Tag Archives: нийслэл

May, 2019

  • 1 May

    Цэрэг татлага энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно

    Нийслэлийн хэмжээнд 2019 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулна. Цэрэг татлагыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдаж, зохион байгуулалтын болон бусад асуудлуудыг хэлэлцлээ. Цэргийн насны залуучуудын 96.1 хувьд нь цэргийн зарлан дуудах мэдэгдлийг хүргүүлжээ. Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, оюутнууд их, дээд сургуульд …

April, 2019

  • 30 April

    Хөрсний нуралт үүссэний улмаас зорчих хэсгийн нэг эгнээг хаажээ

    Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн урд замд хөрсний нуралт үүссэний улмаас зорчих хэсгийн нэг эгнээг хааж, засварын ажлыг явуулж эхэллээ. Мөн Тээврийн цагдаагийн албаны баруун урд уулзвараас баруун тийш Нарны зам дагуух буцаж эргэх гарцуудыг иргэдийн хүсэлтийн дагуу нээж, хэвийн ажиллагаанд оруулаад байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.  

  • 30 April

    Нийслэлийн сурагчид Олон улсын хүүхдийн арга хэмжээнд оролцов

    “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд олон улсын хүүхдийн арга хэмжээ энэ сарын 12-25-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ БНХАУ-д зохион байгуулагдлаа. Шанхай, Чунчин, Чэндү, Жухай хотуудад зохион байгуулагдсан уг арга хэмжээнд Хятад, ОХУ, Монгол, Камбож, Вьетнам, Лаос, Мьянмар, Тайланд, Казахстан, Пакистан зэрэг 10 улсын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 90 гаруй сурагч оролцов. БНХАУ-ын “Сайн үйлсийн нийгэмлэг”-ээс зохион байгуулж буй энэхүү …

  • 30 April

    Сүхбаатарын талбайн авто зогсоолын харуулын постыг буулгалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “UB constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргасан. Шийдвэрийн дагуу нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай компанийн удирдлагуудад үйл ажиллагаагаа зогсоож, газрыг чөлөөлж өгөх хугацаатай шаардлага хүргүүлсэн юм. Гэвч заасан хугацаанд тус компанийнхан газраа чөлөөлөөгүй тул өчигдөр /2019.04.29/ …

  • 30 April

    “Баянзүрх” хайрханд нэг сая мод тарих төсөл танилцуулав

    Герман улсын Берлин хотын “Байгаль орчин, экологийн мэргэжлийн сургууль”-ийн багш, хөгжиж байгаа орнуудын мэргэжилтнүүдийг давтан сургах улсын байгууллагын зохион байгуулагч, баримтат кино багийн гишүүд “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” ТББ-ын урилгаар Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ. Тус төрийн бус байгууллага нь “Таван тивийн хэлбэртэй мод тарья” төслийнхөө хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрших Баянзүрх хайрханд ногоон бүс байгуулахаар ажиллаж буй …

  • 29 April

    Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Бээжин хотын дарга Чень Жинэн нар уулзав

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 25-нд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумын “Орон нутгийн хамтын ажиллагаа” салбар хуралдаанд оролцов. Хуралдааны үеэр Хятадын Үндэсний хурлын танхимд Бээжин хотын дарга Чень Жинэнтэй уулзаж, хоёр хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал …

  • 29 April

    Зарлан мэдээллийн дохиогоор 402 мянган иргэн түр цугларах талбайд гарчээ

    Нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үр дүнгийн талаар зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг удирдсан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар …

  • 29 April

    С.Амарсайхан: Тендерийн “цавчаа”-нд өгдөг 10 хувиараа аж ахуйн нэгжүүд ажлын байр бий болго

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэгт ажилдаа томилогдсон дариудаа худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгох иргэн, олон нийт, хэвлэл мэдээллийнхний оролцоо, хяналтын дор явуулдаг байх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Нийслэлийн иргэний танхим”-д “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг зохион байгууллаа. Худалдан авах ажиллагаа ямар үе шаттай, хэрхэн …

  • 29 April

    Сүхбаатарын талбайн төлбөртэй зогсоолын нэвтрэх хэсгүүдийг лацдлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “Ub constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргасан. Анх 2006 онд нийслэлээс уг газарт доороо зогсоолтой усан оргилуур барих төсөл сонгон шалгаруулалт зарлаж,  “Ub constraction” компани шалгарч байсан аж. Гэвч өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй тул Хотын захирагч С.Амарсайхан …

  • 29 April

    Сүхбаатарын талбайн авто зогсоолыг албадан буулгана

    Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалсан. Уг талбайд байгуулсан автомашины зогсоолыг өнөөдөр /2019.04.29/ албадан буулгахаар болжээ. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгож, Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна. Гурав хоногийн дотор газраа чөлөөлөөгүй тохиолдолд …

  • 27 April

    Хашаа, хайс барих, буулгах явцыг зохицуулах журам батлав

    Үргэлжлүүлэн нийслэлийн ИТХ-аар “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг хэлэлцэж байна. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай журмын төслийг танилцуулав. Улаанбаатар хотын өмнө тулгамдаад буй томоохон хүндрэлүүдийн нэг болох замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахаар нийслэлийн Засаг дарга 2016-2020 оны “Түгжрэлгүй гудамж-Бухимдалгүй хот” арга хэмжээ тусгасан байдаг. Энэ хүрээнд 2009 …

  • 27 April

    Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

    Нийслэлийн ИТХ-ын хурлын ээлжит XXIV хуралдаан өндөрлөлөө. Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг хэлэлцэв. Төлөөлөгчид тус хэлэлцэж, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд төлөөлөгч Ж.Батбаясгалан, Б.Бямбадорж, Д.Бадарсан, Ч.Гантулга, Б.Мөнхбат, Л.Нарантуяа, Г.Төмөрбаатар, Ш.Үнэнбат, Ё.Цацралтуяа, Т.Цэрэнноров нарыг оруулж, олонхын саналаар баталсан юм. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ  

  • 26 April

    Зарим журмыг хүчингүй болголоо

    Нийслэлийн ИТХ-ын хурлын ээлжит XXIV хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар зарим тогтоолыг хүчингүй болгох, “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг батлах зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нийслэлийн ИТХ-аас баталсан таван тогтоолыг хүчингүй болгох үндэслэл, төслийг төлөөлөгчдөд танилцууллаа. Тухайлбал, нийслэлийн ИТХ-аас 1995 онд баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт садар самуун үйлдлийг хориглох тухай” 02 дугаар …

  • 26 April

    “Хүй долоон худаг”-т хээрийн эмнэлгийн сургуулилалт болов

    Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан нийслэлийн онцгой комиссын ажлын хэсэг өчигдөр Хүй долоон хутагт дэлгэгдсэн хээрийн эмнэлэгтэй танилцсан юм. Түргэн тусламжийн машин дуут дохиогоо хангинуулан ирж зогсоход нүүрнээсээ цус гоожуулсан, гараа эвхсэн, орь дуу тавьсан олон хүн бууж ирлээ. Осолд өртсөн иргэдэд эмнэлгийн болон улаан загалмайн ажилтнууд яаралтай тусламж үзүүлэн, багийг ахалж буй …

  • 26 April

    Эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх сургууль хийлээ

    Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт газар хөдлөлтийн гамшгийн үед эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага сургууль боллоо. Дадлага сургуулийг “Номин холдинг” компанийн агуулах худалдааны байранд зохион байгуулав. Сургуулийг хийхдээ “Улаанбаатар хотод 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин холдинг” ХХК-ийн агуулах худалдааны барилгад нуралт үүсч, …