Tag Archives: нийслэл

March, 2015

  • 29 March

    Тээврийн хэрэгслийг ачих үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

    Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 728 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зардлыг тооцох журам”-д тээврийн хэрэгслийг зориулалтын чирэгч автомашин ашиглан зөөж шилжүүлэхэд нийт зардлыг 55,000 төгрөг байхаар …

  • 29 March

    Зам талбайн цас мөсийг цэвэрлэн 4.5 тонн бодис цацлаа

    Нийслэлийн хэмжээнд их хэмжээний цас орсноос инженер хангамжийн болон нийтийн үйлчилгээний байгууллагууд ачаалал өндөртэй ажиллаж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалж 24-н байршилд цахилгааны гэмтэл гарсныг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”ХК засварлаж байна. СХД 29-р хороо “Драгон” авто вокзал төвд цэвэр усны Ф 200мм-н шугамын цоорсныг Ус сувгийг удирдах газраас гагнуур хийж хэвийн ажиллагаанд оруулсан байна.“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ  Улаанхуаран, ХУД, …

  • 29 March

    Нээлттэй дуудлага худалдаанд оролцож ялсан аж ахуйн нэгж, иргэнд газар эзэмших эрх олголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” захирамж гаргалаа. Захирамжаар 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон  дараахь нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжид тус тус 20 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо. Үүнд: Б.Мөнх-Учрал нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох  201 сая төгрөгийг …

  • 27 March

    Урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нийслэлээс гаргах тухай журам /бүрэн эхээрээ/

    ИТХ-ын ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдад орон сууцын урьдчилгаа төлбөрийн 50 хүртлэх хувиар дэмжлэг үзүүлэх төслийг хэлэлцээд дэмжсэн билээ. Нийслэлийн харьяа төрийн албанд ажиллаж байгаа албан хаагч орон сууц худалдан авах бол урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 50 хувиа өөрөө хариуцах боломжтой бол тодорхой шалгуурын дагуу ур чадвар, ажилласан жилийг харгалзан урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нэг удаа буцалтгүй тусламжаар олгохоор болсон. Ингэхдээ …

  • 26 March

    Н.Баяраа: Налайх, Багануурыг хот болгох асуудлыг нухацтай судалж шийдэх ёстой

    НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан өнөөдөр Хангарьд ордонд 60 хувийн ирцтэй эхэлж Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэхээр батлав. Хуралдаанд 45 төлөөлөгчөөс 27 төлөөлөгч оролцсоноос гадна Налайх, Багануур дүүргийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцов. Гэвч эл асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлтээ хуралдаанд МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл”-ээс гаргасан тул Хуралдааны дэгийн дагуу уг асуудлыг 4 дүгээр …

  • 26 March

    Налайх, Багануур дүүргийг хот болгох асуудлыг хэлэлцэхийг 5 хоногоор хойшлууллаа

    Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан Хангарьд ордонд 09:40 цагт  эхэлж, удаа үргэлжилсэнгүй өндөрлөлөө. Хуралд 45 төлөөлөгчөөс 27 төлөөлөгч хүрэлцэн ирж 60 хувийн ирцтэй оролцов. Өнөөдрийн хурлаар олон жил дуншсан Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлыг хэлэлцэх байв. Тиймээс хуралд тус 2 дүүргийн удирдлагууд ч мөн оролцсон юм. Хурлын эхэнд нийслэлийн ИТХ дахь нам, эвслийн бүлгүүд эл асуудлаар санал дүгнэлтээ …

  • 26 March

    Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгоно

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох ажлын удирдамжийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Энэхүү ажлын хүрээнд нэн тэргүүнд хог тээвэрлэгч байгууллагуудын хүчин чадлын үнэлгээг хийж, хүрч үйлчилж чадахгүй байгаа хороо, бүсүүдийг тодорхойлох юм.Тэдгээр хэсэгт хог цуглуулж, тээвэрлэх үйлчилгээг жигд хүргэх арга хэмжээг тухайн бүсийн хог тээвэрлэгчтэй хамтран хорооны иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ. Тохижилт, хог хаягдлын чиглэлээр …

  • 26 March

    Налайх, Багануур хот болох шийдвэр хур бороотой зэрэгцэн хэлэлцэгдлээ

    Монголчууд эртнээс “Хувьтай хүн хур борооноор …” гэж ярьж хэлэлцэн  хур бороо дагуулсан аливаа үйлийг хөгжин дэвжихийн бэлгэдэл гэж үзсээр ирсэн уламжлалтай. Тэгвэл өнөөдөр НИТХ-аас Налайх Багануур дүүргийг дагуул хот болгох НИТХ-ын шийдвэр хэлэлцэгдлээ Энэ асуудлыг НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы анхлан санаачилж, түүний удаа дараагийн хүсэлтэд тулгуурлан  НИТХ-аас Налайх, Багануур  дүүргийн иргэдийн  нийтийн санал асуулга явуулж, энэхүү санал асуулгад тухайн дүүргийн …

  • 26 March

    Нийслэлийн Засаг дарга Эстони улсын элчин сайд Томас Лукыг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бээжин улсад суугаа Эстони улсын элчин сайд ноён Томас Лукыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Эстони улсаас суралцах зүйл их бий. Тэр тусмаа ардчиллыг хөгжүүлэхэд Та бүхний олсон амжилт их гэдгийг дурьдаж,  цаашид хоёр хотын хамтран ажиллах гэрээнд …

  • 26 March

    Нийслэл 2015 оны төсвөө 101.3 тэрбумээр нэмж тодотголоо

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 24 дүгээр хуралдаанаар  нийслэлийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ баталсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.   Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа, Улсын Их Хурал, Засгийн газраас төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулах бодлого баримталж байгаа хэдий ч нийслэлийн 2015 оны төсвийн …

  • 26 March

    Оюутнууд нийслэлийн тохижилтийн ажилд оролцоно

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын оюутны холбоотой  хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагч оюутан залуус нийслэлийнхээ бүтээн байгуулалтад оролцож, хотын соёлд залуусыг уриалан дуудаж, хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл, зүтгэл нэгтэй хамтран ажиллана. Энэ ажлын хүрээнд Монголын оюутны холбооноос санаачлан  “Ая тухтай Улаанбаатар” 1 сарын аян зохион байгуулж …

  • 25 March

    Иргэдийг хүлээн авах уулзалтын өрөөтэй боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудаас иргэдтэй хийх уулзалт /Шилэн уулзалт/-д ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай журамд заасны дагуу байгууллагын үйл ажиллагааг ил, тод нээлттэй болгох, ёс зүйтэй төрийн албыг сахих, Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр …

  • 25 March

    Иж бүрэн дадлага сургуулийг зохион байгууллаа

    Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн салбар Хан-Уул дүүргийн Аврах гал унтраах 14-р анги, ДЦС-3-ын цагдаагийн тасагтай хамтран гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгууллаа. Аврах, гал унтраах хэсэг, инженер, техникийн ажилчид усан хөшиг татах, тандалт явуулах, хорт бодисын алдаглыг таслан зогсоох ажиллагаанд хамтан оролцож, эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагууд тус тусын чиг үүргээр сургуульд оролцлоо. …

  • 25 March

    Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 а,б,в гол шугамыг өргөтгөнө

    Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 а,б,в гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх зураг төсөл, барилга угсралтын ажлыг зохион байгуулж, хяналт тавих Ажлын хэсэг байгуулах тухай” А/217 дугаар захирамж гаргалаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллана. Захирамжаар Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 а,б,в гол шугамыг ф600/500 болгон өргөтгөх зураг төсөл, …

  • 25 March

    100 цэцэрлэгч сертификатаа гардан авлаа

    Улаанбаатар  хотын Захирагчийн ажлын алба, ”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, “Улаанбаатар их сургууль” хамтран  ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх 14 хоногийн хугацаатай сургалт зохион байгуулж сертификат гардууллаа. Нийт 100 хүн цэцэрлэгжүүлэгч ойжуулагчийн сургалтад хамрагдаж ногоон байгууламжид тарих мод сөөгийг сонгох, нүх шуудуу ухаж бэлтгэх, хөрс бэлтгэх, мод сөөг цэцгийг тарих арга технологи, арчлах бордох услах, зүлэгжүүлэх, мод сөөгийг хэлбэржүүлэх, хамгаалах, өвөлжүүлэх ажлын …