Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай оронд ажлын айлчлал хийж буй ОХУ-ын Бүгд найрамдах Татарстан Улсын Ерөнхийлөгч Р.Н.Миннихановыг өнөөдөр (2016.6.21) хүлээн авч уулзан Монгол Улс, Татарстаны эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. ОХУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн хүрээнд Татарстантай эдийн засгийн эрчимтэй хамтын ажиллагаа хөгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар сонирхож байгааг Ерөнхий сайд онцлоод газрын тос боловсруулах арвин туршлагатай Татарстаны …
Tag Archives: нийслэл
June, 2016
-
21 June
Үерт автсан айлуудын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр усархаг бороо үргэлжлэн орох үеэр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Ногоон талбайн 6, 7 дугаар гудамжны айл, өрхүүд усанд автсан байна. Дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн аврагчид айл өрхүүдийн гэр, байшин, хашаанд тогтсон үерийн …
-
21 June
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Улсын онцгой комиссоос анхаарууллаа
Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 6 дугаар сарын 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Мөн Алтайн нуруунаас эхтэй Булган, Хар бут, Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Завхан, Орхон, Улиастай, Хэнтийн …
-
21 June
ШӨХТГ-аас хэвлэлийнхэнд сэрэмжлүүлэг хүргүүллээ
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгч та бүхэнд ахин “СЭРЭМЖЛҮҮЛЭГ” хүргэж байна. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 70.1.6-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” 70 дугаар зүйл, …
-
21 June
Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөлөө
АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт 20,21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, Европын холбоо болон бусад хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа 11 олон …
-
21 June
Борооны улмаас Сэлбэ гол үерлэж, эрэг дагуух машинууд урсах аюултай байна
Өчигдрөөс эхлэн нийт нутгаар бороо орж зарим гол мөрнүүд үерийн түвшинд хүрээд байна. тухайлбал, нийслэлд орсон борооны улмаас 13 дугаар хороололын Сэлбэ хотхоны хажуугаар урсаж буй Сэлбэ гол үерийн түвшинд хүрч, эрэг орчмоор нь тавьсан автомашинууд урсах аюулд хүрээд байна. Стандартын шаардлага хангаагүй машины зогсоолуудад иргэд машинаа байрлуулснаар голын эргийн хөрс сийрэгжиж нурах аюултай байгааг сэрэмжлүүлж байна. Одоогоор нийслэлд айлууд …
-
21 June
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр Алтайн нуруунаас эхтэй Булган, Хар бут, Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Завхан, Орхон, Улиастай, Хэнтэйн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн, Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол Өвөрхангай аймгийн Онги голууд үерийн аюултай түвшинд хүрсэн бөгөөд 06 дугаар сарын 22-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 23-ны өдөр төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-ний өдөр баруун аймгуудын нутаг, …
-
21 June
Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орно
Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр 22-нд төв болон зүүн аймгийн нутгаар, 23-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун аймгийн нутаг, төвийн аймгийн баруун хэсгээр дуу цахилгаантай, үргэлжилсэн бороо орно. Салхи 21-нд нутгийн өмнөд хэсгээр, 22-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Мөн зөвшөөрөлгүйгээр үерийн далан дээр буусан айл өрхүүд сэрэмжтэй байх, …
-
21 June
Бэлэн бус торгууль төлөх талаар иргэдэд хүргэх мэдээлэл
ЖОЛООЧ ТАНД БЭЛЭН БУС ТОРГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ ГАРСАН УУ? 1. Торгууль төлөгдсөн байхад Торгууль.мн сайтаас хасагдахгүй байна уу? Торгууль төлөлтийн талаар иргэд Торгууль.мн сайтад байгаа мэдээллийг уншихгүй, анхаарал хандуулахгүй, зааврын дагуу төлөөгүйгээс торгууль төлөгдсөн төлөвт орохгүй байна. Иргэд торгууль төлөхдөө Торгууль.мн сайтад тавигдсан төлөх зааврын дагуу төлөлт хийх хэрэгтэй. Тухайлбал: Банкны баримтын гүйлгээний утга хэсэгт “ЗӨВХӨН БАР КОД” бичнэ. …
-
21 June
Шүүгчийн сонгон шалгаруулалт зарлагдлаа
Улсын дээд шүүхийн шүүгчийн болон Анхан, давж заалдах шатны зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалт зарлагдлаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 77 дугаар тушаалаар Анхан болон Давж заалдах шатны зарим шүүхийн 54 шүүгч, Ерөнхий шүүгчийн, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 84 дүгээр тушаалаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2 шүүгчийн, …
-
21 June
Улаанбаатар хотын гудамжуудын сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгов
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөнөөр 2016 оны хот тохижилтын ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам засварын ажил, АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд тохижилтын ажлуудыг хийж байна. АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа 13 гудамжны тохижилтын ажлаас Зайсангийн гудамж, …
-
21 June
“Муур хөөрхөн” содон нэртэй үзэсгэлэн нээлтээ хийлээ
“Муур хөөрхөн” хэмээх содон нэртэй үзэсгэлэн энэ сарын 19-нд буюу өчигдөр нээлтээ хийлээ. Монголд анх удаа зохиогдож буй энэхүү үзэсгэлэнгийн үеэр ховор үүлдрийн муурнууд нэг дор цугларснаараа онцлог юм. Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр Бенгал, Чаузи, Шиншилла, Британи, Шотланд Фолд, Страйт, Сиам, Russian Blue, Турк Ангор, Абизиан зэрэг 20 гаруй төрлийн 50 орчим муур болон зулзагануудыг сонирхох боломжтой аж. Үүний зэрэгцээ үүлдэр бүрийн муужгайнууд, …
-
21 June
Монгол залуусыг 9.9 тэрбумын буцалтгүй тусламжаар сургана
Япон Улсын Засгийн газар буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Нийт 555 сая иен буюу 9.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-JDS” төслийг хэрэгжүүлэх юм байна. Тус төслийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох ноот бичигт өнөөдөр 13.30 цагт Гадаад хэргийн яаманд гарын үсэг зурна. Японы энэ төсөлд 2016 онд Монгол Улсаас 22 хүн хамрагдана. …