Кино урлаг өнгөрсөн зууны хориод он гэхэд дэлхий нийтийг хамарсан үзэгдэл болжээ. Аль XIX зууны эцсээр Япон, Шанхай, Хонконг өөрийн кино үйлдвэрүүдтэй болсон байна. Монголын кино үйлдвэрлэл бүр хожим 1935 оноос эхлэлээ тавьсан боловч кино үзвэр зууны эхээр нэвтэрсэн. 1903 оноос Богд , дараахан нь Сайн ноёнхан Намнансүрэн нар гаднаас оруулж ирсэн кино гэртээ үздэг байжээ. Хориод оны үеэс анхны …
Tag Archives: нийтлэл
August, 2022
June, 2022
-
27 June
Монгол улс дахь био лаборатори гэх худал цуурхал
2022 оны 4-р сарын 17-нд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Константин Иосифович Косачев Федеральное агентство новостей(ФАН) буюу Холбооны мэдээллийн агентлагт өгсөн телевизийн ярилцлагад орох үеэрээ: АНУ Монголд биологийн лаборатори байгуулахаар төлөвлөж байгаа. Учир нь Украинд байсан лабораториудаа америкчууд Монгол руу шилжүүлж байгаа” гэсэн билээ. Уг мэдээлэл гарсан даруйдаа Монгол төдийгүй дэлхийн олон улсын анхааралд орж үүнтэй холбогдуулан Монгол …
-
7 June
Movie Reviews & Meme:“ТЭГРИ ЧИНУ” кино Монгол киноны түвшинг ахиулсан чанартай цуврал болжээ
2012 оны хавар нээлтээ хийж байсан “Аравт”, түүнээс хэдхэн сарын дараа гарч байсан “Домогт Ану хатан”-аас эхлээд хамгийн сүүлд 2021 оны өвөл гарсан “Хотулун гүнж: Алтан судрын эрэлд” хүртэл түүхэн, тулаант төрөлд Монголчууд хэд хэдэн томоохон төслийг дэлгэцнээ амилуулсан. Харин домгийн шинжтэй зөгнөлт, тулаант төрлөөр орчин үед хийгдэж байгаа анхны кино “Тэгри Чину” цуврал болж байна. Цэвэр уран төсөөллөөр бичигддэг …
-
2 June
Отгонтэнгэр Их сургуулийн багш нарын орчуулсан “Индра Ганди захирах зөн“ номын нээлт боллоо
Энэтхэгийн зохиолч Наяантра Сахгалын “Индра Ганди-Захирах зөн” бүтээлийг Отгонтэнгэр их сургуулийн багш нар орчуулсан бөгөөд тус номын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Номонд Энэтхэг улсын гурав дахь ерөнхийлөгч, алдартай улс төрч эмэгтэй болох Индра Гандийн намтар түүхийг өгүүлдэг аж. Тиймээс эмэгтэйчүүдийн улс төрийн боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор Монгол улсын гавьяат багш, ОТИС-ийн үүсгэн байгуулагч доктор, профессор Д.Оюунхорол санаачлан, ерөнхий …
March, 2022
-
17 March
Номын тэмдэглэл:Билл Брайсон “Шинжлэх ухааны товч түүх”
“Хүний хамрын нүх хувьслын явцад доошоо харан хөгжсөн нь сансраас унаж байгаа өвчний эх үүсвэрүүдээс хамгаалах зорилготой” гэж тэрслүү үзэлт эрдэмтэн Фрэд Хойл тайлбарлаж байжээ. Хэрэв энэ үзэл ортой гэвээс өнөөгийн бидний гоо сайхныг хэмжих хэмжүүр тунчиг зөрөөтэй байх байсан биз. Бидний хамрын нүх дээшээ харсан байрлалтай байж ч болох учраас тэр. Гэвч тийм зүйл тохиолдоогүй нь яамай. XXI зуунд …
January, 2022
-
6 January
Монгол–Орос: «Хөгжлийн алтан боломж» гараад ирсэн юм биш үү
Өмнөх өчил Монголчуудын гонгинуур зан барагдах биш. Бас примитив горьдлого нь тасрах биш. Төрийн тэргүүн ОХУ-д айлчилсны дараа ярих хэлэх шүүмжлэх эрх чөлөөгөө эдлээд баахан гонгиноон урсгана. Бэлгийн хороолол, СОТ нэг ба хоёр, хуримын ордон, олон тэрбум рублийн буцалтгүй тусламж амлуулж ирсэнгүй, жижүүрийн хэдэн үгс урсгаад ирсэн мэт Ерөнхийлөгчийг баална. Ерөөсөө л бэлэнчлэх сэтгэлгээ. XXI зууны өнөөгийн шинэ Оросыг аль …
November, 2021
-
22 November
Менежмент хэрхэн хийх вэ
Хувьсан өөрчлөгдөж буй менежментийн ертөнцийг энгийн, график аргаар тайлбарласан энэхүү ном нь хүсэл эрмэлзэлтэй орчин үеийн хүн хийгээд оюутан сурагчдад менежмент гэж юу болох, хэрхэн ажилладгийг нь ойлгоход туслах ба цаашлаад менежерүүдэд бизнесийн ертөнцийг удирдан жолоодож, менежментийн хэв маягаа сайжруулахад нь хөтөч болох бүтээл аж. Менежментийн онол, түүнийг практикт хэрхэн хэрэгжүүлэх, түүнчлэн хүмүүсийн менежмент, харилцаа холбооны талаар өгүүлэх тус ном …
October, 2021
-
28 October
Дэлхий эрчим хүчний хямралтай нүүр туллаа
Нүүрс, газрын тосны эрэлт ихсэж нөөц багассаны улмаас дэлхий нийтээр эрчим хүчний хямралтай нүүр тулахад тун ойрхон байгааг сүүлийн саруудад хэд хэдэн улсад үүссэн нөхцөл байдал бидэнд баталлаа. Хятад болон дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын эдийн засаг цар тахлын дараа сэргэж эхэлсэнтэй холбогдуулан эрчим хүчний эрэлт эрс нэмэгдлээ. Мөн Европын орнуудад эрс хүйтэрсний улмаас салхины эрчим хүчний нийлүүлэлт буураад байна. …
-
22 October
Бейрутийн харанхуй бидэнд юуг хэлнэ вэ?
Монгол Улс хэзээ мөдгүй таг харанхуй, тас хөлдүү болох эрсдэлтэй тулгараад байна. Хот нь хав харанхуй, гэрлэн дохио ч асахгүй, бүх лифт, хөргөгч нь ажиллахгүй удахаар юу болдог, иргэд яаж зовдог гэдгийг Ливаны Бейрут хот энэ өдрүүдэд бодитойгоор харуулж байна. Ливанд эрчим хүчний нэгдсэн сүлжээний 80 хувийг нь хангадаг хоёр станц нь түлшгүй болсноос цахилгааны хязгаарлалт хийж явсаар сүүлдээ тэг зогсов. Цахилгааны …
-
18 October
Бурхан халдун уулын нэр ямар учиртай вэ?
Хүний хэл яриа хэзээ үүссэнийг хэн ч мэдэхгүй. Янз янзын онол бий ч алин ч батлагдах боломжгүй. Санал нэгдсэн тодорхойлолт нь бол бий: Хүний хэл бол харилцааны явцад бусад хүний санаа бодлыг хуваалцах чадвар. Хүний ярьдаг чадвар 7-р хромосом дээр гарч ирсэн FOXP2 гэсэн мутацлагдсан гений үр дүн гэсэн нээлтийг саяхан генетикчид олсон. Гэхдээ энэ ген шимпанзе болон хомо сапиэнсээс …
-
15 October
Найман зуун сая хүнийг ядуурлаас салгасан Дэн Сяопин
Хятадын гол ололт юу вэ? Ангийн тэмцэлд ялж ардын хувьсгалаа хийсэн, социалист бүтээн байгуулалт, хятадын онцлогтой социализм, Хятад мөрөөдөл, Бүс ба Зам гээд олон түүх өгүүлж болох авч гарчигт өгүүлсэн түүхийг л орчин цагт онцолдог. Даян дэлхийн нуруун дээрээс ямар том хүнд ачааг аваад хаячих ваа гэдэгт л эрдэмтэд–нийгэм судлаачид, улс төрчид тархиа гашилгасаар… Тэр хүнд ачааг авч хаясан гавьяатан …
September, 2021
-
17 September
А.Уранчимэг: Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хэвшмэл ойлголтоо өөрчлөх ёстой
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт дахь эмэгтэйчүүдийн оролцооны асуудал ямагт хөндөгдсөөр ирсэн. Манай улсад энэ салбар дахь жендэрийн нөхцөл байдал ямар байгаа талаар бид энэ удаагийн зочидтойгоо ярилцлаа. “Дижитал Вэндин” компанийн гүйцэтгэх захирал Ш.Амарбаясгалан: Өөрчлөлт бол хөгжил. Тэр дороо мэдэгдэхгүй ч үргэлж сайн тал руу хөтөлж байдаг. Дижитал Вендин ХХК нь “High payment solutions” компанийн харьяа компаниудын нэг. Байгуулагдаад 4 сар …
-
7 September
Иог хийх нь сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг үү?
Саяхныг хүртэл эрдэмтэд хүний тархи насанд хүрсэн үеэс эхлэн өөрчлөгддөггүй ба нас ахихын хэрээр тархины ажиллагаа мууддаг гэж боддог байсан. Гэвч сүүлийн үед гарч буй шинжлэх ухааны олон судалгаагаар дасгал хөдөлгөөн нь булчинд нөлөөлдгийн адилаар тархины эдэд сайнаар нөлөөлдөг гэдгийг олж мэдээд байна. Тархинд ойролцоогоор 100 тэрбум нейрон хэмээх тархины эс байдаг ба шинэ туршлага, шинэ зүйл үзэж харах үед …
August, 2021
-
23 August
Номын тэмдэглэл:Хоол хүнс
Сүүлийн үед смүүти, жимсний шахсан шүүс, нэмэлт витамин, тэр бүү хэл шампунь хүртэл бие цэвэрлэж, хор гадагшлуулна гэж сурталчлах болжээ. Эдгээр бүтээгдэхүүнүүд энгийн хүнснээс илүү үнэтэй байх нь бий. Гэвч энэхүү том үгсэд үндэслэл болох шинжлэх ухааны баримт олдоогүй байна. Зар сурталчилгаанууд тодорхой хоолны дэглэм баримталбал эсвэл тэдний санал болгох бүтээгдэхүүнийг хэрэглэвэл алкохол, кофейн, тамхи, өөх, сахар зэрэг сөрөг нөлөөтэй …
-
19 August
Хятад улс дархан цаазтай газрууддаа аялал жуучлалыг хөгжүүлж байна
Үзэсгэлэнт Жюжягөү бол ЮНЕСКО-д Хятадаас бүртгэгдсэн дэлхийн байгалийн онцгой өвийн нэг. Жилийн дөрвөн улиралд Хятадын төдийгүй дэлхийн жуулчдын хөлд дарагдаж байдаг аялал жуулчлалын асар том “саалийн үнээ”. Тийм атлаа байгалийг онгон зэрлэгээр нь хадгалж үлдсэн, амьтан ургамал, биологийн төрөл зүйлээрээ ч улаан хөлтнийг урдуураа алхуулалгүй ямагт нэгдүгээрт бичигдэж ирсэн гайхалтай бүс нутаг юм. Сычуань мужийн төвд, цянь үндэстний Аба аймгийн …