Tag Archives: нийслэл

September, 2017

  • 15 September

    Хотын дарга “Улаанбаатар” телевизийн хамт олонд 25 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ

    Монголын ууган телевизүүдийн нэг “Улаанбаатар” телевиз байгуулагдсаны түүхт 25 жилийн ой тохиож байна. Ойн хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Улсын драмын эрдмийн театрт боллоо. Анх “Өлзий” телевизээс өнөөгийн “Улаанбаатар” телевиз болсон түүхтэй. Ойн арга хэмжээг нээж тус телевизийн Ерөнхий захирал, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Л.Балхжав үг хэлсэн юм. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд телевизийн үе үеийн …

  • 13 September

    Эсгий дээр урласан “Монголын нууц товчоо” нээлтээ хийлээ

     Монголын нууц товчооноос сэдэвлэн Чингис хааны амьдралын гол гол үйл явдлуудыг 108 метр эсгий дээр зээгт ширмэл оёдлоор урласан нэгэн хосгүй бүтээл Их жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр нээлтээ хийж Монголын ард түмний хүртээл боллоо.    “Хан хэнтийн урчууд” ХХК-ны хамт олны санаачлагаар Баялаг бүтээгчдийн холбооны дэмжлэгтэйгээр хоёр жилийн хугацаанд Монголын баялаг бүтээгчдийн нөр их хөдөлмөр зүтгэлээр бүтээгдсэн тус бүтээлийг …

  • 8 September

    Улаанбаатар хотын худалдааны танхим “гишүүдийн уулзалт”-аа хийлээ

    Нийслэлийн хг хотын удирдлагуудад хүргэх зорилгоор гишүүдийн уулзальаа сар бүр хийдэг билээ. Энэ удаагийн уулзалтын зочноор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва зэрэг хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд тус танхимын Ерөнхийлөгч Ж.Оюунгэрэл өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа гишүүддээ танилцуулснаас гадна “Улаанбаатар хотын ногоон сан”-г санаачлан байгуулсан талаар мэдээлэл өглөө. Энэхүү сан нь нийслэлийн агаар, хөрсний бохирдол, хүлэмжийн …

  • 8 September

    Усны төв лаборатори 60-70 төрлийн шинжилгээ хийнэ

    Нийслэлчүүдийн ундны усны чанар, аюулгүй байдлыг шинжилж, хяналт тавьдаг Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторийн шинэ байр ашиглалтад орлоо. Энэхүү лаборатори өмнө нь усны чанарт 20-25 төрлийн шинжилгээ хийдэг байсан бол одоо орчин үеийн өндөр мэдрэмжит тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосноор 60-70 төрлийн шинжилгээ хийх боломж бүрдэж байна.Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах II төслийн …

  • 8 September

    Зуслангийн бүсийн хаягжилтыг хийж эхэлжээ

    Нийслэлийн Байгаль орчны газраас зуслангийн бүсийг технологийн шийдэл ашиглан хаягжуулах ажлын хүрээнд зусланд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн үйлчилгээний байгууллагууд, байгаль хамгаалагчийн байр, худаг, хогийн цэг зэрэг 200 байршилд “Гурван үгт хаяг” байрлуулжээ. Улаанбаатар хотын зуслангийн тулгамдсан асуудлын нэг нь хаягжилт байдаг. Мэдээллийн технологийн дэвшилд тулгуурласан хаягжилтыг нэвтрүүлснээр хаягаа бусдад зааж өгөх, яаралтай дуудлага өгөх, тусламж авах, …

  • 8 September

    Өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 15-нд дуусна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр /2017.09.07/ боллоо. Хуралдаанаар 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, Нийтийн биеийн тамир спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Улаанбаатар хотын эрчим хүчний эх үүсвэрийн бэлтгэл 84, магистрал шугамуудын засвар 95 хувьтай байгаа. Инженерийн хангамжийн байгууллагууд болох Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, …

  • 7 September

    НЗДТГ-т Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Батламж” гардуулав

    Монгол Улсын үндэсний нийтийн түлхүүрийн тоон гарын үсгийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад нэвтрүүлсэн анхдагч байгууллага болох НЗДТГ-т Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас өнөөдөр “Батламж” гардууллаа. Мөн төрийн үйлчилгээг онлайн болгоход хамтран ажиллаж байгаа “Үндэсний дата төв” УТҮГ, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын нийт 5 албан хаагчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Жуух …

  • 6 September

    “Эко бүлэг” цэцэрлэг нээлтээ хийлээ

    Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Эко бүлэг” цэцэрлэг өнөөдөр үүд хаалгаа албан ёсоор нээлээ. Нийслэлийн дүүргүүдээс анх удаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дэргэдээ цэцэрлэгийн  “Эко бүлэг”-ийг нийслэлийн тэргүүний 41 дүгээр цэцэрлэгийн салбар цэцэрлэг болгон нээгээд байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх цэцэрлэг буюу  “Эко бүлэг”–ийг байгуулснаар Засаг даргын Тамгын газрын дэргэдэх, хэлтэс албадуудын ажилчин …

  • 6 September

    Авто зогсоолын цогцолбор байгуулах ажил зогсоод байна

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2,05 км авто замыг барихаар төлөвлөсөн. Богд хан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг байна. …

  • 6 September

    “Улаанбаатар түншлэл-2017” үзэсгэлэн маргааш болно

    Үндэсний бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан танилцуулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилго бүхий “Улаанбаатар түншлэл-2017” олон улсын үзэсгэлэн энэ сарын 7-ноос 10-нд “Мишээл Экспо” төвд 42 хоёр дахь жилдээ болно. НЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд Монгол, ОХУ, Тайвань, Хонгконг, Чех зэрэг зургаан орны 70 гаруй аж ахуйн нэгж, 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцоно гэдгийг гэдгийг …

  • 6 September

    Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1,2 км автозамыг бүрэн нээлээ

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замуудад өргөтгөл шинэчлэлт хийж,  Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний  дагуу Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр энэ онд Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс  Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх  1км авто зам, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, …

  • 6 September

    Нарантуул худалдааны төвийн арын автозамыг нээлээ

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замуудад өргөтгөл шинэчлэлт хийж, Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто замын ажил, Хайлаастын уулзвараас Дарь …

  • 5 September

    Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн I хорооны Нарангийн гол “Халзангийн ам”-д оршин суугч иргэн М-ийн үхэр сүрэгт өвчний шинж тэмдэг илэрч, Улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн хийсэн шинжилгээгээр долдугаар сарын 27-ны өдөр шүлхий болох нь тогтоогдсон. Дүүргийн Засаг даргын долдугаар сарын 30-ны өдрийн А/368 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, нийт 68 үхрийг устгасан байна. Одоогоор шүлхийн голомтод дүүргийн онцгой …

  • 4 September

    Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөг болно

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын Засгийн газрын агентлаг КОЙКА-ийн санхүүжилт бүхий төслийг хэрэгжүүлэгч Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвтэй хамтран залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэжил үнэ төлбөргүй эзэмшүүлдэг бөгөөд төгсөгчдийг БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй холбож, ажлын захиалгаар хангах “Аутсорсинг” тогтолцоог бий болгох, дадлагажих ажилтнаар Солонгост явуулах зэрэг ажлыг зохион байгуулж …

  • 2 September

    Нийслэлийн зарим хэсгээр өнөө шөнө цахилгаан хязгаарлана

    Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нь 110кВ-ын Умард дэд станцад засварын ажил хийхээр болжээ. Үүнтэй холбогдуулан есдүгээр сарын 02-ны 22.00 цагаас 03-ны 08.00 цагийн хооронд дараах байршлуудын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааныг түр хязгаарлах юм байна. Баянгол дүүрэг 2, 12, 14, 15, 16, 17, 18-р хороо III, IY хороолол, Бичил хороолол, Хүрээ дээд сургууль, ТБД андууд, Модны 2, Гандангийн …