НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндашийг хүлээн авч уулзан нийслэлийн туг гардуулж, мөнгөн урамшуулал олголоо. Уулын спортын Олон улсын хэмжээний мастер, олон улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Гүррагчаа, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш нар Эверестийн ноён оргил Жомолунгмад авирахаар бэлтгэлээ базааж байна. Б.Цэвээндаш …
Tag Archives: нийслэл
March, 2015
-
31 March
Ухаалаг тээврийн систем болон хүрээлэн буй орчинд ээлтэй тээврийг хөгжүүлэх нь сэдэвт форум боллоо
“Хотын шийдэл” төслийн хүрээнд JCI Монгол байгууллага Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яам, “Зам тээврийн хүрээлэн” ТББ, “ITS Korea”, Норвегий улсын аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран “Тээврийн ухаалаг систем, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэлийг нэвтрүүлэх боломж хэрэгцээ” сэдэвт форум боллоо. Тус форум нь тээврийн салбарт ухаалаг системийг нэвтрүүлсэн бусад орны туршлага, манай улсад үүсээд байгаа хэрэгцээ шаардлага, хэрэгжүүлэх …
-
31 March
Өнөөдрөөс эхлэн нийслэл рүү анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эд оруулахгүй
Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга “Ноос боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/230 дугаар захирамж гаргасан. Захирамжаар мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийн дагуу малын гаралтай анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оруулахгүй байх …
-
31 March
Автомашины улсын дугаар нь 4, 9-өөр төгссөн жолооч нарт энэ сард татвараа төлнө
Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Хуулиар хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж …
-
31 March
СХД-ийн оюутнууд гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажил хийнэ
Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албанаас Сонгинохайрхан дүүргийн их дээд сургуулиудын оюутнуудын дунд “Хотын иргэн-Хотын соёл” болзолт уралдаан зарласан. Уралдааны нээлтийн ажиллагаа Их засаг олон улсын их сургуулийн хурлын зааланд боллоо. Нээлтэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, СХД-ийн Засаг дарга М.Чинболд, Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албаны дарга Ш.Эрдэнэтуяа, Их засаг олон улсын …
-
31 March
Иргэд ажил эхлэх цагийн хуваарийн өөрчлөлт үр дүнтэй байна гэлээ
Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 тоот захирамжийн дагуу нийслэлд ажил эхлэх цагийн шинэ хуваарийг 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Тус захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд Автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгээс захирамжийн хэрэгжилтийг шалгалаа. Шалгалтад 65 их дээд сургууль, 151 Ерөнхий Боловсролын сургууль, 279 …
-
31 March
Хүчит шонхор захын түрээслэгчдийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэв
Авто замын ачааллыг бууруулах ажлын хэсэг хуралдаж Дэнжийн мянгад байрлах Хүчит шонхор захын зарим түрээслэгчийн амралтгүй ажиллах хүсэлтийн талаар хэлэлцэв. Ажлын хэсгийнхэн “Шонхор зах нь нийслэл хотын махны бөөний цэг учраас худалдан авагчдын бөөгнөрөл ихтэй. Үүнээс үүдэн авто замын түгжрэл байнга үүсч хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын томоохон зах, худалдааны …
-
31 March
03-р сарын 30-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 03-р сарын 30-ны өдөр 258 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 118 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 140 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …
-
30 March
Нөөцийн мах худалдаанд гарч эхэллээ
Энэ долоо хоногт нөөцийн мах худалдаанд гарах гэж буйтай холбогдуулан ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдоор ахлуулсан ажлын хэсэг мах бэлтгэлийн “Мах маркет”, “Хүнс импекс” компани дээр ажиллалаа. “Мах импекс” компанийн хувьд 3,112,1 тн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд жижиглэнгээр савлан баглаж байна хэмээн захирал Г.Будрагчаа танилцуулсан юм. Тэрээр “Манайх гэрээний дагуу 3000 гаруй тонн мах бэлдэхээс ямааны мах 78 тонн …
-
30 March
“Найрамдал” хоггүй зуслан болно
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд жилийн турш амрах 40.000 хүүхэд, тус төвийн 600 гаруй ажилтан, нийслэл орчмын хүүхдийн зуслангуудад зуны улиралд амрах 15 мянга гаруй өсвөр үеийнхэн тэдний гэр бүлийнхнийг хамруулсан “Холивол хог ялгавал баялаг” сургалт зохион байгуулна. Мөн Бүх …
-
30 March
Өнгөрсөн амралтын өдөр /2015.03.28-03.29/ зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 03-р сарын 28-ны өдөр 214 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 63 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 151 зөрчил бүртгэгдсэн. 03-р сарын 29-нд 489 зөрчил илрүүлсэн. Үүнээс улаан гэрэл дохионы 159 …
-
29 March
СӨХ нэрийн цаана бизнесийн үйл ажиллагаа явагдаж байгаад иргэд гомдолтой байна
Нийслэлийн иргэдийн хамгийн их бухимдлыг төрүүлдэг асуудлын нэг нь СӨХ-ын үйл ажиллагаа юм. Тийм ч учраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсэг хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаатай газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, зарим СӨХ-үүдийг хуралдуулах, иргэдийн санал гомдлыг сонсох, шийдвэрлэх зорилгоор ажиллалаа. Тухайлбал уулзалтын үеэр СӨХ-ийн төлбөр өндөр …
-
29 March
Шөнийн экспо ажлын өдрүүдэд Мишээлд болно
Хаврын Хамгийн том үзэсгэлэн худалдаа МИШЭЭЛ ЭКСПО-д өдрийн 12:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд болно. Мишээл экспо төвд худалдан авалтын Марафон болох юм байна. Энэ үзэсгэлэн худалдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе. Урин хаврын улиралыг угтан 80 орчим байгууллагууд нэгдэж Мишээл экспо төвд 2015.04.07-08 өдрүүдэд уртасгасан цагаар өдрийн 12 цагаас оройн 21 цаг хүртэл хямдрал урамшуулалтай худалдаа явагдана. Нийслэл хотод маань …
-
29 March
Тэнсэн болон хугацаанаас өмнө суллагдсан этгээдэд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр зөвлөлдлөө
“Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорих ял нь тэнсэгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдэд тавьж байгаа хяналтыг сайжруулах” сэдэвт зөвлөгөөнийг Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэтлэстэй хамтран Нийтийн хэв журам хамгаалах газраас зохион байгууллаа. Зөвлөгөөн нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорих ял нь тэнсэгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдэд …
-
29 March
Нийслэл рүү анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эд оруулахгүй
Нийслэлийн Засаг дарга “Ноос боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/230 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийн дагуу малын гаралтай анхан шатны боловсруулалт хийгдээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оруулахгүй байх …