ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн 2018 онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж нийт зургаан бүлгийг илрүүлэн шалгаж байна. Энэ хүрээнд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс таван эмэгтэйг бусдад худалдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Тодруулбал, П.Загдсүрэн, хамтран амьдрагч О.Дарханбаяр, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарын хамт бүлэглэн нэр бүхий таван эмэгтэйг …
Tag Archives: нийгэм
January, 2019
-
3 January
ММСУХ-ны долдугаар хурал энэ сарын 24-нд болно
Монголын морин спорт уяачдын холбооны долдугаар их хурал энэ сарын 24-нд Улаанбаатар хотноо болно. Тус их хурлын төлөөлөгчдийг холбооны тэргүүлэгч болон тод манлай уяачдаас 110 төлөөлөгч,нийслэлийн уяачдын холбооноос 40, аймгуудын уяачдын холбооноос тус бүр тав, дүүргүүдийн уяачдын холбооноос тус бүр 10, сумын уяачдын холбооноос нэг төлөөлөгч тус тус сонгон оролцуулах юм байна.
-
3 January
“Өвдөгний үе хагас солих” мэс заслыг эх орондоо хийдэг боллоо
Өнгөрсөн 2018 оноос эхлэн ГССҮТ эмнэлэг Unicompartmental knee arthroplasty /UKA/ буюу өвдөгний үеийг хагас солих мэс заслыг амжилттай хийж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд өвдөгний үеэр өвдөх зовиуртай олон хүн эмнэлэгт хандах болжээ. Тэр дундаа өндөр настай хүний өвдөгний үенд яс ургах эмгэг. Энэ эмгэг нь дөрвөн үе шаттай явагддаг ба сүүлийн шатанд орвол өвдөгний үеийг бүрэн солих мэс засал хийдэг. Энэ эмгэгийн …
-
3 January
Мансууруулах төрлийн бодисыг гар аргаар тарьдаг этгээдүүдийг таслан зогсоожээ
Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хар тамхитай тэмцэх газраас Гааль болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран хар тамхи мансууруулах төрлийн бодисыг илрүүлэх нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тасралтгүй явуулжээ. Дээрх арга хэмжээний үр дүнд сүүлийн хоёр сарын хугацаанд интернет ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалан олон улсын шуудан илгээмжээр дамжуулан хар тамхи, мансууруулах бодисыг улсын …
-
3 January
Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Хэнтийн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс …
-
2 January
Талийгаач Т.Гомбосүрэн агсны аав таалал төгсчээ
Зам тээврийн хөгжлийн яаманд өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ны өдөр хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан хэрэг гарсан. Хэрэг гарснаас хойш талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн өмгөөлөгчийн хамт болсон хэрэг явдлын талаар хоёр ч удаа мэдээлэл хийсэн билээ. Харамсалтай нь талийгаачийн аав Р.Төмөрхуяг энэ сарын 1-ний өдөр буюу өчигдөр таалал төгсжээ. …
-
2 January
Улсын хэмжээнд он солигдох мөчид 75 хүүхэд мэндэлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны эхний өдөр Нийслэлийн өргөө амаржих газар буюу ууган төрөх эмнэлэгт очиж, он солигдох шөнө амаржсан эхчүүд болон эмнэлгийн ажилчдад шинэ оны мэнд дэвшүүллээ. Нийслэлийн өргөө амаржих газарт 2019 он гарсаар 13 эх амаржсан байна. Харин улсын хэмжээнд 00:00 цагаас хойш 75 хүүхэд мэндэлсний 39 нь хүү, 36 нь охин байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга …
-
2 January
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Д.Батсайхан агсны хүүд ХСИС-д суралцах эрхийн бичиг өглөө
Албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амиа алдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагч Д.Батсайхан агсны хүү Б.Цолмонбаярт Хууль сахиулахын их сургууль /ХСИС/-ийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр тус Их сургуульд суралцах эрхийн бичиг гардуулан өглөө. Энэ үеэр Их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр сурагч Б.Цолмонбаярт хандан “Ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, албаныхаа төлөө алтан …
-
2 January
Нийслэлийн цэргийн бүртгэл энэ сарын 4-21-нийг дуустал явагдана
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн цэргийн тоо бүртгэлийн ажлыг энэ сарын 4-21-ний өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд байгуулах гэж байна. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл бэлтгэл офицер, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд 50 нас хүртэл хамрагдах аж. Цэргийн албаны тухай …
-
2 January
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хотын орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч ажиллалаа
Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын амьдралын орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон ажлыг нийслэлийн ИТХ-аас энэ онд санаачлан хийлээ. Тэднээс заримыг нь тоймлон хүргэе. Газрын харилцаатай холбоотой нээлттэй хэлэлцүүлгийг анх удаа зохион байгууллаа Сүүлийн 28 жилийн турш иргэдийг бухимдуулж, хотын хөгжилд тушаа болж байсан газрын харилцаа, зохион байгуулалт, олголттой холбоотой санал хүсэлт, өргөдөл гомдлыг нийслэлийн ИТХ–ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан ажлын хэсэг иргэд, хуулийн этгээдээс хүлээн …
-
2 January
Д.Дорлигжав: Т.Ганболдыг шударга үнэнд гүйцэгдээд хоёр гараа өргөтөл явна
Монгол Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавтай “Eagle” телевизийн сэтгүүлч Б.Жаргалмаа ярилцсан яриаг буулган уншигчдад хүргэж байна. Өнгөрөгч онд хүлээлт үүсгэсэн, сонирхолтай ярилцлага байсан бөгөөд телевизийн шууд эфирээр 100 мянган хүн үзсэн тоо байгаа юм. -Та өнгөрөгч долоо хоногт даваа гарагт ярилцлага өгөх боломжтой гэж мэдэгдсэн. Харамсалтай та ярилцлага өгөхөө хойшлуулсан. Яг юу болсон юм вэ? -Авлигатай тэмцэх газрын зүгээс надаас …
-
2 January
Х.Баттулга: 2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА. Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа хүндэт ард иргэд ээ. Даян дэлхийд тархан суурьшсан Монгол туургатнууд аа. Он солигдох торгон мөч ирлээ. Монголчууд бид гурав дахь мянганы арван наймдах оноо үдэж, ирээдүйгээ дархлан бүтээх 2019 оныг угтаж байна. Улиран одож буй 2018 онд бид улс төр-эдийн засгийн амаргүй …
-
2 January
“Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүн боллоо
Нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо баярлан угтдаг уламжлалтай билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүн төв талбайд боллоо. Нийслэлчүүдийн шинэ жилийн баярын цэнгүүнд Хүүхэлдэйн театр, УДБЭТ-ын уран бүтээлчид, “Драм 3” хамтлаг, Нюанс хамтлаг, Увертюра зэрэг олон хамтлаг дуучид оролцож нийслэлчүүддээ шинэ оны бэлэг барилаа. Мөн …
-
2 January
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос …
December, 2018
-
31 December
Мэндчилгээ
Эрхэм хүндэт Нийслэлийн иргэд, оршин суугчид Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны баярын мэнд хүргэе. Улирч буй оноо үдэж, учран золгож буй шинэ оноо угтах энэ мөчид Та бид ажил, амьдралынхаа алдаа, оноог цэгнэж, амжилт бүтээлээ бататгаж, ирээдүйд хийх ажлынхаа зорилго, зорилтыг тодорхойлдог уламжлалтай билээ. 2018 онд нийслэлийн ИТХ иргэд, оршин суугчдынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэхээс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл