Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг гурав дахь жилдээ ирэх сарын 4-7-ны хооронд зохион байгуулахаар болсон. Олон нийтийг хамарсан, аялал жуулчдад зориулсан хөтөлбөрөө 5, 6-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх юм. Албан ёсны нээлт наймдугаар сарын 5-ны 11:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох аж. Энэ талаар Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн …
Tag Archives: нийслэл
July, 2017
-
24 July
E-Barimt сугалааны тохирлын урамшууллыг хэрхэн олгодог вэ?
Сугалаанд оролцогч нь сугалааны тохирлоор хожсон урамшууллаа тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд багтаан дараах харьяаллын дагуу хүсэлт гаргаж, баталгаажуулна. Үүнд: Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг хүртэлх бол нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ бүртгүүлнэ. Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биечлэн очиж, …
-
21 July
7,000 хүүхэд залуусыг хамарсан Скаутуудын майхант чуулга уулзалт болно
Ази номхон далайн бүсийн Скаутуудын 31-р Жембори буюу скаутуудын майхант чуулга уулзалт энэ сарын 27-ны өдрөөс долоо хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулахаар болоод байна. Энэхүү арга хэмжээнд Ази-номхон далайн бүсийн орнууд, Европ, Америк тивийн нийт 40 гаруй орны 7000 хүүхэд оролцож байгаа аж. Байгаль дэлхийтэйгээ ойр байж, хайрлаж хамгаалах, өв тэгш хүмүүжилтэй зөв хүн болж төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх энэхүү арга хэмжээ нь Монголд …
-
21 July
“Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” арга хэмжээ болно
Монгол, БНХАУ, ОХУ-ын 2014 оны Ерөнхийлөгч нарын хэлэлцээгээр Монголын “Талын зам”, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлагыг нэгтгээд “Эдийн засгийн коридор” олон улсын томоохон төслийг хэрэгжүүлэхээр болсон. Уг хэлэлцээрт тусгагдсан гурван улсын хамтран хэрэгжүүлэх 32 төслийн жагсаалтад “Цайны замын аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх төсөл орсон нь Цайны замын аялал жуулчлалын брэндийг бий болгож, хамтарсан маркетингийн …
-
21 July
“Хааны эрэлд 2017” нөгөөдөр эхэлнэ
Энэ сарын 23-ны өдрөөс ирэх сарын 5-ныг хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн болон Тэнгисийн явган цэргийн командлалтай хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль болно. Энэ жилийн “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд 26 орны цэргийн алба хаагчид оролцох юм байна. Сургуулиар бригад, батальоны түвшний команд штабын …
-
19 July
Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд зарим газраар түр зуурын бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр байна. 2017 оны 07 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Говийн аймгуудын ихэнх нутаг болон баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар …
-
18 July
Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах албан даалгавар гаргалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай албан даалгавар гаргалаа. Албан даалгаварт улс, нийслэлийн болон бусад хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх авто зам, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн их, урсгал засвар, шинэчлэлтийн ажлыг графикт хугацаанд нь гүйцэтгүүлэн өвлийн улирал эхлэхээс өмнө байнгын ашиглалтад хүлээн авах ажлыг шуурхай …
-
18 July
Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан байна
2017 оны 07 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос …
-
17 July
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Говийн бүс нутгаар бүгчим халуун байна. 2017 оны 07 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, …
-
16 July
Б.Амарбаясгалан:Гадаадад үрчлэгдсэн хүүхдүүд Монгол өв соёлоо, Монгол хэлээ битгий мартаасай
Саяхан даа… Баяр наадмын өмнөхөн АНУ-д үрчлэгдсэн Монгол хүүхдүүд 10 жилийн дараа эх орондоо ирэхэд нь Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн хүлээн авч уулзсан юм. Тэрхүү уулзалтын мэдээг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн сурагч Б.Амарбаясгалан хүү үзээд үе тэнгийнхээ найзуудад цуглуулсан мөнгөөрөө Монгол-Англи хэлний толь бичиг, Монголын үзэсгэлэнт байгалийн зурагтай ном худалдаж аваад унадаг дугуйгаа жийгээд зориод ирсэн …
-
16 July
Хилийн боомтууд өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ
Монгол-БНХАУ-ын хилийн боомтууд өнөөдрөөс цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас хөрш орнуудтай албан ёсоор тохиролцсоны дагуу бүх нийтийн баярын өдрүүдэд автозамын хилийн боомтууд амардаг билээ. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд энэ сарын 11-15-ны хооронд амарсан юм.
-
16 July
НАТО-гийн марш тактикийн ОУ-ын тэмцээнд Монголын цэргийн баг тамирчид тэргүүн байр эзэлжээ
ХБНГУ-ын Норд Райн Фестфален муж улсын цэргийн командлалаас жил бүр зохион байгуулдаг Мөнхенгладбахын марш тактикийн олон улсын тэмцээн энэ оны 7 дугаар сарын 8-ны өдөр 34 дэх удаагаа зохион байгуулагдаж, тус тэмцээнд тусгай урилгаар монголын цэргийн баг тамирчид амжилттай оролцлоо. ХБНГУ-ын Батлан хамгаалах яам болон НАТО-гийн удирдлагаас өндөр ач холбогдол өгдөг уг тэмцээнд энэ удаа АНУ, Их Британи, Франц, Итали, …
-
16 July
ОБЕГ: 71 хүн усны ослоор амь насаа алдаад байна
Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар усны ослын тохиолдол 14 аймгийн 38 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 57 удаа гарч 71 хүн амь насаа алдсан байна. Үүний 13 нь хүүхэд, 58 нь насанд хүрэгчид байгаа юм. Бага насны хүүхдийг гол, усны орчим орхиод эцэг эхчүүд архидан согтуурдаг, хүүхэд, залуучууд сэрүүцэх болон тоглох зорилгоор ус руу ордог, …
-
16 July
Могойнд хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Сүүлийн үед хотын барилгажсан хэсэгт могой орж ирэх, улмаар могойд хатгуулсан тохиолдол их гарах болсон. Могойд хатгуулсан үед ямар арга хэмжээ авах талаар дараахи зөвлөгөөг хүргэж байна. Нийслэл хотыг тойрсон ногоон бүсэд голдуу бамбай хоншоорт могой амьдардаг бөгөөд цочоосон нөхцөлд хороо ялгаруулж хазах, боомилж ороох зэрэг хариу үйлдэл үзүүлдэг хортой могой юм. Манай орны хувьд 20 гаруй төрлийн могой байдгаас …
-
13 July
Дааганы уралдаанд Говь-сүмбэр аймгийн алдарт уяач Б.Нямсүрэнгийн зээрд түрүүллээ
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны түрүүг насны ангилалаар хүргэж байна. Түрүү магнайд, Говь-сүмбэр аймгийн Баян-тал сумын алдарт уяач Б.Нямсүрэнгийн зээрд даага, Аман хүзүүнд, Өвөрхангай аймгийн харьяат З.Батбаярын хул алаг даага, Айргийн гуравт, Төв аймгийн Архуст сумын уяач Б.Баярбаатарын хул даага, Айргийн дөрөвт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл