Tag Archives: нийслэл

March, 2015

  • 18 March

    Монголын хүүхдийн ордны салбар дугуйланг байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монголын Хүүхдийн ордны бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/199 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулиас гадуурхи сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор  Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд байгуулж ажиллуулахаар боллоо. Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг байгуулах болсонтой холбогдуулан 109 хүний шинэчилсэн бүтэц хүний …

  • 18 March

    2015 оны 03-р сарын 17-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 03-р сарын 17-ны өдөр 230 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 83 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 147 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 17 March

    Нийслэлийн 92 талбайд мод, сөөг, цэцэг тарина

    Энэ жил Улаанбаатар хотын 92 гудамж  цэцэрлэгт ногоон байгууламжийн тарилт, арчлалт хамгаалалтын ажлыг хийнэ. Энэхүү ажилд 5.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Хаврын улиас хэлбэржүүлэлтийн ажил 3 дугаар сарын 10-наас эхлүүлсэн бөгөөд 4 дүгээр сарын 1-нээс цэнэг усалгааг хийж, нийт зүлэгт талбайг самнаж цэвэрлэн, 10-наас мод бут, сөөг, ургамлан хашлагыг шинээр болон нөхөн тарих ажил хийгдэнэ. Хотын гудамж талбайд энэ …

  • 17 March

    Сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттай ”Хүүхдийн автобус”-аар тээвэрлэж байна

    2014-2015 оны хичээлийн жилд  2 дугаар сарын  байдлаар  7 дүүргийн 4 цэцэрлэг, 58  сургуулийн 143 автобусаар давхардсан тоогоор 9130 суралцагчийг тээвэрлэх үйл ажиллагааг явуулж байна. Үүнээс төрийн бус өмчийн  27, төрийн өмчийн 31 сургуулийн, төрийн бус өмчийн 3, төрийн өмчийн 1 цэцэрлэг автобусны  үйлчилгээ үзүүлж байна. Нийтийн тээврийн газартай хамтран зохион байгуулж байгаа үйлчилгээнд  2 дугаар сарын  байдлаар 7595 суралцагч …

  • 17 March

    2015 онд нийслэлийн 92 гудамж талбайд мод, сөөг, цэцэг тарина

    Энэ жил Улаанбаатар хотын 92 гудамж  цэцэрлэгт ногоон байгууламжийн тарилт, арчлалт хамгаалалтын ажлыг хийнэ. Энэхүү ажилд 5.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Хаврын улиас хэлбэржүүлэлтийн ажил 3 дугаар сарын 10-наас эхлүүлсэн бөгөөд 4 дүгээр сарын 1-нээс цэнэг усалгааг хийж, нийт зүлэгт талбайг самнаж цэвэрлэн, 10-наас мод бут, сөөг, ургамлан хашлагыг шинээр болон нөхөн тарих ажил хийгдэнэ. Хотын гудамж талбайд энэ …

  • 17 March

    “Шонхор” захын түрээслэгчдийн төлөөлөлтэй уулзжээ

    Томоохон худалдааны төв, захын үйл ажиллагаатай холбоотойгоор болон тэдгээрийг дагасан бусад худалдаа, үйлчилгээнээс хамааралтайгаар ойр орчимд нь замын хөдөлгөөний түгжрэл, худалдан авагчдын бөөгнөрөл ихсэж, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр  нөлөөлөх, зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлдэг. Иймд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрхийг хангуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн иргэний ажил амралтын цагийг зохицуулсан заалтыг хэрэгжүүлэх …

  • 17 March

    03-р сарын 16-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 03-р сарын 16-ны өдөр 181 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 96 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 85 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 16 March

    3 дугаар сарын 17-нд цахилгаан хязгаарлалт хийх газрууд

    Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 11-р хороо Товчоо орчмын хэрэглэгчид, Петровис, М-Ойл, Шунхлай ШТС-ууд, Скай Резорт, Одон орон, Оргил төв, Хүрэл тогоот, Монгол Хабитат, Хүрхрээ тур, Монгол тур ХХК-иуд, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид 11.00-11.30 цагт: 14-р хороо Ахмадын хороолол, Өгөөмөр хотхон, Шинэ үе-5, Тулга СӨХ-үүд, 14-р хорооллын 101-105-р байрууд, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид 11.30-12.00 цагт: 14-р хороо Нарантуул ОУХТ 12.00-13.00 цагт: …

  • 16 March

    Тэнүүчлэн амьдардаг иргэдийг нийгэмшүүлэхэд хамтран ажиллах ТББ-уудын урсгал зардлыг шийдвэрлэлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулахад нэр бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх …

  • 16 March

    Толгойтын хүүхдүүд өөрсдийн бичсэн шүлгийн номоо гардан авлаа

    Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийн 42, 62, 65, 106, 107, 122, 123 –р сургуулийн сурагчдын дунд ”Толгойтын уянга” яруу найргийн тэмцээнийг өнгөрсөн жил Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр санаачилан Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт дахь ажлын албанаас зохион байгуулсан. Энэхүү тэмцээнд оролцсон хүүхдүүдийн шүлгийг эмхтгэн ном болгон хэвлүүлээд Сонгинохайрхан дүүргийн 107-р сургууль дээр “Номын баяр”-аа хийлээ. …

  • 16 March

    Нийслэлийн төвийн 6 дүүргийн зам талбайн үйлчлэгч нар нийтийн эзэмшлийн 66 зам талбайн цасыг цэвэрлэлээ

    Улаанбаатар хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орсонтой холбоотойгоор  нийслэлийн төвийн 6 дүүргийн  зам талбайн үйлчлэгч нар нийтийн эзэмшлийн 66 зам талбайн цасыг цэвэрлэлээ. Баянзүрх 1 тн, Хан-Уул 6.5 тн, Сүхбаатар 0.5, Сонгинохайрхан 6 тонн давсыг хальтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж зам талбайд цацсан. Харин “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Их тэнгэрийн ам, Улиастай, Уулын зам, Зурагт, Баянхошуу, 5-н шар, ХМК, …

  • 16 March

    Монгол цэргийн өдөрт зориулан нийслэлийн Цэргийн штаб ажлаа танилцууллаа

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Монгол цэргийн жавхаа уралдааныг сурталчлах, Цэргийн штабуудын иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөг, “Ахмад, залуучуудын 3 үеийн уулзалт” боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн удирдлагууд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний …

  • 15 March

    Ерөнхийлөгчийн амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр О.Чулуунбилэг томилогдлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр О.Чулуунбилэг томилогдлоо. О.Чулуунбилэг нь түүхч, улс төрийн менежерийн мэргэжилтэй. Монгол Улсын их сургуулийн түүхийн салбарыг магистр зэрэгтэй төгссөн. АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн улс төрийн менежментийн сургуулийн магистрант. ШУА-ын Түүхийн Хүрээлэн, Ж Энтэртайнмент болон UBS music студи,  Инкубатор Монголия ХХК, MPO ХХК, Нэнси Бокскор ХХК, IC ХХК-д  ажиллаж байсан туршлагатай бөгөөд …

  • 15 March

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд тэмцээн зохион байгууллаа

    Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дундахь тэмцээнийг 23-р сургуулийн спорт зааланд 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж, нээлтэд дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв, Нийтийн биеийн тамирын ахлах дасгалжуулагч Ц.Өлзийбаатар, хороодын нийгмийн ажилтнууд оролцжээ. Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 135 иргэн “Хонхот бөмбөг”, “Суугаа волейбол”, “Шатар” гэсэн 3 төрлөөр өрсөлдөж дүнгээ гаргасан байна. Шатрын тэмцээнд 1-р байрыг 12-р хорооны иргэн …

  • 15 March

    “G.M.V” нэртэй зочид буудлын барилгыг нурааж эхэлжээ

    Энэ сарын 12-наас  Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан зочид буудлын зориулалттай 12 давхар барилгыг нурааж эхэлсэн байна.  Тус барилгыг анх зочид буудлын зориулалтаар барисан боловч өнөөг хэр дотор засал чимэглэл нь хийгдээгүй, ашиглалтад ороогүй байсан талаар эх сурвалж мэдээлж байна. Уг өргөтгөлийг нураах ажлыг “Тод Бум” констракшн Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа аж. Уг …