Tag Archives: Сонин хачин

May, 2015

  • 6 May

    Бодит явдлаас сэдэвлэсэн 10 аймшгийн кино

    Та аймшгийн кино үзэх дуртай юу? Аймшгийн кинон дээрх үйл явдлууд бодит амьдрал дээр байдаггүй гэж боддог уу? Аймшгийн кино эхлэхийн өмнө “бодит явдлаас сэдэвлэн бүтээв” гэж бичдэггүй ч эдгээр кинонуудыг жинхэнэ амьдралаас сэдэвлэн бүтээжээ. 10. Open Water (2003) Далайд алга болсон усанд шумбагч эхнэр нөхөр болох Tom, Eileen Lonergan нарын амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Тэд дэлхийн хамгийн том шүрэн арал …

  • 6 May

    Хүний биеийн хэрэггүй 10 эрхтэн

    Аньсага Гуравдагч аньсага гэгддэг энэ эрхтэн нулимсны сувгийн хажууд байдаг. Өөхөн давхарга бүхий энэхүү салст бүрхэвч нь нүдэнд орсон бохирдлыг гадагшлуулах үүрэгтэй байж болох юм. Тэрнээс биш тийм ч хэрэгтэй эрхтэн биш гэнэ. Дарвины товруу Эволюцийн онолыг үндэслэгч, натуралист Чарлз Дарвины (1809 – 1882) олж мэдсэнээр дэлхийн хүн амын 10% нь чихнийхээ дээд хэсэгт жижигхэн гүвдрүүтэй байдаг. Чихний бүтцийн энэхүү …

  • 6 May

    Суут мэхлэгч

    Зурган дээрх хүнийг Фердинанд Уолдо Демара гэж нэрлэдэг. Тэр бас «Суут мэхлэгч» хэмээн алдаршжээ. Энэ ямар учиртай хүн юм бол оо? АНУ-ын иргэн, маш өндөр IQ-тай энэ хачин хүн лам, шоронгийн дарга, хөлгийн эмч, мэргэжлийн хүүхэд асрагч, барилгын инженер, шерифийн туслах, дипломтой сэтгэл зүйч, өмгөөлөгч, багш, сувилагч, хянагч, хорт хавдартай тэмцэж байгаа эрдэмтэн гээд л бүтээгээгүй дүр, хийгээгүй ажил байхгүй. …

  • 5 May

    Apple компанийн ажлын ярилцлагад ирдэг сонирхолтой 25 асуулт

    Ажиллахад хамгийн чадвар сорьсон, бас сэтгэл эзэмдсэн газруудын нэг бол Apple компани. Тиймдээ ч тэнд ажилд орох нь тийм ч амар зүйл биш гэдэгт эргэлзэх зүйлгүй байх. Google болон бусад технологийн томоохон компаниудын адилаар, Аpple нь ажлын ярилцлагад орж буй хүмүүсээс өмнөх ажлын туршлага дээр нь үндэслэсэн техникийн асуултуудаас гадна толгойд ормооргүй хачин жигтэй асуултуудыг тавьдаг байна. Бид Apple –ийн …

  • 5 May

    Дуулиант зурагнууд төрсөн түүх

    Казимир Малевич – ийн “Хар квадрат” Малевичийн “Хар квадрат” бол урлагийн ертөнц дэхь хамгийн маргаант бүтээлүүдийн нэг. Зураачид XVII зуунаас эхлэн хар өнгөөр дагнасан бүтээлүүдийг туурьвих болжээ. Хамгийн анхны хар өнгө ноёрхсон бүтээл нь Роберт Флад-ын 1617 онд гаргасан “Их харанхуй” гэдэг зураг юм. Түүний араас, 1843 онд “La Hougue-ийн харанхуйн төрх” гэдэг Берталийн бүтээл гарсан байна. Хар будгийг ашигласан …

  • 4 May

    Дэлхий дээрх хамгийн айдас төрүүлэм газрууд

    Айдсыг доторхойлоход хэцүү байж болох юм.Гэсэн ч айдсын тухай толь бичигт тодорхойлсноор айдас нь ямар ч байж болно.Хэрэв та 100 хүнээс асуухад тэд танд 100 өөр хариулт хэлнэ.Тэгвэл та одоо дэлхий дээрх 15 аймшигтай нуруугаар хүйт даам газраар аялахад бэлэн байх хэрэгтэй. 1.Kabayan Kabayan бол эрэгтэй хүний цуглуулгаар хийгдсэн Филиппинд байдаг агуй юм.Агуй бүр занданшуулсан шарилаар дүүрэн байдаг бөгөөд,Kabayan муминуудаас зарим …

  • 4 May

    Оддын талаарх сэтгэл хөдөлгөм баримтууд

    Олны танил алдартай хүмүүсийн тухай сайнтай саартай цөөнгүй мэдээлэл цаг минут тутмын онцлох нийтлэл болж байдаг. Тэгвэл тэдгээрээс хов живийн биш харин ч эсрэгээрээ хэний ч сэтгэлийг хөдөлгөм гайхалтай баримтуудаас хүргэе. Киану Ривз Дэлгэцийн “The Matrix” цувралаараа алдартай Канадын жүжигчин Киану Ривз киноноос олсон ашгийнхаа $75.000.000 ам.долларыг кино багийнхандаа зориулсан байдаг. Ингэхдээ тэрбээр киноныхоо хувцасны дизайнер, тусгай эффект дээр ажилласан …

  • 4 May

    Хэдэн настай харагддагаа тодорхойлох программ бүтээжээ

    Та өөрийгөө хэдэн настай мэт харагддаг гэж бодож байна. Шинээр зохион бүтээсэн энэхүү программ таны хэдэн настай мэт харагдаж байгааг тодорхойлж өгөх болно. Microsoft компани өөрийн чинь зурганд дүн шинжилгээ хийж таныг хэдэн настай мэт харагдаж байгааг хэлж чадах энэ программыг бүтээж туршилтын хугацаандаа явж байгаа аж. Энэ программд гарч болох алдаа нь нас барсан хүний зургийг шинжилвэл насыг нь …

  • 2 May

    Уухаараа улайдаг хүмүүс хэтрүүлвэл аюултай

    Та их бага нь хамаагүй согтууруулах төрлийн ундаа уусны дараа нүүр чинь улайчихдаг уу? Бидэн дунд сайн цустай, элэг муутай, ууж сураагүй хүн гэх мэт олон домог байдаг. Харин яагаад улайдаг гэдгийг нь шинжлэх ухааны тайлбарыг сонирхоцгооё. Согтууруулах ундаа уусны дараа улайх нь ази хүмүүст ихэвчлэн тохиолддог. Тэр дундаа зүүн азиудын бараг 50 хувь нь улайдаг. Цагаан арьстай хүмүүс улайх …

  • 1 May

    Бяцхан цуврал алуурчин Мэри Бэлл

    Мэри Флора Бэлл нь 1957 оны тавдугаар сарын 26-нд Англи улсад төрсөн бөгөөд 1968 онд 2 хүүгийн (4 настай Мартин Броун, 3 настай Брайн Хөв) аллагын хэргээр яллагдсан юм. Эхний хэргээ үйлдэхдээ Бэлл 10-хан настай байсан ба 11 настайдаа 2 дахь аллагаа үйлджээ. Мэри Бэлл нь ээжийгээ 17 настай байхад нь төрсөн бөгөөд эх нь Бэллийн эцгийг Билли Бэлл гэдэгт …

April, 2015

  • 30 April

    Дэлхийн Шоппинг хийхэд хамгийн тааламжтай дэлгүүрүүд

    Худалдааны төв гэдэг зөвхөн худалдан авалт хийчихээд л гардаг газар байсан үе өнгөрчээ. Энэ ч утгаараа дэлхийн томоохон молл, худалдааны төвүүдэд шоппинг хийнгээ алжаалаа тайлж, амарч цэнгэх бүхий л тааламжтай орчныг бүрдүүлсэн байдаг. Ингээд шоппинг хийхэд хамгийн тааламжтай дэлхийн хамгийн шилдэг 10 их дэлгүүрийг танилцуулая. SM Megamall Филиппины  Мандалуонгд байрлах энэхүү их дэлгүүр нь 506.435 м.кв бөгөөд дотороо 1000-с илүү …

  • 30 April

    Шартсан хүмүүс идэхэд хамгийн тохиромжтой орон орны хоол

    Баяр ёслол тэмдэглэж архи хэтрүүлэн уусан хүмүүсийн зовлон нь маргааш өглөө нь шартах байдаг. Хэдийгээр хүндэтгэх шалтгаан биш ч гэсэн шартах бол тун зовиуртай өвчин. Архи уусны маргааш хүмүүс шараа тайлах олон янзын арга хэрэглэдэг ч хамгийн зөв арга нь зохистой хоол идэх явдал юм. Дотор муухайрч, толгой тэсэхийн аргагүй өвдөх энэ мэдрэмжийг хамгийн түргэн хугацаанд арилгадаг Азийн хамгийн шилдэг …

  • 30 April

    Дэлхийн хамгийн ер бусын ээжүүд

    Эх хүн болно гэдэг байгалиас заяасан хамгийн гайхалтай, онцгой бэлэг. Эх хүн болохтой зэрэгцэн юутай ч зүйрлэшгүй хайр төрдөг. Харин энд ямар нэг байдлаар бусдаасаа өөр, хамгийн ер бусын ээжүүдийг онцоллоо. Тэд бусдаас өөр боловч хайр төрүүлэх, эх хүний жаргал эдлэх боломжийг алдахгүйн тулд хүнд хэцүүгээс халшраагүй юм. Дэлхийн хамгийн жижигхэн ээж Дэлхийн хамгийн жижигхэн ээж 71 см өндөр. Хэдийгээр …

  • 29 April

    Зүүдний тухай таны мэдэх ба мэдэхгүй зүйлс

    Та зүүднийхээ 90 хувийг мартдаг Та сэрээд 5 минут болоход зүүднийхээ тэн хагасыг мартана. Харин 10 минут болоход 90 хувийг мартсан байдаг байна. Сохор хүмүүс бас зүүдэлдэг Төрснийхөө дараа сохор хүмүүс зүүднийхээ дүрсийг харж зүүдэлдэг. Харин сохор төрсөн хүмүүс дүрсийг нь хардаггүй. Гэхдээ тэд сонсох, үнэрлэх, хүртэх мэдрэхүйгээрээ бусадтай л адилхан маш тодорхой зүүдэлдэг. Зүүдэлдэггүй хүн гэж байхгүй Хүн болгон …

  • 29 April

    Өнөөгийн хүмүүсийн топ 10 донтолт

    Алдартнууд юунд донтсон тухай мэдээлэл олон нийтийн ярианы халуун сэдэв болдог. Гэвч амьдрал дээр хүмүүс өөрсдөө юунд донтож буйгаа анзаарах нь ховор. Харин өнөөгийн хүмүүс юунд хамгийн ихээр донтдог тухай жагсаалтыг “Toptens” сайт гаргажээ. “Сониуч” булан өнөөдөр хүмүүсийг донтуулж буй тэргүүлэх 10 хүчин зүйлийн тухай онцолж байна. Интернэт, ухаалаг утасны дон Бүхий л өдөржингээ Фэйсбүүк гэх мэт нийгмийн сүлжээ сайтуудаа …