Tag Archives: нийгэм

March, 2019

  • 29 March

    Ж.Сауле: “Үйлдвэржилт 21-100” хөтөлбөрийг эрчимжүүлнэ 

    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 36 дугаар тогтоолоор “Үйлдвэржилт 21-100” Үндэсний хөтөлбөр батлагдан 5 зорилт 79 арга хэмжээ төлөвлөн ажиллаж байна. ХХААХҮ-ийн сайдын 2019 оны 03 сарын 07-ны өдрийн А-56 тушаалаар “Үйлдвэржилт 21:100” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, эрчимжүүлэн зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар …

  • 29 March

    Гадаад оюутнууд агаарын бохирдлыг бууруулах санаачлага гаргажээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Учрал болон АНУ-ын Бримин Янгийн Их сургуулийн инженерийн сургуулийн багш оюутнууд, “Дезерет” Олон улсын байгууллагын төлөөллийг өрөөндөө хүлээн авч уулзлаа. Тэд Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжиж, “Шинэ гэр” төсөл хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа. Оюутнууд монгол гэрийн дулаалгыг сайжруулж, эрчим хүчний маш бага хэрэглээтэй халаагуур зохион бүтээж …

  • 29 March

    Хойд Солонгосын иргэд Буриадаар дамжин хууль бусаар хил давах гэж оролджээ

    ОХУ-ын Буриадын Зэд аймгийн Боций тосгоны ойролцоо Оросын хилчид Хойд Солонгосын гурван иргэнийг энэ сарын 26-нд баривчилсан байна. Тэд хууль бусаар хил даван, Монголд очих гэж байснаа мэдүүлжээ. Буриадын Зэд аймаг нь манай Сэлэнгэ аймагтай хил залгадаг билээ. Буриадын Хилийн албаны хэвлэл мэдээллийн газраас “Монголын хилийн зүг явж байсан 3 сэжигтнийг саатуулан шалгасан. Тэднийг хилийн шугамаас 100 метрийн зайд баривчиллаа. …

  • 29 March

    Х.Баттулга: “ТВС-2 МС” агаарын хөлгийг ой хээрийн түймэр унтраахад ашиглах боломжтой

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний ивээл дор “Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх талын оролцоог хангах, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, гал түймэртэй тэмцэх бэлтгэл, бэлэн байдал, чадавхийг сайжруулах, олон талт …

  • 29 March

    АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгийг АТГ-аас шалгаж байна

    Авлигатай тэмцэх газраас Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, АМГТГ-аас Хэнтий аймагт байдаг алтны шороон ордын лицензийг олгох сонгон шалгаруулалт зарлахад түүний ах Т.Эрдэнэбулганы “Good castle” ХХК оролцсон байна. Тус сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн даргаар Д.Дашзэвэг …

  • 29 March

    Эрүүдэн шүүсэн бичлэгийг хэвлэлийнхэнд үзүүлнэ

    С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон ялтнуудыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг өнөөдөр /2019.03.29/ хэвлэлийнхэнд үзүүлэхээр болжээ. Ингэхдээ “Камер, бичих ямар нэгэн төхөөрөмж ашиглуулахгүйгээр бичлэгийг үзүүлж, хэвлэл мэдээллийнхний мэдэх эрхийн хангана” гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдээд байна. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг энэ талаар “Монгол улс үндсэн хуулиндаа хүний язгуур эрхүүдийг хамгаалж, хангана гэдгээ тунхагласан улс. Олон …

  • 28 March

    Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөллөө

    Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөллөх хүсэлтээ өгчээ. Энэхүү хүсэлтийг үндэслэн  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Ц.Зоригийг албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг гаргалаа. Зарлигт: “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн зарлиг болгох нь: Цэвэгмэдийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсүгэй” гэжээ.   …

  • 28 March

    Хөшигийн хөндийн хурдны замын хучилтын ажил бүрэн дуусжээ

    Хоёр улсын Засгийн газар хооронд тохиролцсоны дагуу  Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хооронд 2011 оны зургаадугаар сарын 16-ны өдөр нийт 500 сая ам долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг байгуулсан. Энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдын авто зам” барих төсөл хэрэгжиж, бүтээн байгуулалтын ажил 2016 онд эхэлсэн билээ. Улаанбаатар хот Хөшигийн хөндийн олон …

  • 28 March

    ЭХЭМҮТ-д 5 кг 750 грамм жинтэй хүү мэндэлжээ

    Энэ сарын 25-нд ЭХЭМҮТ-д 5 кг 750 грамм жинтэй хүү эсэн мэнд мэндэлжээ. Эмч нарын хэлж буйгаар эмнэлэгт ийм жинтэй хүүхэд өмнө нь төрж байгаагүй гэдгийг хэлэв. Монголдоо хамгийн томд тооцогдож буй энэ хүү долоон хүүхэдтэй өнөр өтгөн айлын гишүүн болон мэндэлжээ.  Хүүгийн ээж 33 настай Т.Энхтуяа нь хийсвэр хагалгаагаар бус өөрөөрөө төрж, найм дахь хүүхдээ ийнхүү өлгийдөн авсан байна. …

  • 28 March

    Хүнээр “Туг тахигчид”

    Монгол Улсын Соёлын Гавъяат зүтэлтэн Г.Жамьяан гуайн 2018 оны нийтлэлийг хүргэж байна. Эмгэнэлтэй, инээдэм­тэй, итгэхэд бэрх зүйл болгон л Монголоос гарах болж дээ. Халдашгүй байд­лыг нь хуулиар хам­гаалсан УИХ-ын гишүүн, төрийн сайд хүнийг гэрт нь хөнөөчихөөд ир гэж 16 настай хүүхэд, хөхүүл хүүхэн, малчин залуу гурвыг явуулж байдаг толгой нь эргэсэн “захиалагч” Монголд байдаг юм уу?! С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэлгүй …

  • 28 March

    Ц.Амгаланбаатарын хорих ангиас бичсэн захидал

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг гардаж зохион байгуулсан гэж гурван шатны шүүхээс ял сонссон Ц.Амгаланбаатар хорих ангиас хууль хяналтын байгууллагуудад захидал бичсэнийг хүргэж байна. Цэвэлмаа овогтой хоригдол Амгаланбаатар миний бие 1998.10.02-ны өдөр УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй билээ. Мөн Э.Бат-үүл, Б.Булган, Ганхуяг, Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэх хүмүүс энэ хэрэгт ямар ч хамаагүй билээ. Мөн …

  • 28 March

    Их хэмжээний тарваганы арьс нууж хилээр гаргахыг завджээ

    Гаалийн ерөнхий газрын харъяа Гашуун сухайт дахь гаалийн газрын байцаагч нар гуравдугаар сарын 25-26 ний өдрүүдэд норд бенз маркийн 3181 ӨМҮ, 6423 УНС улсын дугаартай автомашинууд хилээр гаргахад нь шалгажээ. Тус машины жолооч нар улсын хилээр экспортлож буй нүүрсэн дор 1745 ширхэг ондаторын арьс, 836 ширхэг тарвагын арьс , 750 кг буюу 1000 гаруй ширхэг тэмээний тавхайг нууж, хилээр нэвтрүүлэхийг …

  • 28 March

    Б.Содномдаржаагийн хорих ангиас бичсэн захидал

      С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудал олны анхааралд ороод байна. Энэ цаг үед 2018 оны 3-р сард Б.Содномдаржаагийн зүгээс ар гэрийнхэндээ хандаж бичсэн захидлыг хүргэж байна.  Сайн байцгаана уу. Хамгаас хайртай аав ээж хоёртоо болон ханийнхаа аав ээж хоёрт, хань ижил хайрт хүүхдүүддээ, хайрт ач хүүдээ, зулай зулайгаа гишгэж төрсөн зуун …

  • 28 March

    Орон байр, автомашинаас эд зүйл хулгайлдаг 16-21 насны этгээдүүдийг илрүүлжээ

    Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс автомашин, орон байрны хулгайн гэмт хэрэг үйлддэг 16-21 насны этгээдүүдийг олж илрүүлжээ. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Б нь 2019 оны нэгдүгээр сараас хойш нийслэл хотын Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр явж, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга, гар утас, бэлэн мөнгө, алт …

  • 27 March

    Нүүрс түлдэггүй “Шинэ гэр” төсөл нээлтээ хийлээ

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжих “Шинэ гэр” төсөл нээлтээ хийлээ. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд хэрэгжиж буй тус төслийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, Хотын захирагч С.Амарсайхан, Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн болон төсөл хэрэгжүүлэгч олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Гэр хороолол дахь агаарын бохирдлыг бууруулахын тулд тортог гардаггүй дулааны эх үүсвэр ашиглах боломжийг бүрдүүлэх, боломжийн …