Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа халамж асрамжийн төвүүдэд амьдарч байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах болзошгүй эрсдэлд өртөхөөс хамгаалах зорилгоор хүүхэд хамгааллын мэдээллийн санд хүүхдийн мэдээллийг хурууны хээгээр бүртгэх ажлыг Нийслэлийн хэмжээнд хүүхдийн халамж асрамжийн үйл ажиллагаа явуулж байгаа 17 байгууллагын 26 төвийн 717 хүүхдийг 2019 оны 03 сарын 01- 03 сарын 15-ны хооронд бүртгэлжүүллээ. Нийт 815 хүүхэд бүртгэгдсэнээс 717 хүүхдийг хурууны хээгээр бүрэн бүртгэлжүүлж …
Tag Archives: нийгэм
March, 2019
-
27 March
Ц.Элбэгдорж: Шүүхээс зарлан дуудах бичиг ирсэн
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шүүхэд өгч, нэг тэрбум төгрөг нэхэмжилж байгаагаа өчигдөр /2019.03.26/ зарласан. Тэрбээр хэлэхдээ “Шинэчлэлийн Засгийн газраа огцруулаад өгөөч гэж өргөдөл өгсөн мэтээр намайг гүтгэсэн Ц.Элбэгдоржийг шүүхэд өглөө. Түүний мэддэг тооны нэгж нь тэрбум учраас нэг тэрбум төгрөг нэхэмжиллээ. Энэ мөнгийг түүний бий болгосон шударга бусын хонгилыг нураахад бүрэн зарцуулна” гэж хэлсэн юм. Харин энэ …
-
27 March
Ц.Элбэгдорж:Хууль зүйн сайд С.Зоригийн аллагыг хийсэн хүмүүсээр бахархдаг
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж шүүх, прокурор, АТГ–ын дарга нарыг солих хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр”С.Зоригийг хэн хөнөөсөн бэ гэдгийг нэг л хүн харсан. Тэр бол С.Зориг өөрөө юм. Би ингэж боддог. Өнөөгийн хууль зүйн сайд бол С.Зоригийн аллагыг хийсэн хүмүүсээр бахархдаг …
-
27 March
Л.Гансүх: Шударга бус хонгилыг Ц.Элбэгдорж бий болгосон
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх өнөөдөр мэдээлэл хийлээ.Тэрбээр хэвлэлийн хурлын эхэнд “Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо” ТББ байгуулснаа зарлаж, хэлмэгдэгсдийн эрх ашгийг хамгаалж ажиллана. Намайг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсны дараа зургаан хүн уулзсан. Бүгд Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын бий болгосон хонгилоор орж хохирсон хүмүүс. Эдгээр хүмүүс хамтарч энэ бүхэнтэй тэмцье гэсэн санал гаргасан. Учир нь хэлмэгдсэн хүмүүс олон …
-
27 March
Б.Гарамгайбаатар: Өвчин зовлон ярьж гуйж гараагүй
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар эсэргүүцэн өнөөдөр /2019.03.27 /мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс өчигдөр /2019.03.26/ УИХ-д Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн хуулийн төслийг эсэргүүцэн чуулганы хуралдааныг орхин гарсан юм. УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар“Сүүлийн үед ярих болсон хонгил гэгчээр өнөөдрийг …
-
27 March
Хараа хяналтгүй 192 хүүхдийг бүртгэлээ
Нийслэлийн цагдаагийн газраас хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ хүрээнд томоохон зах худалдааны төв, олон нийтийн газар, хогийн цэгүүд, цахим тоглоомын газар зэрэг газруудаас эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байж болзошгүй 20, хараа хяналт сул 159, хөдөлмөр эрхлэгч гурав, гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг гурав, гуйлга гуйдаг зургаа, орон гэргүй, тэнэмэл нэг, нийт 192 хүүхдийг олж тогтоон, …
-
27 March
МЯНГАНЫ ЛУЙВАР: Гуя дагасан хүзүү буюу “Монголросцветмет”
Жилд 320-500 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалыг тойросон асуудлууд олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байгаа. Ганцхан жилд олох энэ хэмжээний цэвэр ашгийн төлөө хувь, хувьсгалын хэнбугай ч 49 байтугай 10 хувийг нь авах гэж улайрахаас аргагүй. 2016 оны сонгуулийн санал хураах өдөртэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн баяр хөөртэй мэдэгдсэн 49 хувийг хувьчилснаас хойш өнөөдөр …
-
27 March
Эс үйлдэхүй нь гэмт хэрэг болдгийн учир буюу М.Энхсайханы зөвлөгөөг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг үнэгүйдүүлсэн нь
Гэмт хэрэг гэж юу вэ… Энэ тухай тодорхойлолт болоод Эрүүгийн хуулийн зүйл заалтыг харах нь ээ “Гэмт хэрэг нь хүний идэвхтэй (үйлдэл) буюу идэвхгүй (эс үйлдэл) зан үйлээр дамжин илэрдэг. Үйлдэл хийх гэдэг нь хүний идэвхитэй байдал, үйл хөдлөлөөр илэрхийлэгдэнэ” гэсэн өгүүлбэр бий. Уг тодорхойлолтыг дотор нь задалбал “Эс үйлдэл нь тухайн хүн тодорхой нөхцөлд өөрийн хийх ёстой байсан буюу …
-
27 March
ЭХЭМҮТ-ийн зургаан давхраас унасан жирэмсэн эмэгтэй нас баржээ
Өчигдөр /2019.03.26/ шөнө ЭХЭМҮТ-ийн зургаан давхраас унасан жирэмсэн эмэгтэй нас баржээ. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын 26-ны шөнийн 22.50 минутад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн зургаан давхрын цонхоор унасан жирэмсэн эмэгтэй нь амийг Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Н.Наянбаатар аварсан. Харин 17 настай жирэмсэн эмэгтэйд анхны тусламжийг ЭХЭМҮТ-д үзүүлсэн ч гэмтлийн эмгэг давамгай …
-
27 March
Туул гол руу бохироо цутгасан “Асем вилла” хотхоныг 5 сая төгрөгөөр торгожээ
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” болон “Асем Вилла” хотхоны бохирын шугам задарч, бохир нь хальж Туул гол руу цутгасан талаар өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Асем Вилла” хотхоны цэвэр, бохирын шугамд гэмтэл гарч их хэмжээний ус алдаж, бохир нь Туул голтой нийлсэн байсан юм. Уг хотхонд одоогоор 53 айлтай бөгөөд анх дэд бүтцийн ажил …
-
27 March
Хилийн боомтууд ирэх сарын 5-нд амарна
2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр БНХАУ-ын “Ханш нээх” баярын өдөр тохионо. Энэ өдөр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т: Талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана. Төмөр замын боомт …
-
27 March
БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилсан БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ы айлчлал өндөрлөж, өнөөдөр нутаг буцлаа. Тэрбээр айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийж, Монгол Улс, БНСУ хоёр улсын иргэд алсдаа харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн. Мөн БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нэр бүхий 10 аймагт дулааны цахилгаан станц барих төслийг эрчимжүүлэх, 500 сая …
-
27 March
Гуравдугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
УБЦТС ТӨХК-аас нийслэлийн хэмжээнд энэ сард /2019.03/ цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан зарим хэсэгт эрчим хүчний хэрэглээг түр таслана. Харин гуравдугаар сарын 30, 31 амралтын өдөр тул засвар хийгдэхгүй. Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх ГУРАВДУГААР САРЫН ХУВААРЬ: Сар өдөр Дүүрэг Засвар хийх цаг Засварт хамрагдах объектуудын тоймчилсон байршил 27/III Сүхбаатар 11:00-17:00 1-р хороо 1, 2, 3, 31, 32, 33, …
-
27 March
Зургаан давхраас унасан жирэмсэн эмэгтэйг цагдаа аварчээ
Цагдаагийн алба хаагч өчигдөр /2019.03.26/ шөнө зургаан давхраас унасан жирэмсэн эмэгтэйн амийг аварчээ. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын 26-ны шөнийн 22.50 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн зургаан давхрын цонхоор жирэмсэн эмэгтэй хоёр хөлөө гарган, унаж болзошгүй байжээ. Эмнэлгийн ойролцоо байсан хүмүүс жирэмсэн эмэгтэйг “Өрөөндөө ор” гэж хэлсэн боловч оролгүй, цонхоор унахад …
-
26 March
7 ХОНОГИЙН ТОЛЬ” сонины захиалга бүр 300.000 төгрөгийн эрхийн урамшуулалтай
Хошин нийтлэл, шог зураг, сонирхолтой зочин, ярилцлагууд бүхий “Долоо хоногийн толь” сонин 2019 оны II улирлын хэвлэл захиалгад багтжээ. Улстөрчдийг шоглож, егөөдөж, далд утгаар түншсэн зураг, нийтлэлээрээ уншигчдын дунд нэр хүндийг олоод буй “Долоо хоногийн толь” сонин нь өнгөрсөн хугацаанд 8 дугаар гаргасан бөгөөд хэвлэл захиалгад орох хүлээлт их байсан юм. Сонины агуулга нь “Улс төрийн толь”, “Оюуны толь”, “ТВ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл