Tag Archives: нийслэл

August, 2017

  • 29 August

    Налайхын зам дагуу газар чөлөөлж эхэлжээ

    БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 10, 11, 23 дугаар хороо, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж шинэчлэхээр болсон. 20.9 км урттай уг замын трасст нийт 120 нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38 нэгж талбар байгаа аж. Иймээс Нийслэлийн газрын албанаас уг зам дагуу газар …

  • 29 August

    Шүлхийн хорио цээрийн дэглэм 28 хоног үргэлжилнэ

    Нийслэлийн онцгой комиссын Мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас шүлхийн хөл хорио тогтоогоод байгаа Хан-Уул дүүргийн онцгой комисст зөвлөмж хүргүүлжээ. Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан зөвлөмжийн талаар “Хан-Уул дүүргийн хөл хорио тогтоосон бүсэд 860 гаруй өрхийн 2900 орчим иргэн бий. Хуулийн дагуу хорио цээрийн дэглэм үргэлжилнэ. …

  • 28 August

    Нийслэлийн онцгой комисс шүлхий өвчний нөхцөл байдлын талаар хуралдав

    Нийслэлийн онцгой комисс өнөөдөр шүлхий өвчний гаралт, тархалт, урьдчилан сэргийлэх болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд, 8 дугаар сарын 26-нд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Өнөөдрийн байдлаар Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шүлхий өвчний 3 голомтод хорио цээрийн дэглэм тогтоон …

  • 28 August

    Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг ирэх сарын 15-ны дотор хангаж дуусгах үүрэг өгөв

      Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл 72 хувьтай байна. Дүүргүүдээр авч үзвэл өвөлжилтийн бэлтгэл ажлын явцаараа Хан-Уул дүүрэг тэргүүлж байгаа бол Багахангай дүүрэгт 52 хувь буюу хамгийн бага үзүүлэлттэй байгааг танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд …

  • 28 August

    Өгөөжийн уулзвар болон Авто плазагийн уулзварыг нээлээ

    Сүхбаатар дүүргийн  5 дугаар хороонд байрлах  “Өгөөж чихэр боов“ ХХК-ийн баруун урд уулзвар,  10 дугаар хороо, Авто плазагийн уулзварын нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаныхан оролцов. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт …

  • 26 August

    Есөн дүүргийн 500 орчим залуу чууллаа

    Жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийн хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүдийн хамт “Эерэг амьдарцгаая, Залуучууд аа!” сэдэвт уулзалтыг Монголын Хүүхдийн ордны их танхимд 15-39 насны 500 орчим залуучуудын оролцоотойгоор зохион байгууллаа. Энэхүү уулзалтыг залуучуудын амьдрах, сурч боловсрох, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэх, хотын хөгжил, нийслэлийн бүтээн …

  • 26 August

    Хотын дарга “инвэст монголиа 2017” чуулга уулзалтад оролцоно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ‘Инвэст Монголиа 2017’ хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын зохион байгуулагч “Фронтиер” Үнэт Цаасны Компаний Ерөнхий захирал Игата Масатерүтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү нар байлцав. Тэд ирэх 09 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах ‘Инвэст Монголиа …

  • 25 August

    “Хурд” хамтлаг Эх орныхоо төлөө дуулна

    “Хурд” хамтлагийн гишүүд мэдээлэл хийж, өөрсдийн санаачлагчаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, попынхон нэгдэж, “Бид эх орондоо хайртай” оддын хамтарсан тоглолтыг ирэх есдүгээр сарын 02-ны 18:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах талаараа ярилаа. Энэ үеэр “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Онцгой байдлынхандаа туслах, эх орныхоо төлөө хувь нэмэр оруулах зорилготой энэхүү тоглолтыг хийхийн тулд нэлээд цаг хугацаа зарцууллаа. Энэ …

  • 25 August

    Зорилтот бүлгийн 1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардууллаа

    Амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, зорилтот бүлгийн 1000 хүүхдэд нэг жилийн хичээлийн хэрэгсэл бүхий цүнх гардууллаа. Энэхүү аяныг Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо “Мянга мянган мөрөөдөл жигүүрээ дэлгэнэ” уриатайгаар 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гардуулах үеэрээ хичээлийн шинэ жилийн мэндийг хүргээд “Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед 1000 …

  • 25 August

    Газар өмчлүүлэх аянд зургаан дүүргийн 43 хороо хамрагдана

     Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 сарын аяныг зохион байгуулах гэж байна. Ирэх сарын 4-нөөс гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор …

  • 25 August

    Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 72 хувьтай байна

     Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын гэр хорооллын соёлын өв, аялал жуулчлал, орон нутгийг бэхжүүлэх төсөл”-ийн урьдчилсан ТЭЗҮ-г танилцууллаа. Мөн Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонслоо. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангийн танилцуулснаар нийслэлд 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нийт 1225 арга хэмжээ төлөвлөж, өнөөдрийн байдлаар 72 хувийн гүйцэтгэлтэй …

  • 24 August

    Байгаль хамгаалагчид мэргэжлийн дронтой болов

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас байгаль хамгаалагчдад мэргэжлийн дрон, байршил тодорхойлон мэдээлэл дамжуулах хяналтын систем, төхөөрөмжүүд, моторт хөрөө, үүргийн гал унтраагуур, түймэрт тэсвэртэй ажлын хувцас зэргийг өнөөдөр гардуулан өглөө. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан журмын дагуу байгаль хамгаалагчдын хувцас, таних тэмдгийг шинэчилсэн хүрээнд  Нийслэлийн Байгаль хамгаалагчдын шинэ дүрэмт хувцсыг танилцуулжээ. Нийслэл хотын захиргаа байгаль орчныг орон нутгийн иргэдийн …

  • 24 August

    Шинээр баригдах Төв цэвэрлэх байгууламжийг Нийслэлд хариуцуулах нь зүйтэй гэв

    НИТХ дахь Ардчилсан намын бүлэг сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалт, засвар, шинэчлэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой цаг үеийн асуудлаар Нийслэлийн зарим удирдлага, холбогдох байгууллагуудыг байлцуулан хуралдаж, харьяа газар, агентлагуудад ажил сайжруулах үүрэг чиглэл өглөө. УИХ-аар 2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль баталсан боловч холбогдож гарах Ус бохирдуулсан иргэн аж ахуй нэгжтэй хариуцлага тооцох журам нь одоог хүртэл гараагүй байгаад …

  • 24 August

    Баянзүрх дүүргийн иргэдийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэнэ

    Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг хууль бусаар томилсонтой холбоотойгоор тус албаны үйл ажиллагаа зогсонги байдалд орж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын асуудлыг шийдвэрлэж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Дүүргийн Газрын албанаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлдэг төрийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх үүднээс  барьцаанд бүртгэх, барьцаанаас чөлөөлөх, кадастрын зурагт өөрчлөлт оруулах зэрэг үйлчилгээг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан түргэн шуурхай …

  • 23 August

    60 тэрбумын хэргийн эзнийг хаацайлагсдын цаана юу нуугдана вэ?

    Төрийн албыг намдаа мөнгө олох хэрэгсэл болгох тухай ярьж, МАН-д үзэл бодол, итгэл үнэмшлээрээ  нэгдсэн мянга мянган гишүүдийн итгэл рүү ус цацсан, НИТХ-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх С.Ганбаатар нард МАН улс төрийн болон эрүүгийн хариуцлага  хүлээлгэх ёстой боловч өнөөдрийг хүртэл тэд энэ хэргийг эвлүүлэг хэмээн зүтгэсээр, албан тушаалаа үргэлжлүүлэн хашсаар байна. 60 тэрбумын хэргийн тухай анхны аудио бичлэг  2016 оны …