Адольф Гитлер, тvvний эхнэр Ева Браун нарын шарилын талаарх мэдээлэл Оросын Аюулаас хамгаалах газрын хамгийн нууц баримтуудын нэг байсаар иржээ.
Оросын цэргvvд Берлинийг эзлэн авсан 1945 оны тавдугаар сард нацистын гол гол толгойлогчид єєрсдийнхєє хувь заяаг хэдийнэ шийдчихсэн байв. Гитлерийн vхлийн нууц тvvх 1945 оны тавдугаар сарын хоёрноос эхэлдэг.
Тэр єдрийн 17 цагт ЗХУ-ын армийн буудлагын 79 дvгээр корпусын сєрєг тагнуулын тасгийн дарга хошууч Клименко Германы хоёр гэрчийг байлцуулан Геббельс болон эхнэрийнх нь шатсан цогцосыг олсон тухай баримт vйлдсэн байдаг юм.
Ингээд тэд Гитлерийн эрэлд гарчээ. Гэхдээ тэд Гитлер хэдийнээ амиа хорлосон талаар мэдээлэлтэй байсан болохоор тvvний цогцосыг л хайж байсан хэрэг.
Хангалттай хvчээр хоёр хоног хайгаад олсонгvй. Харин тавдугаар сарын дєрвєнд Гитлерийн нуугдаж байсан бємбєгнєєс хоргодох байрны нууцлаг мухраас эрэгтэй эмэгтэй хоёр хvний цогцос олжээ. Цогцоснуудыг шатаасан байсан учир Гитлер болон тvvний эхнэрийнх гэж танихад бэрхтэй байв. Иймээс шинжилгээнд явуулах шаардлага гарчээ.
Оросын цохилтын гуравдугаар армийн сєрєг тагнуулын хэлтэст цогцоснуудыг даруй хvргvvлсэн байна. Тэнд тэдгээрийг таниулах ажиллагааг явуулсан гэх. Шvvх эмнэлгийн шинжилгээ нотолгоог хийсний дараа шарилыг Германы Бух хотын ойролцоо оршуулжээ. Гэвч тэнд удаан байлгасангvй. Энэ нь нууцлалтай холбоотой байсан байж болох.
Адольф Гитлерийг эрэн хайх ажиллагааны нууц материалд дурдсанаар бол тэднийг Бух хотын ойролцоох булшнаас нь дахин ухан авч Финов хотын орчимд, дараа нь тэндээс дахин зєєж Ратенов хотын ойролцоо 1945 оны зургадугаар сарын гурванд оршуулжээ.
Харин тvvнээс хойш булшийг нэг хэсэгтээ хєндєєгvй бололтой юм. Шарилнуудыг модон хайрцагт хийж 1.7 м-ийн гvн нуханд булсан бєгєєд фюрерийн нохойг нь бас зэрэгцvvлэн оршуулсан тухай Холбооны аюулгvй байдлын албаны тэмдэглэлд бичин vлдээжээ.
Дээрх бичиг баримтад Гитлер болон тvvний эхнэрийг оршуулсан газрыг шинж тэмдгээр нь маш тодорхой бичсэн аж. “Тємєр замын гvvрээс 325 м-ийн зайд 111 тоот чулуун баганаас зvvхэн хойно…. дараагийн багана хvртэл 55 м
Энэ баганаас зvvн тийш 26-м-т гэхчлэн зай хэмжээнvvдийг нэг бvрчлэн дурджээ.
Булш газрын гадаргатай тэгшхэн бєгєєд дээр нь жижигхэн нарсан мод суулгасан. Модон дээр 111 гэсэн тоо буй” гэж шинж тэмдгийг нь мєн протоколд тэмдэглэжээ.
Гитлерийн шарил хэрхсэн талаар дэлхий нийт ихэд сонирхдог байсан ч ЗХУ энэ нууцаа хагас зууны турш хадгалсаар ирсэн юм.
Нууцлаг бvхэн элдэв цуу яриа, таамаг дагуулдаг жамтай. Тэгээд ч тэр vv, энэ хооронд янз бvрийн цуу яриа гарсаар байлаа. Тухайлбал Гитлер амьд байгаа гэсэн таамаглал маш их яригддаг байлаа. Тvvнийг Ємнєд Америкт байгаа тухай хэвлэлvvд нэг хэсэгтээ л шуугисан.
Тухайн цагт нацистуудын толгойлогчдыг дурвэх ажиллагааг зохион байгуулж байсан “Одесса” сvлжээний талаар ч янз бvрийн таамаг яригддаг байлаа. Харин энэ бvхэнд Москва таг дуугvй л байв. Ямар ч тайлбар, ямар ч няцаалт єгєлгvй дvлий царайлсаар суусан.
Энэ нь тэдний гарт хєдєлшгvй баримт нотолгоо байсных байх. Хэрэгцээ шаардлага гарвал очоод vзvvлчих шарил тэмдэгт газартайгаа тэдний мэдэлд байв. Гэвч тухайн vед Улсыг Аюулаас хамгаалах газрын тэргvvн байсан Юрий Андропов энэ бvхнийг нэгмєсєн зvйл дуусгахаар шийдвэрлжээ. Тэр Улс тєрийн товчоотойгоо зєвлєлдсєний vндсэн дээр 1970 оны гуравдугаар сарын 20-нд ЗХУ-ын Сайд нарын Зєвлєл “Архив” гэж нэрлэсэн нууц ажиллагаа явуулах тєлєвлєгєєг дэмжжээ.
Ажиллагааг маш нууцалж байв. Хурандаа Коваленкогоор ахлуулсан шуурхай ажлын хэсэг 15 хоногийн дараа Германы Магдебург хотын Вестендштрассийн районы 36 дугаар байранд хvрэлцэн иржээ. Гитлер, Браун нарын шарилыг тэмдэгт газраас дахин ухан энд авчирсан байна.
Хурандаа єєрийн гараар vйл ажиллагааны протоколыг хєтєлжээ.
“Тэмдэгт газар очиж газрыг ухахад авсны таг байв” гэхчлэн vйл явдлын процессийг дараалан тэмдэглэсэн энэ ажиллагааг 1970 оны дєрєвдvгээр сарын дєрєвний шєнийн турш гvйцэтгэжээ.
Шарилын vлдэгдэлтэй хайрцагийг тавны єглєє хатуу чанга хяналтын дор устгалд оруулсан байна. Дараа нь Магдебург хотоос 11 км-ийн зайд Шенбеккийн районд аваачин дахин чандарлажээ.
Vvнээс vлдсэн багахан хэмжээний vнсийг голын усанд цацсан тухай протоколд дурджээ. Харин ямар голд гэдгийг нь бичсэнгvй. Гэхдээ тэр хавиар ганцхан Эльба мєрєн л урсдаг. Гитлер, Браун нарын сvнс ингэж хагас зууны дараа сая нэг мєнхийн амарлингуйг олжээ.
Энэ талаарх Холбооны аюулгvй байдлын маш нууцын зэрэглэлд багтаж байсан зарим нэг баримтууд ийн эхнээсээ ил болж байна.