сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр зохион байгуулав. Энэ удаагийн хэвлэлийн хурлыг авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийлээ. Хэвлэлийн хуралд оролцсон Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү үндсэн 3 сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ. АТГ-аас төрийн байгууллагуудад Зөвлөмж өгсөөр байтал авлигын гэмт хэрэг, зөрчил гарсаар байна …

  • 10 September

    “Ардчилал бидэнд юу өгсөн бэ?” онол практикийн бага хурал болно

    Монгол Улс 1990 онд ардчилалд шилжсэнээс хойш өдгөө 30 дахь жилийнхээ ойтой золгож буй бөгөөд Монгол ардчилсан орон гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, бүс нутагтаа ардчиллыг амжилттай бойжуулан хөгжүүлж буй загвар орон хэмээн үнэлэгддэг билээ. Тэр тусмаа ардчилсан үзэл, эрх чөлөөг иргэн бүр эдэлж, Ази дахь үлгэр жишээ ардчилсан улс гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Энэ ч утгаараа өнөө …

  • 10 September

    Дуучин М.Нарантуяа “Мангир” нэртэй брендээ гаргажээ

    Дуучин Нара  буюу М.Нарантуяа “Le miel de Nara” буюу “Мангир” нэртэй зөгийн балны шинэ брендээ энэ сарын 8-ний өдөр цахим хуудсаараа дамжуулан танилцууллаа. Тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн зөгийн аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд  зэрлэг цэцэгс, эмийн ургамлаас тоос хүртсэн зөгийн балаар тус брендийн бүтээгдэхүүнүүдээ хийж байгаа аж. Тэрбээр энэ талаараа “Танд хүрч буй энэхүү 450гр балыг гарган авахын тулд : 1150 гаруй ширхэг зөгийнүүд маань 180,200 …

  • 10 September

    Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны багачууд цэцэрлэгтэй боллоо

    Нийслэл, дүүрэг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэл хотод 30 сургууль, 73 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 8 спорт заалны барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадлыг 15,500, цэцэрлэгийн хүчин чадлыг 12,255-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Нийслэлийн Боловсрол-2020 дэд хөтөлбөрт “сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлд 50 …