Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Өнжмөл шар өвсний шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай” А/487 дугаар захирамж гарлаа. Тус захирамжийг НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын удирдах бүрэлдэхүүнд танилцуулан, үүрэг чиглэл өгсөн юм. Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийг 5 дүүргийн ногоон бүсэд …
Tag Archives: нийгэм
April, 2020
-
11 April
Тариаланчид 60 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлав
Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 13 компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандивын аянд нэгдлээ. Тодруулбал, “Алтан тариа” ХХК-ийн Сэлэнгэ салбар, “Их шинэстэй” ХХК, “Ургацын хишиг” ХХК зэрэг нийт 13 компани 60 сая төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлаж байгаагаа илэрхийлэн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө. Энэ үеэр коронавируст халдварын цар тахлын улмаас дэлхийн улс орнуудад эдийн засгийн нөхцөл байдал …
-
11 April
Зөвшөөрөлгүй байрлуулсан самбар, сурталчилгааны байгууламжийг цэгцлэх ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах, дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн зөрчлийг арилгах, хяналт шалгалт хийх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өгсөн юм. Тус үүргийн дагуу аж ахуйн нэгжүүдийн хаяг …
-
11 April
Нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлт үргэлжилж байна
Дэлхийн олон улсад тархаад буй covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлуудыг эрчимжүүлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан өгсөн. Тус үүргийн дагуу нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны 6000 гаруй албан хаагч эргүүлээр ажиллаж иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, амны хаалтаа хэрэглэж хэвшихийг уриалж байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбай болон гэр хорооллын модон жорлон, аж ахуйн нэгжүүдийн дотор орчны халдваргүйжүүлэлтийг хийж …
-
10 April
Хүүхэд “И-баримт”-ын дансгүй учир зөвхөн брокерийн компаниар дамжуулан дансаа нээлгэнэ
Өнгөрсөн мягмар гарагийн Төсвийн байнгын хорооны хурлын үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Брокерийн компаниар дансаа нээлгэсэн хүмүүс түүгээрээ дамжуулаад ногдол ашгаа авна. Үлдсэн хүмүүс “И-баримтынх нь дансаар дамжуулаад мөнгийг нь өгөхөөр бүх зохицуулалтыг хийхээр болсон. Тэгэхээр данс нээх шаардлагагүй болсон байгаа гэдгийг хэлье” хэмээн ярьсан юм. Тэгвэл энэ талаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 мэдээлллийн албаны менежер Э.Баатарцогт энэ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Иргэдэд …
-
10 April
Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн бодлогын зорилго бүр Монгол хүний сайн сайхан амьдралыг дээшлүүлэхэд чиглэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авлигын индексээр 93 дугаар байрт жагсаж байна. Тодруулбал, Монгол …
-
10 April
Ө.Энхтүвшин: Нүдэнд үл харагдах, гарт үл мэдрэгдэх вирус хүн төрөлхтнийг сөхрүүлж байна
Монгол Улс дахь Өвөр Монголын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн Монгол улс дахь Тунлио хотын бизнесийн холбоо”, Верадико Монголиа ХХК-аас Улсын онцгой комисст өнөөдөр 30 сая төгрөгийн хандив өргөлөө.Уулзалтад Верадико Монголиа ХХК-ийн захирал н.Хөгжил, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн болон холбогдох албаныхан оролцлоо. Тэд “Хүн төрөлхтөн хамтдаа бэрхшээл хүндрэлийг даван туулах шаардлагатай боллоо. Тиймээс Монголд үйл ажиллагаа явуулдаг Өвөр Монголын ахан дүүс …
-
10 April
Герман улсад ажиллаж, амьдарч байгаа 48 иргэнээс 1210 еврог хандивлажээ
Герман улсын Линденберг, Мёнчен, Аусберг, Линдау, Дотмонд, Бонн хотуудад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд сэтгэлийн хандиваа илгээснийг гэр бүлийн төлөөлөл өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Дээрх хотуудад амьдардаг нийт 48 иргэнээс 1210 евро буюу 3732 850 төгрөгийн хандив илгээжээ. Дэлхий нийтийг цочроож байгаа коронавируст халдвараас ард түмэн, эх орноо хамгаалан ажиллаж байгаа элэг нэгт бүх монголчууддаа баярлаж, талархаж …
-
10 April
Жүдочид Улсын онцгой комисст хандив өргөлөө
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Тухайлбал өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “Мон Интра” ХХК-тай хамтран голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад зориулж, 5000 тун эм бэлдмэлийг, “Монголын Жудо бөхийн холбоо”-оос нэг өдрийн цалин болох 1 449 244 төгрөгийг Улсын онцгой комисст өнөөдөр хүлээлгэн өглөө. …
-
10 April
“Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо”-оос 10 сая төгрөгийг хандивлалаа
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо”-оос нийт 10 сая төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Тус холбооноос 18 аймгийн сумдын бэлчээр ашиглагчдын холбоо, малчдын хэсэг бүлэг, гишүүд дэмжигчдийнхээ дунд 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хандивын аян зарласан байна. Хандивын аянд 15 аймгийн 76 сумын 1837 малчин …
-
10 April
Алтанбулаг, Замын-Үүд боомтоос гүний хяналт шалгалтанд шилжүүлсэн автомашин, импортын бараа бүтээгдэхүүнд хийгдэж буй хяналт шалгалтын үйл явц
Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэл үүргийн дагуу 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн нийт 35, Буянт-Ухаа Хилийн мэргэжлийн хяналтын албаны 3, нийт 38 улсын /ахлах/ байцаагч ажлын 24 цагийн горимд шилжин Алтанбулаг болон Замын-Үүд боомтуудаас гүнд шилжин хяналт шалгалтанд хамрагдаж буй олон улсын транзит ачаа тээвэр /тир машин/-ны жолооч нарын эрүүл …
-
10 April
4402 ээжийг “Эхийн алдар” I, II одонд тодорхойлж уламжлахаар тогтов
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд олгодог “Эхийн алдар” I, II одонд 4402 ээжийг тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов. Тодруулбал, олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжид өсгөсөн нийслэлийн харьяат 211 эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, 4191 эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулахаар уламжилж байгаа юм. Эхийн алдар II зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн …
-
10 April
“Суруга партнерс”, “Суруга пропертиз”ХХК-ийн газар эзэмших эрхийг дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГ-т шилжүүллээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн дэмжив. Тодруулбал Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар хотын олон улсын дунд сургуулийн урд байрлах “Суруга партнерс” ХХК-ийн 2.0 га, “Суруга пропертиз”ХХК-ийн 2.0 га газрын эзэмших эрхийг компанийн өөрсдийн хүсэлтийн дагуу дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГ-т шилжүүлэн өглөө. Мөн Тэргүүлэгчдийн хурлаар, Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг …
-
10 April
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд …
-
9 April
Ц.Ганзориг: 82 настай иргэн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн
Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар ирэх сард болохоор товлогдсон цэрэг татлагыг үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж, тусгай горимоор зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Харин иргэдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг сунгах эсэх талаар хэлэлцээгүй аж. Учир нь олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай судалгаа, бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй хэмээн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл