АНУ-ыг зорчиж байгаа иргэдийн дунд гадаад паспортын асуудлын улмаас хил дээр саатуулагдах явдал гарч байгаа аж. Тодруулбал, сунгалттай гадаад паспортоор АНУ-ыг зорьж буй иргэдийг хил дээр саатуулж эхэлжээ. Тиймээс иргэдийг шинэ гадаад паспорттой зорчихыг албаныхан олон нийтэд анхааруулж байна. АНУ-д зорчих гэж буй иргэн гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах, мөн хоёр талын тийз бичүүлсэн байх, ЭСЯ-наас олгосон визний ангиллыг зөрчихгүй байх …
Tag Archives: нийгэм
April, 2019
-
4 April
БНСУ-д Монголын 22 иргэн сураггүй болжээ
Монгол Улсаас БНСУ-ыг зорих иргэд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн билээ. Тэгвэл Монголын 22 иргэн ор сураггүй алга болсон талаар Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас мэдээлжээ. Уг мэдээллийг сураггүй алга болсон иргэдийн ар гэрийнхний гаргасан мэдээллийн дагуу эрэн сурвалжилж эхэлжээ. Эдгээр иргэдийн ихэнх нь БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр ирсэн бөгөөд зарим нь хууль бусаар амьдарч байгаад сураггүй алга болсон аж. Одоогоор хайж байгаа иргэдийн …
-
4 April
ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томиллоо
ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр өнгөрсөн долоо хоногт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тус газрын даргын томилгоог хэлэлцжээ. Улмаар ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилсон байна. Д.Дамдинцэрэн нь эрхзүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор, 1988-1992 оноос Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг албыг хашиж байжээ.
-
3 April
Монгол Улсын Ардын багш Ч.Өвгөнхүү бурхны оронд оджээ
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харъяат, Монгол Улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч, XX зууны манлай начин, Улсын харцага Чойдорын Өвгөнхүү бурхны оронд оджээ. Олноо “Өвөө” хэмээх хүндлэлийг хүртсэн тэрээр 1992 онд гавьяат дасгалжуулагч болсноосоо хойш ХХ зууны манлай начин, улсын харцага болж байжээ. Улсын их баяр наадамд хоёр удаа зургаа, дөрвөн удаа тав, арван удаа дөрөв давсан бөх юм. Үндэсний бөхөөр …
-
3 April
ОХУ-д Монгол улсаа сурталчиллаа
ОХУ-ын Эрхүү хотод 2019 оны гуравдугаар сарын 28-30-нд Зүүн Сибирийн аялал жуулчлалын салбарын гол арга хэмжээний нэг “Байкалтур” олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнд Монгол Улсаа сурталчлах зорилгоор гурав дахь жилдээ БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, УБТЗ ХНН, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, UBS телевиз болон Алекс тур, Барбарис тур, Грэйт …
-
3 April
Татварын буцаан олголтыг ирэх долоо хоногт шилжүүлнэ
Орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг билээ. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 2018 оны тайланд татварын хөнгөлөлт эдлэх 66,772 иргэн 38.7 тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар байна. Үүнээс орон сууцны чөлөөлөлтөөр 34,868 иргэн 29.1 тэрбум, 31,904 татвар төлөгч нийт 9.6 тэрбумын буцаан олголт авахаар …
-
3 April
Хугацаа нь дууссан эмийг хэрэглэхээр хадгалж байжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/77 тоот удирдамжийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалтыг хийж байна. Шалгалтын явцад Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ану булган” ХХК-ийн эмнэлэгт дөрвөн нэрийн таван цувралын хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эмийг хэрэглэхээр яаралтай тусламжийн шүүгээнд хадгалж байсан зөрчлийг таслан зогсоожээ. Тус эмийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулан …
-
3 April
Жолооны үнэмлэхийг энэ сарын 15-наас хэвлэлтэд өгнө
Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 60 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийн материал хүлээгдэж буйг албаныхан хэлж байсан. Цагдаагийн ерөнхий газар тендер авсан компанитай гэрээ байгуулж дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн жолооны үнэмлэхийг хэвлэлтэд оруулахаар төлөвлөсөн байна. Одоо үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд нийлүүлэлт эхлэхээр “Монгол шуудан” компаний захиалгын утас руу …
-
3 April
С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлаар Ц.Нямдорж, Г.Эрдэнэбат нар мэтгэлцэнэ
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудал олны анхааралд ороод байна. Тэгвэл уг хэргийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц. Нямдорж нарыг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цензургүй мэтгэлцээн” нэвтрүүлэгт оролцохыг өнөөдөр урьжээ. Энэ талаар сэтгүүлч Л. Мөнхбаясгалан“С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн …
-
3 April
“Синчи-ойл” ШТС-аас хий алдагджээ
Өчигдөр 16.50 цагийн үед Баянхошуунаас Зүүнсалаа эргэх уулзварт байрладаг “Синчи-Ойл” шатахуун түгээх станцаас хий алдагдаж, аюултай нөхцөл байдал үүсчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд байрладаг “Синчи-Ойл” шатахуун түгээх станцаас хий алдагдсан талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын газарт Онцгой байдлын ерөнхий газрын Гал унтраах 29-р ангийн алба хаагчид болон цагдаагийн бие бүрэлдэхүүн орчныг аюулгүй болгохоор ажиллажээ. Мөн тус дүүргийн цагдаагийн …
-
3 April
Нэн ховор, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдах, худалдан авахгүй байхыг анхаарууллаа
Нийслэлийн Байгаль орчны газар, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран Чингэлтэй дүүргийн 6, Хан-Уул дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 3, Баянгол дүүргийн 4, Сонгинохайрхан дүүргийн 1, Сүхбаатар дүүргийн 6 дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд нэн ховор, ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдан борлуулж буй эсэхэд хяналт шалгалт зохион …
-
3 April
Үр өгөөжтэй үйлдвэрлэлийг дэмжиж ажиллахаа Хотын захирагч илэрхийллээ
“Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнд оролцож байгаа 150 гаруй үйлдвэрлэл эрхлэгчдийн ур ухаан шингэсэн бараа бүтээгдэхүүнтэй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцаж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзан санал бодлоо солилцлоо. Гутал, цүнх арьсан эдлэлийн үйлдвэрлэл худалдаа эрхлэгч “Бэст шүес” компанийн захирал Б.Түвдэнням ажлын гутлаа Хотын захиарагчид тайлбарлан, үйлдвэрийн үйл ажиллагааны талаараа танилцууллаа. Эднийх импортыг орлох гутлын үйлдвэрлэл …
-
3 April
Хотын захиргаа экоавтомашины дараагийн захиалагч болно гэв
Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.04.02/ “Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнгийн үеэр агаарт хорт утаа гаргадаггүй цахилгаан хөдөлгүүр бүхий эко автомашинтай танилцлаа. Монгол инженерүүдийн гараар бүтсэн цахилгаан хөдөлгүүрт машин худалдаанд гараад удаагүй билээ. Эхний машиныг туршилт судалгаанд ашиглаж байгаа бөгөөд хоёр дахийг нь MNC телевиз захиалгаар хийлгэжээ. “Энэ машин бол олон компанийн хамтын бүтээл. Машин бол явдаг байшинтай …
-
3 April
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшиж, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн саваар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын …
-
2 April
“Эрдэнэс-Тавантолгой” ХК оюутнуудын дунд уралдаан зарлалаа
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд анх удаа улсын хэмжээнд оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бүтээл шалгаруулах уралдаан зохион байгуулахаар болсон байна. Энэхүү уралдаанд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургуулиудын Геологи, уул уурхай болон Бизнес, эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг горилон суралцаж буй хоёр болон түүнээс дээш курсын оюутнуудыг хамруулна. Уг уралдаан 2 үе шаттай явагдана. Нэгдүгээр шатанд: Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хөгжил,”Эрдэнэс-Тавантолгой” …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл