Tag Archives: нийгэм

October, 2018

  • 12 October

    Бэр гуйж очоод архинд хордон нас баржээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэг иргэн архинд хордож нас барсан  хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт, айлаас бэр гуйхаар очсон 53 настай иргэн Т их хэмжээний архи уусны улмаас амь насаа алдсан байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр талийгаач нь гаднаа ил харагдах шархгүй нас барсан байдалтай олдсон бөгөөд урьдчилсан дүгнэлтээр архи их хэмжээгээр ууснаас зүрх нь зогссон гэжээ. Уусан …

  • 12 October

    Жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрвөл эрх хасна

    Замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрвөл Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-д заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сараар хасаж, 50 нэгж буюу 50,000 төгрөгөөр торгох заалттай байдаг. Урсгал сөрж явах нь хоромхон зуур осол гаргах аюултай. Иймд жолооч нарыг дээрх зөрчил гаргахгүй, замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө. Тус албанаас өгсөн мэдээллээр, тээврийн хэрэгсэл жолоодохдоо урсгал …

  • 12 October

    Өмгөөлөгч Х.Баасанжаргал Олон улсын шилдэг про боно хуульчийн шагналыг хүртлээ

    Дэлхийн хуульчдын хамгийн том нэгдэл болох Олон Улсын Барын холбооноос жил бүр Олон улсын хуульчдын нэгдсэн чуулга (IBA Annual Conference) уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн чуулга уулзалтыг Италийн Ром хотноо  энэ сарын 07-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлөн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан бусад хуульчдын хамт оролцож байгаа билээ. Барын холбооноос жил бүрийн чуулга …

  • 12 October

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2018 оны 10 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, …

  • 11 October

    Олон улсын охидын өдрөөр 600 охид чууллаа

    Олон Улсын Охидын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”,  “Лидер сурагч академи” хүүхдийн өөрөө удирдах байгууллагатай хамтран “Хүч чадалтай охид” уриан дор охидын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү чуулганаар охидууд тулгамдсан асуудлаа хэлэлцэж, гарц шийдэл гарган нийгмийн сайн сайхны төлөө нэгдэж байгаа юм. Үйл ажиллагааг нээж ГБХЗХГ-ын ХХХГ-ын дарга О.Сэлэнгэ …

  • 11 October

    “Бид нэг агаартай” дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөө үзүүлэхүйц шинэ дэвшилтэт техник, технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах “Бид нэг агаартай” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Манай хотын нийт хүн амын 59 хувь буюу 220 мянга орчим айл өрх гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа байна. Гэвч агаарын бохирдол зөвхөн гэр хорооллоос үүсч байгаа бохирдол биш төдийгүй автомашин, орчныг бохирдол, хөрсний бохирдол нь агаар хөрс усны …

  • 11 October

    Хар тамхи зарж, борлуулсан этгээдийг хайж байна

    Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан  хэрэг үйлдсэн этгээдийг хайж байгаа аж. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан Цэрэнчимэдийн Баяраа гэх этгээдийг эрэн сурвалжилж байна. Ц.Баяраа гэгч нь бусадтай бүлэглэн 2017 оны долдугаар сарын 29-нөөс 30-нд …

  • 11 October

    МЭХ-ны Тавдугаар чуулган оролцогчдынхоо эрхийг ноцтой зөрчжээ

    Монголын эмэгтэйчүүдийн холбооны хурал өнөөдөр UB Palace-т эхэллээ. “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны V-р чуулганд нийслэл болоод 21 аймгаас нийтдээ 3000 эмэгтэйчүүд оролцож байна. Чуулганаар 94 жилийн түүхтэй энэ байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, нийгэмд эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийлэл, гэр бүл салалт, өрх толгойлсон эмэгтэйчүүд асар олноороо бий болж буй явдалд анхаарал хандуулах, тэдний эрх ашгийн төлөө дуугарч ажиллахад гол анхаарлаа хандуулах …

  • 11 October

    Зочид буудалд хүний амь насыг хөнөөж зугтаасан этгээдийг илрүүлжээ

    Баянгол дүүргийн 12 дугаар хороонд  үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудалд аравдугаар сарын 5-ны өдөр хүний амь насыг хохироон хэргийн газраас зугтаасан хүнд гэмт хэрэг гарчээ. Уг хэргийг Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтран хяналт шалгалт хийж байх хугацаандаа шуурхай шалгаж илрүүлжээ. Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

  • 11 October

    ЗТХЯ-ны газрын дарга нарын сонгон шалгаруулалт зарлагдлаа

    Төрийн албаны зөвлөлөөс хэд хэдэн анхаарал татсан ажлын байр, албан тушаалын сонгон шалгаруулалтыг нийтэд зарлажээ. Тухайлбал: -Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга -Оюуны өмчийн газрын даргын дарга -Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга -Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга -Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, -Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, -Нийгмийн эрүүл мэндийн …

  • 11 October

     БНСУ-ын иргэн 5,000 ам.доллар бүхий цүнхээ гээсэн байжээ

    ИНЕГ-ын харьяа Нисэх буудлуудын удирдах газрын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд өчигдөр Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгээр зорчих гадаадын иргэний гээсэн их хэмжээний валют, эд зүйлсийг илрүүлж эзэнд нь хүлээлгэн өгчээ. Цүнхний эзэн нь Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн зорчигч БНСУ-ын иргэн байсан бөгөөд цүнхэнд 5,230 ам.доллар, бичиг баримтын хамт байжээ. Нисэх буудлын нийтийн эзэмшлийн бүсэд үзлэг шалгалт хийх явцад өдөр бүр тогтмол 2-3 …

  • 11 October

    Т.Баярхүү:Хээл хахууль өгсөн, түүнийгээ сайн дураараа илчилж ирсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуультай 

    Нэгдүгээр сургуулийн захирлыг цагдан хорьсонтой холбогдуулан АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс тодруулав. -Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ бусдаас хахууль авсан үндэслэлээр цагдан хоригдож шалгагдаж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Хахууль өгсөн иргэнийг бас цагдан  хорьсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү. -Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа тул энэ талаар мэдээлэх боломжгүй байна. Харин сургуулийн захирал хахууль авсан …

  • 11 October

    Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Улсын хэмжээнд он гарсаар есдүгээр сарын  байдлаар  Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дархан-Уул, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс зэрэг  13 аймгийн 45 сум болон нийслэлийн хэмжээнд нийт  64 удаагийн ой, хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 43130,5 га ой, 41637 га хээр, нийт 84767 га талбай түймэрт өртжээ. Дээрх түймрийг Онцгой байдлын байгууллагаас 1270 гаруй  алба хаагч, 100 орчим …

  • 11 October

    Сувилагчдийг анх удаа резидент сургагч багшаар бэлтгэлээ

    Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалт боллоо. ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагатай хамтран “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах”  төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд эмнэлзүйн (резидент) сургагч багш бэлтгэх сургалтыг 2016 оноос эхлүүлсэн. Энэ хугацаанд 17 удаа сургалт зохион байгуулж, 393 эмчийг хамруулсан байна. Үүнээс …

  • 11 October

    Шүүх Р.Ганзоригийг цагдан хорих прокурорын саналыг хүлээн авахаас татгалзжээ

    “Магнай Трейд” ХХК-ийн захирал Р.Ганзоригийг цагдан хорих шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих …