Tag Archives: нийслэл

September, 2015

  • 18 September

    “Хотын ногоон хөгжил” форумаар бүс нутгийн хотууд 20 гаруй илтгэл тавина

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар 2014 оны 8 дугаар сард “Зүүн хойдАзийнхотын дарганарынфорум”- ыг “Хотынтогтвортой, хүртээмжтэйхөгжил” сэдвээр зохион байгуулж, бүс нутгийн улс, хотуудын удирдлага Улаанбаатар хотод чуулсан. Форумд оролцогчдын саналаар тус үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, тодорхой асуудлаар бүс нутгийн хотууд харилцан санал солилцон, хамтран ажиллаж байхаар тогтсон юм. Үүний дагуу Нийслэлийн ЗДТГ-аас “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-ын хүрээнд …

  • 18 September

    Зүүн Хойд Азийн хотуудын форумын үеэр “Ногоон технологи-2015” үзэсгэлэн яармаг болно

    Зүүн Хойд Азийн хотын дарга нарын “Ногоон хөгжил” форумын хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Ногоон технологи-2015” үзэсгэлэн яармагийг 2015 оны 09 дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн нь байгаль орчныг хайрлан хамгаалах, байгальд ээлтэй ногоон хөгжлийн чиглэлээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа …

  • 17 September

    Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх замыг түр хугацаанд хаана

    Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт, Хандгайт чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Дамбадаржаагийн Цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэл авто замыг  2015 оны 09 дүгээр сарын 18-ны 22:00 цагаас 09 дүгээр сарын 21-ний 06:00 цагийн хооронд бүрэн хааж өнгө хучилт  хийх болсныг мэдэгдье. Иймд хотын төвөөс хойд чиглэлийн зуслан, зуслангаас хотын төв чиглэлд зорчих иргэд Сэлбэ голын зүүн эрэг дагуух …

  • 17 September

    Иргэдийн 70 бүлэг байгуулагдаж үүсмэл хог хаягдлыг багасгалаа

    Хог хаягдлын менежментийн ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийн хурлаар хог тээвэрлэгч байгууллагуудтай иргэдийн бүлэг, олон нийтийн байцаагч нар хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар ярилцсан. Нийслэлийн хэмжээнд 487 иргэн хамрагдсан 70 иргэдийн бүлэг байгуулагдаж хог хаягдлыг багасгахад хог тээвэрлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм. Хурлын үеэр нийслэлийн төвийн зургаан дүүргийн хог хаягдалд хяналт тавьж буй төрийн бус байгууллагынхан “Хог ачилт тээвэрлэлтэд …

  • 17 September

    Сэлэнгийн ногоочид “Сэлэнгэ хүнсний худалдааны төв”-д төвлөрнө

    “Сэлэнгэ хүнсний худалдааны төв” Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд тун удахгүй үүдээ нээх гэж байна. Нийт  7000 м/кв талбайтай, бүрэн цутгамал бетонон барилгатай тус худалдааны төв ашиглалтад орсноор нийт  600 орчим ажлын байр шинээр бий болно. Монгол Улсын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 50 гаруй хувийг дангаараа хангадаг газар, тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн ногоочид тус худалдааны төвд төвлөрөх юм. …

  • 17 September

    Т.Бат-Эрдэнэ: Одооноос алдаагаа засаж чадвал Улаанбаатар ногоон хот болох боломжтой

    Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.  -Нийслэлийн Засаг даргын дэргэд экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч анх удаа ажиллаж эхэлснээс хойш хоёр жил гаруй болжээ. Өнгөрсөн хугацаанд юу хийж амжуулав? -Өнөөдөр дэлхийн хотуудын хөгжил дэвшлийг тодорхойлохдоо хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн нийцэн хөгжиж байна вэ гэдгийг гол үзүүлэлт болгодог болсон. Харин Улаанбаатарын хувьд хүн амын хэт …

  • 17 September

    Чингэлтэй дүүрэг: Ахмадад ээлтэй байгууллага, иргэнийг шагнана

    Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн арванхоёрдугаар хуралдаан 2015 оны есдүгээр сарын 15-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг шийдвэрлэв. Үүнд: “Ахмад настанд ээлтэй байгууллага, иргэнийг шалгаруулж, шагнах тухай”, “Иргэдийн баярт оролцох тухай”, “Буцалтгүй тусламж олгох тухай”, “Шагналд уламжлах тухай”, “Шагнах тухай” асуудлуудыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал танилцуулж дэмжигдлээ. Эх сурвалж: chingeltei.gov.mn

  • 17 September

    Нийслэлийн тээврийн газрын дүрмийг шинэчлэн боловсруулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн тээврийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” А/733 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар холбогдох байгууллагуудад дараах арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгов. Үүнд: Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн салбарт сүлжээ үйлчилгээний  шинэчилсэн төлөвлөлтийг хэрэгжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтэрсэнтэй холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын 15-ны …

  • 17 September

    Уламжлал ёсоор нийслэлийн өдрийг ирэх сарын 29-нд тэмдэглэнэ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/746 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн өдрийг ирэх сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлэх, зохион байгуулах  ажлын хэсгийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана. Нийслэлийн өдрийг угтан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж олон нийтийг хамарсан …

  • 17 September

    Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн асалт 95 хувьтай байна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг 2014 оноос эхлэн “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 2014 оны байдлаар нийт 7286 ширхэг гэрэлтүүлгийн шон, 10749 ширхэг гэрэлтүүлэгчийг хүлээж авч байсан бол өнөөдөр 9025 ширхэг гэрэлтүүлгийн шон, 13471 ширхэг гэрэлтүүлэгчийн байнгын арчлалт засвар үйлчилгээнд хяналт тавин  ажиллаж байгаа юм. …

  • 16 September

    Зүүн Хойд Азийн хотын дарга нар Улаанбаатар хотод чуулна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-ын хүрээнд “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдаан 2015 оны 09 дүгээр сарын 21,22-ны өдөр Улаанбаатар хотод болохтой холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Засаг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа, НЗДТГ-ын Гадаад харилцааны …

  • 16 September

    Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтайтанилцлаа. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байна. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК энэ сардаа багтаан Замын цагдаагийн газрын урд байрлах 35/6 кв-ын Олимп дэд станцын 6 кв-ын хуваарилах байгууламжийн өргөтгөл, трансформаторын чадлыг томсгон солих ажлыг хийж дуусгах юм.Мөн нисэх орчимд шинээр 110/35/10 кв-ын дэд станц холбогдох …

  • 16 September

    Төслүүдийн концесс эзэмшигчийг сонгон шалгаруулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай” А/738 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 147 дугаар тогтоолоор “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д цаг үеийн шаардлагаар нэн түрүүнд хэрэгжүүлэх шаардлагатай зургаан төслийг нэмж, концессын гэрээ нь хэрэгжиж дууссан болон цаашид хэрэгжүүлэхэд ач холбогдол буурсан найман төслийг жагсаалтаас хассан. …

  • 16 September

    Өчигдрөөс эхлэн Гэндэнгийн гудамжийг түр хугацаагаар хаалаа

    Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн  хурал энэ сарын 15-19-нийн өдрүүдэд Улаанбаатар хотод  зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Гэндэнгийн гудамж буюу “Shangri-La” зочид буудлын орчим, Гэрлэх ёслолын ордны зүүн талын гэрлэн дохиотой уулзвараас баруун тийш Хүүхдийн ордны баруун уулзвар хүртэлх замыг  бүрэн хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа. Тиймээс хуримаа хийж  байгаа иргэд “Гэрлэх ёслолын ордон”-ы  хойд хаалгаар …

  • 15 September

    Нийтийн эзэмшлийн сандлуудыг будлаа

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Налайх хотын Захирагчийн ажлын алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Гэрлэх ёслолын ордон, Монголын хүүхдийн ордон хамтран Чингисийн өргөн чөлөө,  Бага тойруу, Их монгол, Олимп, Гандийн гудамж, Цагдаагийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу  цэвэрлэгээ, тохижилтын ажил хийж эхлээд байна. Уг ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөнд 34, Сөүлийн гудамжинд 20, Чингэлтэйн өргөн чөлөөнд 14, нийт …