Tag Archives: онцлох

February, 2018

  • 23 February

    Б.Жавзмаа: Хуулийнхан  Ц. Амгаланбаатар гэдэг хүний үгээр л шүүх хурал хийсэн

    Дөнгөж сая Үндэсний мэдээллийн төвд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал хийлээ. Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат “Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хэвлэлд нотлогдсон баримттай гэж хэлээд, огт үндэслэлгүй зүйлүүдийг ярьж байна. Түүний яриад байгаа зүйлүүдэд үзүүлэх баримт байхгүй. Б.Булган гэдэг эмэгтэйг гэрчээр оруулахгүй байж, байрны гадаа сууж байсан хүмүүсийг шүүх хурал дээр гэрчээр оруулсан. Гэрч …

  • 20 February

    Д.Урианхай: Бие биетэйгээ ариун, зөв, шударга үйл ажиллагаагаар шүтэн барилдах нь эрхэм ёс

    Ард түмний маань мэргэн үгэнд “Хүн дэмэндээ, загас усандаа!” гэдэг үг хадгалагдсан нь агаар огторгуй тунгалаг шөнийн од мичид лугаа адил цээжин дотор гэрэлтэн үлджээ. Юун учиртай үгийг эргэцүүлэлгүй явсаар сая нас минь Богд Дүнжингаравын “Цэцээ гүн”-тэй чацуу шахуу өндөрт авирсан хойно өнөө ухахнээ тэр эгэл жирийн хэдхэн үгс их гүн далд олон утга үржүүлэх үгс байсан нь орой руу …

  • 16 February

    М.Энхболд:Угтан золгож буй нохой жилд хариуцлага сахилгыг эрхэмлэх болно

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын Сар шинийн мэндчилгээ Улс үндэстний маань хөгжил дэвшил, өв соёлын түүхийг бүтээгч Азай буурал ахмадууд аа,             Дэлгэр сайхан эх орондоо болон дэлхий дахины өнцөг булан бүрд ажиллаж амьдарч буй элэг нэгт Монгол ахан дүүс ээ, Та бүхэндээ Арвандолдугаар жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Сар шинийн баярын мэндийг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, эв найрамдал, эрхэм сайхан бүхнийг хүсэн ерөөе. Улиран одож буй Гал тахиа жил Монгол Улс, монгол түмэнд минь үр өгөөж, …

  • 16 February

    Фото:Төрийн гурван өндөрлөг ахмадуудын амар мэндийг айлтган золгов

    XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэ өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмад буурлуудаа хүндэтгэн амар мэндийг нь айлтган, алд цэнхэр хадаг дэлгэн золгож, хөөрөг зөрүүлэв. Төр, засгийн удирдлагуудын хүндэтгэл үзүүлж золгосон ахмадууд 79-106 настай, малчин, токарьчин, оёдолчин, нягтлан бодогч, АИХ-ын депутат зэрэг салбар бүрийн төлөөллүүд …

  • 16 February

    Х.Баттулга: Иргэдийн аж амьдрал өөдлөн дээшлэх сайхан жил болоосой

    XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болсон Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн …

  • 15 February

    НИТХ-ын дарга С.Амарсайхан сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

    Учран золгож буй XVII жарны “Тийн унжлагат” хэмээгч Шороон нохой жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өлзий дэмбэрэл бүрдсэн өдрийн амар мэндийг айлтгая. Азай буурлаа хүндэтгэж, ахуй соёлоо түгээж, аз хийморийг бэлгэдэн угтдаг, Монгол түмний эртний уламжлалт сар шинийн баяр тохиож байна. НИТХ улиран одогч тахиа жилд хотын ажил, амьдралтай холбоотой олон чухал асуудлыг шийдвэрлэн ажиллалаа. Нийслэлийн 2018 оны төсөв, …

  • 14 February

    Налайх дүүргийн тахиа жилийн онцлох 10 үйл явдал

    Замын бүтээн байгуулалт 2017 оны хамгийн том бүтээн байгуулалтын ажил бол дүүргийн төв авто замуудыг бүрэн шинэчилсэн явдал юм. Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замууд 1970-аад онд ашиглалтад орсон цагаасаа хойш өнөөг хүртэл шинэчлэлт хийгээгүй, зам бүхэлдээ эвдрэлд ороод байжээ. Тиймээс нийслэлийн 2017 оны хөрөнгө оруулалтаар “Эко тогтол” ХХК 2017 оны 05 дугаар сард замын …

  • 13 February

    Д.Чойжамц: Нүглийг тэвчиж, ажиллаж хөдөлмөрлөвөл бүх зүйл сайхан болно

    Монголын Бурхны Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Монголын нийт ард олонд зориулан айлчлан золгож буй  XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн айлдвар айлдлаа. Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц“XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн мэндийг Монголын ард түмэн сүсэгтэн олондоо гарч байгаа шинэ жилийн мэндийг дэвшүүлье. Бид өнгөрсөн жил сайхан …

  • 13 February

    Цагаан сар тойрсон бодол эргэцүүлэл

    Хүмүүн төрөлхтөн нэн эрт цагт он цагийн эхийг бусдаас онцгойрох шинжтэй өдөр байх ёстой хэмээн сэтгэдэг байжээ. Винайн судрын аймагт хамгийн урт, хамгийн ахар өдөр хийгээд өдөр, шөнө хоёр тэнцүү байх өдрийг жилийн эхэн хэмээн үздэг үүх түүхийг тэмдэглэсэн байдаг. Бидний монголчууд энэ жам ёсыг дагаж, нэн эрт цагт намрын өдөр, шөнө тэнцэх өдрийг жилийн эх хэмээн үзэж, цагаан идээ, …

  • 12 February

    Ууц тавих, шүүс хөндөх ёс

    Махыг их, бага, бүхэл гэж ангилдаг. Их бүхэлд хүзүү сээр өвчүүг дараалан тавьж хааг мөчлөн далны мөгөөрс, богтоос чөмөгтэй далтай холбогдох булуу, харьтны залаа зэргийг зочин руу харуулан тавьж, шийрний тахалцагийг гадагш оруулж, хоёр талд нь байрлуулаад дээрээс нь ууцаа тавина. Ууцан дээрээ толгойгоо чимж тавьдаг. Бага бүхэлд хүзүү сээр толгойг төлөөлж дал дөрвөн өндөр хавирга гуяыг төлөөлүүлж хонхт, шаант …

  • 12 February

    Д.Сумъяабазар:Газрын тосны 38 хоногийн нөөцтэй байна

    Уул уурхайн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар“Энэ сарын 5-ны өдрийн байдлаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны нөөцтэй байна. Роснефть компанитай уулзахад бидэнд эерэг хандлага гарна. Шийдвэр гаргах түвшний уулзалтууд явагдсаны дараа тоо баримт хэлье. Ер нь бидний талд ашигтай байх шийдвэрүүд гарах байх. Яг хэчнээн төгрөгөөр, хэдэн хувийн нааштай нөхцөл тавихыг бид …

  • 10 February

    Цагаан сар:Мэндлэх, золгох, тамхилах ёc

    Монгол түмний уламжлалт баяр болох цагаан сар удахгүй болох гэж байгаатай холбогдуулан цагаан сарын мэндлэх, золгох , тамхилах ёcны тухай уншигч та бүхэндээ хүргэж байна. Цагаан сарын баяр бол эв нэгдлийн баяр. Цагаан сараар золгон гэдэг бол золгож байгаа хүндээ бие биендээ хэр буруу санаагүй шүү гэдгээ илтгэж буй явдал юм. Шинийн нэгний өглөө үүр цайхаас үдэш болох хүртэл тэр …

  • 10 February

    Фото:Хоёр Солонгосыг нэгтгэж чадсан Пёнчаны өвлийн олимп

    “Пёнчан-2018” Өвлийн XXIII олимп  өчигдөр Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэллээ. Өвлийн олимпийн нээлтийн ёслол болох Пёнчаны олимпийн цэнгэлдэхэд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсе, Хойд Солонгосын Парламентын болон төрийн ёслолын тэргүүн Ким Ёон Нам, Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Унын дүү Ким Ёо Жон нар хүрэлцэн ирснээр олимпийн нээлт албан ёсоор эхэлсэн юм. …

  • 9 February

    “Сар шинийн гоёл-2018” үнэт эдлэл, хөөрөг, гоёл чимэглэлийн үзэсгэлэн худалдаа эхэллээ

    Барилгачдын талбайн Туул рестораны ард байрлалтай “Art House” Төв болон “Азийн Урлаг” галерей, “Master Jewelry” уран дархны урлан хамтран уламжлал болгон зохион байгуулдаг Монголын уламжлалт үнэт эдлэл, хөөрөг, гоёл чимэглэлийн үзэсгэлэн худалдаа найм дахь жилдээ сар шинийн баярт зориулан энэ сарын 5-15-ны хооронд 10:00-19:00 цагт “Art House”  төвийн үзэсгэлэнгийн танхимд нээгдэж байна. Энэ жилийн үзэсгэлэн нь “Сар шинийн гоёл-2018” нэртэйгээр …

  • 9 February

    БЗД-ийн 22, 27 хороонд амьдарч буй иргэдийн гомдлын мөрөөр сурвалжиллаа

    Манай Өглөө.МН сайтын редакцад ирсэн иргэний гомдлын мөрөөр бид сурвалжлагаа бэлтгэдэг. Энэ удаад Баянзүрх дүүргийн Дарь Эхэд амьдардаг оршин суугчдаас хоёр гомдол ирсэний дагуу сурвалжиллаа. Иргэдээс ирсэн эхний гомдлын нэгдүгээрх нь нийтийн тээврийн хүрэлцээгүй асуудал буюу Ч 29:Сэлбэ Бэлх Дарь Эх Вокзалын автобусны хүрэлцээ муу талаар. Хоёрдугаарх нь гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийн асуудлыг сурвалжилсан сурвалжлагаа хүргэж байна. Биднийг Багшийн дээдийн …