Tag Archives: Сонин хачин

March, 2015

  • 31 March

    Дэлхийн хамгийн өндөр зочид буудал Швейцарийн тосгонд баригдана

    Европын хамгийн өндөр барилга, дэлхийн хамгийн өндөр зочид буудал хэдхэн жилийн дараа сүндэрлэх гэж байна. “CNN” агентлагийн мэдээлснээр 381 метрийн өндөртэй, шилээр бүрхэгдсэн “7132 Tower” зочид буудал 2019 онд ашиглалтанд орохоор болжээ. Энэ нь Нью-Йорк хотноо байрлах Эмпайр-Стейт-Билдингтэй адил өндөртэй байх аж. Хамгийн сонирхолтой нь рашаан сувиллын цогцолбор бүхий энэхүү тансаг зэрэглэлийн зочид буудлыг Швейцарийн нэгэн жижиг тосгонд барихаар болжээ. …

  • 31 March

    Инээдмийн баярыг зарим орнууд тэнэгүүдийн баяр хэмээн нэрлэдэг

    Өнөөдөр дөрөвдүгээр сарын нэгэн буюу Олон улсын инээдмийн баярын өдөр.      Зарим оронд тэнэгүүдийн баяр ч гэдэг. Бүтэн жил хуралдсан духныхаа үрчлээсийг тэнийтэл инээдээр бялхдаг өдөр. Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг хэдий ч хаанаас хэрхэн үүссэн тухай бодитой түүх байхгүй байна. Гэвч олон домог, цуу яриа байдаг. Хамгийн ортой мэдээллээс хүргэвэл Григорийн он тооллын дараагаас ядарсан ард олныг …

  • 29 March

    Адольф Гитлер, Ева Браун нарын vхлийн дараах нууц материал

    Адольф Гитлер, тvvний эхнэр Ева Браун нарын шарилын талаарх мэдээлэл Оросын Аюулаас хамгаалах газрын хамгийн нууц баримтуудын нэг байсаар иржээ. Оросын цэргvvд Берлинийг эзлэн авсан 1945 оны тавдугаар сард нацистын гол гол толгойлогчид єєрсдийнхєє хувь заяаг хэдийнэ шийдчихсэн байв. Гитлерийн vхлийн нууц тvvх 1945 оны тавдугаар сарын хоёрноос эхэлдэг. Тэр єдрийн 17 цагт ЗХУ-ын армийн буудлагын 79 дvгээр корпусын сєрєг …

  • 29 March

    Элгээ хөштөл инээх инээдмийн баярын сонирхолтой түүхүүд

    Хэдхэн хоногийн дараа дөрөвдүгээр сарын 1 буюу инээдмийн баярын өдөр тохионо. Энэ өдөр хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай. Манай орны хувьд жил бүрийн энэ өдөр улс даяараа инээд хөөр, дуу хууранд умбаж хошин урлагийнхны нэгдсэн тоглолт болон өөр олон гайхалтай арга хэмжээнүүд  зохиогддог. Энэ дашрамд сонирхуулахад МУГЖ Б.Чаминчулуун, МУГЖ Б.Батзаяа, МУГЖ Б.Туяа, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, …

  • 26 March

    Хайртай хүн рүүгээ харахад бидний нүд 45%-иар тэлдэг

    Хорвоо дэлхийд мэндэлсэн цагаас эцэг эх, найз нөхөд, орчлон ертөнцтэй танилцах, тэднийг харах боломжийг бидний нүд бидэнд олгодог. Амьдралын сайн сайхан, муу муухай бүхнийг харьж халиаж байдаг энэхүү амин чухал эрхтний үнэ цэнийг магадгүй хараагүй, харалган хүмүүс хамгийн сайн мэддэг байх.    Харин эрүүл саруул нүдээр хорвоог ажиж яваа олонх хүмүүс ертөнцийг тольдох ер бусын боломжийг олгож буй энэ эрхтэндээ …

  • 24 March

    Кимоногийн хараал

    Хараал хүрсэн хувцас, түүнээс нь шалтгаалан эзэнд нь элдэв хохирол учирсан тухай маш олон мэдээлэл байдаг боловч 17-р зууны үед нэгэн японы Кимоно шиг ихээхэн дуулиантай хэрэг үүсгэж, хор хохирол гаргасан зүйл тэмдэглэгдээгүй ажээ. Токио хотноо аж төрдөг нэгэн айлын эхнэр нөхөр хоёр охиноо насанд хүрэхэд нь ганган кимоно бэлэглэхээр болжээ. Гэвч охин нь төрсөн өдрөөсөө яг дөрөв хоногийн өмнө …

  • 24 March

    Хамгаалагдсан булшны хачирхалтай түүх

    Төв Азийн хэвлийг ороосон Хятадын алдарт цагаан хэрмийг бариулсан эртний хаан Ши Хуандийг түүнд зориулан байгуулагдсан, газар доорхи асар олон суваг шуудуугаар холбогдсон булшны бүхэл бүтэн байгууламжид нойрсож буй ажээ. Сима Чиан хэмээх түүхийн бичээч манай он тооллоос өмнөх 2 дугаар зуунд бичихдээ, энэхүү булшны эргэн тойронд газрын доогуур урсах мөнгөн усны гол хамгаалж байсан бөгөөд тэрхүү мөнгөн усан голыг …

  • 23 March

    Зөнч Ванга-ийн 3010 он хүртэлх зөгнөл

    Дэлхийн мөхөлтэй холбоотой болон түүний хувь заяаны талаар агуу зөнч Ванга өөрийн ертөнцдөө юу гэж буулгасныг сонирхуулъя. 2016-Европ тив бараг хоол хүнсгүй болж ард иргэд нь өлсгөлөнгөөр үхнэ. 2018-Энэ үед дэлхийг аврах гол орон Хятад болно. 2025-Европ тив устахад багахан хугацаа үлдсэн байна. 2028-цоо шинэ цөмийн энергийн эх сурвалжийг тогтооно. Өлсгөлөн үргэлжилнэ. Туйлын мөс хайлж дэлхийн далайн түвшингүүд эрс нэмэгдэнэ. …

  • 23 March

    Нүдний өнгийг 30 секундэд өөрчилнө

    Даниел Крейг болон Анжелина Жоли шиг цэнхэр нүдтэй харагдах хүсэлтэй хүмүүст зориулсан шинэ лазер хагалгаа гарчээ. Калифорнид байрлах “Strоma Medical” эмнэлэгт 5000 ам.доллараар нүднийхээ өнгийг өөөрчлөх боломжтой аж. Энэхүү шинэ технологийн технологи нь нүдний үндсэн пигментийг цэвэрлэж, цэнхэр өнгийн туяа оруулдаг байна. Хүн төрөлхтний 17 хувь нь цэнхэр өнгийн нүдтэй ажээ. Бараан өнгийн нүдтэй хүмүүсийн 80 хувь нь нүднийхээ өнгийг …

  • 22 March

    Дэлхийн хачирхалтай зөгнөлүүд

    Ирээдүйн шинэ тивийг байгуулах зөгнөлт төсөл  Германы зохион бүтээгч Михаэль Себастиан Хаас, Кай Олаф Цирц нар хүн төрөлхтний урьд өмнө үзээгүй уран барилгын гайхамшигт дурсгал болох зөгнөлт төслийг бүтээжээ. Одоохондоо энэхүү төсөл нь цаасан дээр байгаа боловч тэдний тооцоогоор 2045 он гэхэд биелж, Америк, Европыг холбосон 3500 километр урттай гүүр дэлхийн нэг шинэ тив болох гэнэ. Энэ уран зөгнөлт байгууламж …

  • 22 March

    Зүүд нойрны тухай хачирхалтай баримтууд

    Хүний амьдралын нэг салшгүй хэсэг бол унтах үедээ зүүдлэх байдаг. Эрдэмтдийн өнөө хэр нь судалсаар байгаа энэ үйл явцын тухай та хэр ихийг мэдэх вэ? Бид яагаад зүүдэлдэг, үүнд ямар нэгэн утга учир бий юу, бидэнд зүүдээ удирдаж хянах боломж бий юу, зүүдээ тайлбарлахаар оролдох ёстой юу гээд олон асуулт бидний толгойд эргэлддэг. Зүүд нойрны тухай сонирхолтой баримтуудыг бидэнд дэлгэсэн …

  • 20 March

    Ангарагаас дэлхийг, дэлхийгээс ангарагыг авсан зураг

    Энэ гайхамшигтай зураг нь Ангарагаас дэлхийг, Дэлхийг Ангарагаас харсан харьцуулалт зураг юм. Зургыг зурагчин Билл Дандорф авсан байна. Ангараг нь Нарны аймгийн 4 дэхь гариг ба 2 дахь хамгийн жижиг гариг юм. Дэлхийгээс 225.300.000 км зайд оршино. Мөн Дэлхийд харагддаг таван гаригийн нэг нь юм. Зүүн талын зураг нь ангараг гариг, баруун талын зураг дэлхий.

  • 19 March

    Гайхамшигт Харкелион хотын олдворууд

    1200 жилийн өмнө газрын дундад тэнгист алга болсон Египтийн Харкелион хотыг хайгуулчид олжээ. Энэ хот МЭӨ 8-р зууны үед байгуулагдсан ба МЭӨ 331-р зуун хүртэл 1200 жилийн турш газар дундын тэнгист нуугдаж байсан гайхамшигт Харкелион хот Египтийн Харкелион хот нь МЭӨ 8-р зуунд анх үүссэн ба  2000 жилийн турш усан доор оршсон байна. Маш олон төрлийн эртний бүтээл, судар бичээс, …

  • 19 March

    Нар хиртэлтийн тухай сонин

    Өнөөдөр болох нар  хиртэлт нь сүүлийн 60 жилд болж байгаа хамгийн бүтэн хиртэлт юм байна. Энэхүү ер бусын үзэгдэл  Хойд Африк, Европ, мөн Оросын баруун хэсэгт тод ажиглагдах юм байна. Оросын Мурманскд  нарны хиртэлтийг хамгийн тод ажиглаж болох бөгөөд тэнд сар нарны бараг 90%-ийг нь хааж байгааг харж болох аж.  ОХУ-ын сансар судлаачид тусгай онгоцоор  100 гаруй эрдэмтдийн багтайгаар  хойд …

  • 18 March

    Нар хиртэх үеэр селфи хийвэл сохрох аюултай

    Одон орон сонирхогчид нар хиртэх үзэгдэл ажиглагдах баасан гарагийг тэсэн ядан хүлээж байгаа. Мэдээж энэ үеийг тааруулан хэдэн арван сая хүн селфи хийх нь гарцаагүй. Гэхдээ хүлээгээрэй. Нар хиртэх үеэр селфи хийх нь аюултай төдийгүй хараагүй болох эрсдэлтэй гэнэ. Нар хагас хиртэх нь бүтэн хиртэхээсээ илүү аюултай. Учир нь нарны ил гарсан хэсэг нүдэнд тун хортой аж. Лондоны нүдний эмгэг …