Tag Archives: нийслэл

September, 2015

  • 15 September

    509 зөрчил бүртгэгджээ

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 09-р сарын 13-ны өдөр 509 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 111 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 398 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 15 September

    Амгалан дулааны станц “Дулааны IV цахилгаан станц”-ын охин компани хэлбэрээр ажиллана

    Амгалан дулааны станц  ашиглалтад орж байгаатай холбогдуулан тус  станцыг “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани хэлбэрээр ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж нарт үүрэг болголоо. Тус станцын барилга угсралтын ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Эрчим хүчний яам, гүйцэтгэгч компанитай хамтран туршилт, зүгшрүүлэлт хийх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Амгалан …

  • 15 September

    Жолооч нарын анхааралд: Зарим газарт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана

    2015 оны 09 дүгээр сарын 15-19-ны өдрүүдэд хурал зохион байгуулагдах  “Shangri-la” зочид буудал орчмын замыг “Гэрлэх ёслолын ордон”-ы зүүн талын гэрэл дохиотой уулзвараас баруун тийш  “Хүүхдийн ордон”-ы баруун уулзвар хүртэл бүрэн хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Зочид төлөөлөгчдийн тээврийн хэрэгслийг “Хүүхдийн ордон”, “Гурван гал”, “UB-mart”, “Үзэсгэлэн худалдаа” зэрэг худалдааны төвийн авто зогсоолуудыг ашиглан байрлуулах ажлыг зохион байгуулна.  Oросын Холбооны Улсын …

  • 15 September

    Нийслэлийн мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллахыг үүрэг болголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл“Нийслэлийн мал аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах тухай” А/736 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх, өвөл хаврын улиралд хэрэглэх өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх гадны аймагт отор, нүүдэл хийж, бэлчээрийн менжмент хийх зорилгоор нийслэлийн мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн …

  • 15 September

    “Хотын засаглал” төслийн нээлт боллоо

    Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Азийн сан, “Нээлттэй нийгэм форум” ТББ, Транспэрэнси Интернэйшинал Монгол, Ардчиллын боловсрол төв зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа  Улаанбаатар хотын гэр хороололд төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлтийг дэмжих “Хотын засаглал” төслийн нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер …

  • 14 September

    Сөүлийн өдрүүд Улаанбаатарт болно

    Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг  05 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулсан бол энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Сөүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Улаанбаатар хотод зохион байгуулах Сөүл хотын өдөрт оролцохоор нийслэлийн Засаг даргын урилгаар  БНСУ-ын Сөүл хотын дарга …

  • 14 September

    Томоохон зах, худалдааны төвүүдийн ажлын цагийн хуваарийг түр өөрчиллөө

    Улаанбаатар хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн хурлыг энэ сарын 15-19-ний өдүүдэд зохион байгуулах гэж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд томоохон зах худалдааны төвүүдийн цагийн хуваарьт түр зохицуулалт хийж, “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Сандэй плаза” худалдааны төв, “Өгөөмөр” техникийн захууд 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд амрахаар боллоо.  “Өгөөмөр” техникийн захын есдүгээр сарын 15-ны ажлын өдрийн …

  • 14 September

    Тарваган тахлын үед авах хариу арга хэмжээний дадлага сургууль амжилттай боллоо

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Хүн, малын гоц  халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/645 дугаар захирамжийг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ХУД-ийн 8-хорооны нутаг дэвсгэрт байрлах автотээврийн шалган нэвтрэх товчоонд “Тарваган тахал өвчний сэжиг илэрсэн үед Гамшгаас хамгаалах албадын харилцан ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг  …

  • 14 September

    Нийтийн тээврийн “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягтыг баталлаа

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/740 дүгээр захирамжаар нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд өдрөөр суралцагч сурагч, оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход ашиглах “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягт болон нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягтыг тус тус баталлаа. Батлагдсан …

  • 14 September

    Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт өнөөдөр эхэлнэ

    Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг өнөөдрийн 12:00 цагаас эхлэн зарлаж байна.  Нэг. Тавигдах шаардлага Иргэний зөвлөлийн гишүүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан иргэн нэр дэвшинэ. Хоёр. Бүрдүүлэх материал Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүрээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан шаардлагыг …

  • 14 September

    Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” А/737 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах засварын ажлыг эрчимжүүлэн графикт хугацаанд нь дуусгахыг дараахь байгууллагуудад даалгалаа. Үүнд: ·  “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар”, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар”, “Ус сувгийн …

  • 14 September

    Нийслэлийн харъяа гурван газрын даргад сахилгын шийтгэл ногдуулж, шар карт өглөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/125, 126, 128 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэл, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн  тайланд өгсөн аудитын дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил гарган  “Хязгаарлалттай” дүгнэлт  авсан нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж,  нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Ч.Очирхүү, Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж нарт албан тушаалын үндсэн …

  • 11 September

    Баянзүрх дүүргийн 201 дүгээр цэцэрлэгийн нээлт боллоо

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд 150 ортой цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Боловсролын яамны хэлтсийн дарга Б.Гантулга, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон бусад холбогдох албаны хүмүүс, хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо. Уг цэцэрлэгийг дүүргийн Орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Изо хаус” ХХК барьж …

  • 11 September

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан Даваа гарагт болно

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр буюу Даваа гарагт 09 цагаас Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам”-ыг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч …

  • 11 September

    Гэр цэцэрлэгт халаалтын систем суурилууллаа

    “Улаанбаатар дулааны сүлжээ” НӨҮГ Солонгосын Котга компанитай хамтран инженер хангамжийн байгууллагуудын дарга, мэргэжилтнүүдийг оролцуулсан 3 өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр Котга компаниУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албандСолонгосын Ундул халаалтын системийг гардууллаа. Энэхүү хандивын халаалтын  системийг Баянзүрх дүүргийн 61-р гэр цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 33-р цэцэрлэгт суурилуулах юм. Ундул халаалтын системийг Солонгосчууд өргөн хэрэглэдэг бөгөөд халуун дамжуулалт, цацралт, агаарын урсгалыг нэгэн зэрэг …