Tag Archives: онцлох

December, 2020

November, 2020

  • 30 November

    ЭМЯ : Нэг ширхэг оношлуурыг 4.9 ам.доллароор захиалан, иргэдээ үнэгүй шинжилгээнд хамруулж байна

    Сүүлийн үед Коронавирусний шинжилгээг иргэддээ хийхтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас оношлуурыг өндөр үнэтэй худалдан авч байгаа мэт албан бус мэдээ тарах болсон. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Эрүүл мэндийн яам нь БНСУ-аас Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн, чанар стандартыг хангасан оношлуурыг захиалан, ашиглаж байна. Тус оношлуур нь нэг хайрцагтаа 24 ширхэг бөгөөд 124.25 ам. долларын өртөгтэй юм. Нэг …

  • 30 November

    С.Батбаатар: УИХ-ын дарга, Ерөнхий сайдын цалин нэмэгдээгүй

    УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар цалингаа хоёр дахин нэмсэн гэсэн агуулгатай нийтлэл өчигдөр нийгмийн сүлжээнд тавигдсан. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга С.Батбаатартай холбогдлоо. -Said.mn сайтын мэдээллийг үзсэн үү. Коронавирусийн цар тахлын энэ хүнд үед УИХ-ын дарга, Ерөнхий сайд, бусад төрийн өндөр албан тушаалтан, дарга нар цалингаа нэмсэн тухай байсан. -Коронавирусийн цар тахлын цаг үетэй холбох хэрэггүй …

  • 30 November

    М.Идэрбат:Бичигт боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хэвийн явагдаж байна

    Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлгийн цахим хурал өнөөдөр болов. Хуралд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаны …

  • 30 November

    Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгалаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болов. Халдвар тархаагүй, бүртгэгдээгүй, тархалтыг хязгаарласан бусад аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас бууруулж 10 хоног …

  • 27 November

    Цар тахлын эсрэг мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэн хариу арга хэмжээ авч ажиллаж байна

    Дэлхий нийтэд тархсан цар тахлыг даван туулах, урьдчилан сэргийлэх,  хөл хорио тогтоох, төрийн үйлчилгээг  үзүүлэх гэх мэт олон арга хэмжээг дэлхийн хөгжингүй  улс орны хотуудын захиргаа мэдээлэл технологийн дэвшилд тулгуурлан, цахим хэлбэрээр явуулж, тус асуудлыг хариуцан ажилладаг байгууллагуудтай хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгаа юм. COVID-19 цар тахлын аюул улс орон даяар нүүрлэж, нийслэл Улаанбаатар хотод төдийгүй, аймаг сумдад хөл хорио тогтоосон. Энэ …

  • 26 November

    Иргэдийг орон нутагт нь буцаах хуваарь гарлаа

    Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.  Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар тушаал гарган “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ыг батлаад байна. Энэ дагуу Улаанбаатар хотоос явах, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг www.119.mn вебсайтаар бүртгэж эхэллээ. 2020 оны 11 дүгээр …

  • 26 November

    Ч.Цогтбаяр:Зүтгүүрийн бригад, Булагтайд байгаа ахмадуудын шинжилгээнд зориулж 2000 түргэвчилсэн оношлуур хэрэгтэй байгаа

    Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо. “УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр “Өчигдөр Төмөр замын хэмжээнд шинжилгээ өгвөл зохих 15 …

  • 26 November

    Г.Сайханбаяр:Ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах цогц арга хэмжээг авч, дор бүрнээ чармайн ажиллаж байна

    М Э Н Д Ч И Л Г Э Э Монгол Улсын ард иргэд, батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүн, генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, дэлхийн халуун цэгүүдэд үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагчид аа! Улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалахад залуу нас, хөдөлмөр бүтээлээ зориулсан ахмад дайчид аа! …

  • 25 November

    Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 12-р сарын 1-ний өдрөөс буцаана

    Улсын онцгой комиссын хурал 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болж цар тахлын нөхцөл байдал, Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах, QR код нэвтрүүлэх талаар хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан: –Иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нутаг /Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хот руу/-т нь буцаах. Үүнтэй холбоотой гаргасан түр журмыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд …

  • 25 November

    Ерөнхийлөгч 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр хүргүүллээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дагалдах хуулиудын хамт баталж, арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн юм. Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дотоодод …

  • 24 November

    А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод 3, Сэлэнгэ аймагт 26 тохиолдол шинээр илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 4335 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрсэн байна. Улаанбаатарын голомтод гурван хүнээс нэмж коронавирус илэрч, энэ голомтын батлагдсан тохиолдол 54 болсон байна. Шинээр илэрсэн нэг дэх хүн нь Буянт-Ухаа хороололд амьдардаг …

  • 23 November

    ЗГ: Сурагчид 12 дугаар сарын 18-ныг дуустал хичээллээд амарна

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Энэхүү хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал теле болон цахим хэлбэрээр зааж, сурагчдыг 2021 оны 02 дугаар сарын 01 хүртэл амраах шийдвэрийг хэвээр үлдээв. Их, дээд сургууль, коллежийн оюутнууд 2021 оны 01 дүгээр сарын 05 хүртэл цахимаар хичээллээд 2021 оны 02 дугаар сарын 15 хүртэл амарна. …

  • 23 November

    “Тиффани Мед” эмнэлэг, “Тиффани фарм” эмийн сангийн зүгээс ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасгийн хамт олонд дархлаа дэмжих багц бүтээгдэхүүн хандивлалаа

    Дэлхийн 219 улс оронд бүртгэгдээд байгаа коронавирусын халдвар Монгол улсад гаднаас зөөрлөгдөн ирсэн цагаас эхлэн одоог хүртэл ард түмнийхээ эрүүл мэнд, улс орныхоо аюулгүй байдлын төлөө энхийн манаанд цаг нарыг умартан хоёргүй сэтгэлээр зүтгэсээр ирсэн олон олон баатруудын томоохон төлөөлөл бол яахын аргагүй цагаан нөмрөгт эмч, сувилагч нар юм. Тэгвэл Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг, “Тиффани фарм” …

  • 23 November

    Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээвэр, албаны болон хувийн автомашинаараа зорчино

    Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчино. Амны хаалт зүүх, 1,5-2 метрийн зай барих, ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр байна. Энэ нь зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болгосон гэсэн үг биш. Иргэд хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байх. …