Tag Archives: нийслэл

October, 2015

  • 12 October

    Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгдлээ

    Нийслэлийн хэмжээнд 2013-2015 онд хийгдсэн байгаль орчин, ногоон байгууламжийн  ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчины байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. Хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл танилцуулга хийж харилцан санал бодлоо солилцсон. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Төр, хувийн хэвшлийн хамтын хүчээр ногоон байгууламжийн ажлыг …

  • 12 October

    Зарим гудамж, замыг нэршүүллээ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын зарим гудамж, байгууламжийг шинээр нэршүүллээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 123 дугаар тогтоолоор Монголын Ардчилсан хувьсгалыг манлайлагчдын төлөөлөл болох Хонх хамтлагийн ахлагч С.Цогтсайханы хөшөөг байрлуулах тухай баталсан бөгөөд Баянгол дүүргийн ИТХ болон Засаг дарга нь Баянгол дүүрэг 2, 3 дугаар хороо, Гранд плаза их дэлгүүрийн зүүн урд уулзвараас баруун …

  • 12 October

    10 сарын 15-наас дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээгөвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийж байна. Үүний дагуу 10 сарын 15-ны өдрөөс дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжих бөгөөд тус бүсэд …

  • 11 October

    “Сандэй плаза” долоо хоног ажиллахгүй

    “Сандэй плаза” төвийн нэг давхар бүхэлдээ шатаж, 1-4 хүртэлх давхар галд өртсөн байна. Хэргийн газарт мэргэжлийн шинжээчид ажиллаж байгаа бөгөөд ойролцоогоор долоо хоногийн хугацаанд тус төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэр гаргасан байна. Худалдааны төвийн гадна цугласан түрээслэгчдийг дотогш ээлжлэн оруулж, бараа, лангууг нь бүртгэн, гарын үсэг зуруулан, хянуулж байгаа аж. Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 10-11-нд шилжих шөнийн 01-03 цагийн …

  • 9 October

    Хөршийн харилцаанаас ахан дүүсийн харилцаанд шилжсэн Новосибирск

    1.  Ах дүү хот боллоо. ОХУ-ын Новосибирск хотын Захирагчийн урилгаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлэнэ сарын 5-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын эхэнд хотуудын дарга нар уулзаж, хоёр хотын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Новосибирск хотын дарга Анатолий Локотийг хүлээн авч уулзаж байгаад нь талархаад “Бид …

  • 8 October

    Төрд шахалт, дарамт үзүүлж буй автобусны компаниудын гэрээг цуцална

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийтийн тээврийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Хуралдаанаар нийслэлийн удирдлагууд нийслэлийн Тээврийн газар, НЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсээс мэдээлэл авч, нэгдсэн шийдэлд хүрлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хуралдааны эхэнд “Бид олон  жил үргэлжилсэн нийтийн тээврийн хүн ачдаг үйлчилгээг иргэндээ хүрдэг, тэдэнд үйлчилдэг болгох гэж сүүлийн 2 жил хичээж …

  • 8 October

    Авто худалдааны цогцолборт авто машин худалдаалах хоногийн түрээсийг 1000 төгрөг байхаар баталлаа

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар  “Авто худалдааны цогцолбор”-т мөрдөгдөх үнэ тарифыг хэлэлцэн баталлаа. Автохудалдааны цогцолборт авто зогсоол түрээслэн авто машин худалдаалах иргэдийн 1 хоногийн түрээсийг 1000 төгрөг, цогцолборт автомашины зогсоол худалдан авсан өмчлөгчдөөс авах ашиглалт, үйлчилгээний төлбөрийг 1 хоногт 200 төгрөгөөр, худалдан авагч, үйлчлүүлэгчдийн авто машины зогсоолын тарифыг нэг цагийн 100 төгрөг байхаар батлав. Энэ нь “Да хүрээ”, …

  • 8 October

    Улаанбаатар хотын дөрвөн байршил автомашингүй гудамж болно

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Гудамж төслөөс хэрэгжүүлж байгаа хотын дэд төв төслийн хүрээнд нийслэлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хотын иргэд болон гадаадын жуулчдад  тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор “Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар  төлөвлөсөн бөгөөд нийслэлийн Засаг даргын зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан ажлыг хэсгийг …

  • 8 October

    “Спортлог – Улаанбаатар” арга хэмжээ Бямба гарагт болно

    Нийслэлийн 376 жилийн ойд зориулсан “Спортлог – Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг 10 дугаар сарын 10-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэхүү бүх нийтийн өдөрлөгийн зорилго нь биеийн тамир, спортын тухай хууль, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хүрээнд өсвөр үе, залуучуудад …

  • 8 October

    Улаанбаатар хотын хуучин орон сууцнуудыг Новосибирскийн барилгачид засна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Новосибирск хотын Захирагчийн урилгаар энэ сарын 5-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд хоёр хотын дарга хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд  Улаанбаатар Новосибирск хотууд хотууд ах дүү хот боллоо. Улаанбаатар хотын зүгээс нийслэл дэх хуучин, оросуудын барьсан барилгуудыг сэргээн засварлах, гэр хорооллыг төвлөрсөн бус дулаанаар хангах,  мах, …

  • 8 October

    Гэр хороололын хөрсний бохирдлыг бууруулах шинэ технологи нэвтрүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/778 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-д нийцүүлэн Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхийн ариун цэврийн байгууламжийн шийдлийг тодорхойлж, АНУ-ын иргэн Bill Gates-ийн сантай хамтран шинэ техник технологи …

  • 7 October

    НИТХ-ын Тэргүүлэгчид Пүрэв гарагт шинэ бүрэлдэхүүнтэй хуралдана

    НИТХ-ын Тэргүүлэгчид Пүрэв гарагт шинэ бүрэлдэхүүнтэй хуралдаж, “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай, Зарим гудамж байгууламжийг нэршүүлэх тухай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд  өмчлүүлэх газрын байршил  хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн их дээд сургууль коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сурагч оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журмыг хэлэлцэх юм байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд НИТХ-ын  ээлжит 29-р …

  • 6 October

    Сөүл хотын ИТХ-ын даргыг Хангарди одонгоор шагналаа

    БНСУ-ын нийслэл Сөүл хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотууд ах дүүгийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд НИТХ-ын дарга Д.Баттулгын  урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга ноён Пак-Нэ-Хаг тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр Сөүл хотын ИТХ-ын дарга болон төлөөлөгчдийг НИТХ-ын дарга Д.Баттулга болон НИТХ-ын төлөөлөгчид хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга …

  • 6 October

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй ажлуудын үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2014-2015 онд он дамжин хэрэгжиж буй инженерийн шугам сүлжээний барилга угсралт болон зураг төсвийн ажлын  үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэх тухай” А/785 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны хурлын тэмдэглэлийн дагуу Гэр хорооллын  дахин  төлөвлөлтийн хүрээнд 2014-2015 онд он дамжин хэрэгжиж буй инженерийн шугам …

  • 5 October

    ОУОСХ-ны өвлийн универсиадын газрын төлөөлөгчид нийслэлд айлчилна

    2014 оны 10 сарын 16-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гванжу хотноо болсон Олон улсын оюутны спортын холбооны /ОУОСХ/ Гүйцэтгэх хорооны хурлын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, ОУОСХ-ны Ерөнхийлөгч К.Галльентай дэлхийн оюутны спортын өвлийн “Универсиад” наадмыг 2033 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах талаар хамтарсан “Санамж бичиг” байгуулсан. Энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг даргын …