Tag Archives: нийслэл

April, 2019

  • 16 April

    Хот тохижилтын ажилд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шийдвэрлэхээр боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр  нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэрээ Хот тохижилтын газрын ажилчидтай ярилцаж, шийдвэрлүүлэх тулгамдаад буй асуудлуудыг нээлттэй хэлэлцлээ. Түүнчлэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нэн даруй шийдэж өгөхөө илэрхийллээ. Зам талбайн үйлчлэгч Д.Түмэнжаргал хотын даргад хандаж “Миний хувьд энэ байгууллагад 2015 онд ажилд орсон. …

  • 16 April

    Иргэний үнэмлэх шаардахгүйгээр төрийн бүх үйлчилгээг хурууны хээгээр авах боломжтой болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт ажиллаж, үйлчилгээний танхимуудаар орж, иргэдтэй уулзан тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсон, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашид анхаарах ажлын талаар удирдлагуудад нь үүрэг чиглэл өглөө. “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн хүн ам ихээр төвлөрөн суурьшсан нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээний нэгдсэн …

  • 15 April

    Шадивлан зусланд гарсан түймрийн тархалтыг зогсоожээ

    Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж. Түймрийн улмаас 6 айлын зуслангийн байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, …

  • 15 April

    Хүүхдийн тоглоомын талбайд зөвшөөрөлгүйгээр байрласан ТҮЦ-ний үйл ажиллагааг зогсоожээ

    Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34 дүгээр  байрны урд хүүхдийн тоглоомын талбайд байрлах “Түргэн хоол” нэртэй ТҮЦ-нд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар  газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, цэвэр, бохир усны хэсгийн болон төвлөрсөн системд холбогдоогүй байранд хоол үйлвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсныг зогсоожээ.Улмаар  дүүргийн Газрын албанд газар чөлөөлүүлэх албан бичгийг хүргүүлсэн аж.  

  • 15 April

    “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” сэдэвт хэлэлцүүллэг боллоо

    Хангарди ордны 14 давхарт нийслэлийн ИТХ-ын Байгаль орчин ногоон хөгжлийн хороо, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хамтран үе шатттайгаар зохион байгуулж байгаа “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” сэдэвт хоёр дахь шатны хэлэлцүүлэг боллоо. Эхний шатны хэлэлцүүлгээр улс, нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр баримталж байгаа бодлого, агаарын чанарын хяналт шинэжилгээ, агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах чиглэлээр эрүүл мэндийн салбараас хэрэгжүүлж …

  • 15 April

    Нийслэл дэх рекламны самбаруудыг цэгцэлнэ

    Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2017 оны аравдугаар сарын байдлаар 414 гадна зар сурталчилгааны байгууламжтай гэсэн тооллогын дүн мэдээ байдаг байна. Энэ сарын наймны өдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн дээр Хотын захирагч С.Амарсайхан рекламны самбаруудыг цэгцлэх талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосон. Энэхүү үүрэг даалгаварын хэрэгжилтийг Хотын захирагч шалган өнөөдөр нийслэлд  байрлах …

  • 15 April

    Өнөөдөр долоон дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 18-р хороо 5 шар, 12-р сургууль, 55, 79-р цэцэрлэгүүд, Угсармалын 1, 2, 3, 5-12, 13/А, 13/Б, 14, 15, 16, 22, Үйлдвэрчний эвлэлийн 31, 32-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор 11:00-18:00 цагт: 2, 20, 22, 25-р хороо …

  • 15 April

    Дугаарын хязгаарлалт өнөөдрөөс зуны бүсчлэлд шилжинэ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Энэ дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас /Даваа гараг/ дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжинэ. Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилдөг. Зуны бүсчлэлд шилжихээр буюу 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг …

  • 15 April

    “Гоодой-Ам”-д түймэр гарсны улмаас зуслангийн 12 байшин, гурван гэр шатжээ

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Гоодой-Ам”-д өчигдөр буюу /2019.4.14/-ний өдрийн 13 цаг 57 минутад  гал гарчээ. Галын дуудлагын дагуу  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 14 цаг 05 минутад очиход түймрийн тархалт дэлгэрсэн байсан байна.  Иймээс  Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30, 34, 63, …

  • 12 April

    Хотын захирагч С.Амарсайхан төв цэвэрлэх байгууламж болон “Баянхошуу дэд төв”-д ажиллалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр шинээр баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай биечлэн танилцаж мөн Сонгинохайрхан дүүргийн “Баянхошуу дэд төв”-д ажиллалаа. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдаж байгаа Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн дугуй резервуарын барилга болон аэротанкийн бетон хийцийн ажлын явцыг Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү танилцуулж, энэ оны таван сар гэхэд …

  • 12 April

    Ирэх зургадугаар сард Дамбадаржаа дэд төвийн цэвэр усны шугам ашиглалтад орно

      “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар …

  • 11 April

    Нийслэлийн орлогчид болон төслүүдийн удирдагчид үүрэгт ажилдаа орлоо

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Жанцангийн Батбаясгаланг, Хүний хөгжил нийгмийн бодлого хариуцсан орлогчоор Шижирбаатарын Анхмааг, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Оросбаатарын Мөнгөншагайг, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Мягмаржавын Халиунбатыг, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Дашнямын Мөнхжаргалыг, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Батсүхийн …

  • 11 April

    “Хотын соёл-иргэн бүрээс” сайн үйлсийн аяныг эхлүүллээ

    Нийгмийн хамгааллын тусгай төвөөс “Хотын соёл–иргэн бүрээс” зөв дадал хэвшил тогтоох, иргэдийн хандлагыг өөрчлөх сайн үйлсийн аяныг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр эхлүүллээ. Уг арга хэмжээний хүрээнд тус төвийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн сайн дурын оролцоог дэмжин Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын эцсийн буудал орчмын нийтийн эзэмшлийн талбайн хогийг цэвэрлэж, сандал, хогийн сав, мэдээллийн самбар зэргийг угааж …

  • 11 April

    Явган хүний зам чөлөөлөх ажил эхэллээ

    Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах арга хэмжээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулж байна. Өнгөрсөн намар эхлүүлсэн аяны хүрээнд иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөөд байгаа билээ. Тэгвэл уг арга хэмжээг өнөөдрөөс дахин эхлүүлж, Чингэлтэй дүүргийн 1,2,3-р хороонд нийт 9, Сонгинохайрхан дүүргийн 14, 15, 16 дугаар хороонд нийт 5 байршилд байршилд …

  • 11 April

    Томоохон сүлжээ дэлгүүрүүдийн агуулахаас зөрчил илэрчээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас томоохон сүлжээ дэлгүүрүүдийн агуулахад хяналт шалгалт хийсэн байна. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, үйлчилгээний 1 төвд байрлах “Миний дэлгүүр-112 салбар”, Хан-уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт ухаа 35-01 тоотод байрлах “Монгол кореа сторе” ХХК-ийн худалдааны төв, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 хорооллын эцсийн буудал, Ард Аюушийн ӨЧ-23 тоотод байрлах Скайхапермаркет ХХК-ний Е-март” худалдааны төвүүдийн үйл …