“Thunderbird” Техас мужийн Марфа хот Ретро стийлд дуртай бол энэ буудал яг л гэр шиг санагдах болно. Энгийн нэг дундаж буудал шиг биш уг зочид буудал нь хавтгай дэлгэцтэй зурагт санал болгохгүй ч зуу зуун гайхалтай пянзны цуглууллага болон жинхэнэ пянз тоглуулагч таныг хүлээж байх болно. Өрөө болгон гайхалтай интериер, нарийн засал чимэглэл болон урлагын бүтээлүүдээр чимэглэгдсэн. “Hotel 340” Миннессота …
Tag Archives: танин мэдэхүй
October, 2015
-
16 October
Хамгийн өндөр орлоготой видеоблоггер
Форбс сэтгүүл YouTube-ийн хамгийн өндөр орлоготой видеоблоггеруудын жагсаалтыг энэ оны эхний хагас жилийн байдлаар гаргажээ. Жагсаалтыг видеотоглоомын мангас гэгддэг Шведын видеоблоггер Феликс Кьелльберг тэргүүлсэн байна. Мань хүнийг 40 гаруй сая хүн дагадаг бөгөөд сэтгүүлийн тооцоолсноор тэр 12 сая долларын орлоготой гэнэ. Удаахь байранд Smosh гэдэг нэртэй хошин шогийн хослол болох Йен Хэкокс, Энтони Падилла нар бичигдэв. Тэдний орлого 8.5 сая …
-
15 October
Төгс төгөлдөр эмэгтэйн шинж тэмдгүүд
Аливаа эмэгтэйн чухал шинж чанарууд бол өөрийгөө арчилдаг, хоббитой, хоол сайн хийх явдал билээ. Эмэгтэйчүүд өөрсдөө ингэж хариулсан байна. Тэдний үзэж байгаагаар бол заавал байх ёсгүй шинж чанарууд гэвэл цаг баримталдаг, эрэгтэй хүний үзэл бодолтой санал нийлэх явдал гэнэ. Дийлэнх эмэгтэйчүүд гол шинж чанараараа өөрийгөө арчлах чадварыг сонгосон аж. Санал асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн 98 хувь нь ингэж хариулжээ. 95 хувь …
-
15 October
Хорвоо ертөнцийн хачирхалтай 10 баримт
Хорвоо ертөнц итгэхийн аргагүй ер бусын зүйлсээр арвин билээ. Жишээ нь наймаалж гурван зүрхтэй байдаг. Тэгвэл таны амьдралын 1000 секунд 16 минуттай тэнцдэг бол нэг сая секунд 11 өдөртэй тэнцдэг. Хэрвээ нарыг цусан дахь цагаан бөөмтэйгөө ижил хэмжээтэй болгож жижигсгэвэл энэ нь Өмнөд ба Хойд Америк тивтэй тэнцэхүйц хэмжээтэй байх байжээ. 10. Бетти Уайт зүссэн талхнаас ч хөгшин Хүн болгон …
-
13 October
Египтийн фараон Тутанхамон бол цус ойртолтын бодит төрх
Тутанхамон хааны төрх бол хүн төрөлхтөнд цус ойртолтын гамшгийг мэдрүүлэх том сануулга болох учиртай. Түүний эцэг эх хоёр нь төрсөн ах дүүс билээ. Мумийн анатомийн онцлогийг нарийн судалсны үндсэн дээр компьютер загварчлалын аргаар Тутанхамон хааны гадаад төрхийг шинээр зураглан бүтээсэн байна. Тутанхамон маш хурц илэрц бүхий гормоны гажигтай байснаар түүний бие махбодийн тэнцвэргүй бүтэц, мөн эрт хорвоог орхисны учир тайлагдаж …
-
12 October
Хүмүүс нас барахынхаа өмнө юунд хамгийн ихээр харамсдаг вэ?
Хүмүүс нас барахын өмнө нь юунд хамгийн их харамсдаг талаар нэгэн сувилагчийн ярьсан түүхээс: “Би олон жил энэ эмнэлэгт ажилласан. Эцсийн мөчөө хүлээж буй өвчтөнүүд л миний хариуцсан тасагт ирдэг. Тэдний амьдралын хамгийн сүүлийн мөчийн гэрч болохдоо бид олон ч сонирхолтой түүх сонссон доо. Тэд бүгдээрээ л хайр, үзэн ядалт, айдас, догдлол, уур хилэн гэх мэтийг мэдэрсэн байсан. Гэхдээ эцсийн …
-
12 October
Амжилттай хүний хэзээ ч хэлдэггүй 7 өгүүлбэр
Амжилт гэдэг нэг өдрийн дотор бүтдэг зүйл биш. Түүнд хүрэхэд асар их хөдөлмөр, нөр их зүтгэл хэрэгтэй. Түүхэн дэх амжилттай удирдагч, антрепренёр, мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүн бүр өөрийн итгэдэг зүйл рүүгээ хүрэх гэж өөр өөрсдийн замаар л явдаг. Хэдийгээр эдгээр хүмүүсийн туулсан зам мөр өөр өөр байсан ч тэдний зорьсон газар нэг юм. Тэр нь “амжилт” билээ. Амжилттай хүмүүсийг адилтган холбодог …
-
9 October
Үнсэлтийн тус их
Үнсэлт олон янз. Хос хоёр үнсэлтийг ойлголцлын хамгийн дээд хэлбэр ч гэж болох. Чин сэтгэлээсээ үнсэлцэх нь бие организмд багагүй ач тустай. Нүүр, ам, хоолойн булчин идэвхитэй ажилласнаар тэр хэсгийн арьс үрчлээтэхгүй байхад тустай төдийгүй шүд, амны хөндий, гүйлсэн булчирхайн элдэв өвчнөөс сэргийлэх талтай. Хүч гарган үнсэлцэх үед гэдэсний булчин татагдаж, ердийн үнсэлтээс хавьгүй илүү энерги зарцуулагддаг тул хоолны шингэцэд …
-
9 October
Гүйлт жирэмсний үеийг амар болгоно
Өвдөлт багатай жирэмсний үеийг хүсэгч эмэгтэйчүүд хүүхэд олохоосоо өмнө спортоор хичээллэж эхлэх шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд тогтоов. Өндөр ачаалал шаарддаг гүйлт, бөмбөгтэй спорт, аэробик зэрэг нь таазанд үүсэх өвдөлтөөс сэргийлж, хамгийн их ашиг тусыг өгдөг байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 20 хувь нь тааз орчимдоо өвдөлтийг амсдаг билээ. Хүүхэд олохоосоо өмнө долоо хоногт 3-5 удаа биеийн ачааллыг амсаж байвал бие давхар болсон үедээ …
-
8 October
Урт наслахуйн нууцаас
Эрүүл энх урт наслах нь гагцхүү эмнэлгээс шалтгаалдаггүй. Харин таны амьдрах ухаан, амрах ухаан, хөдөлгөөн, хооллолт гээд хамгийн энгийн ойлголтыг хэрхэн хэвшүүлж сурснаас шалтгаална. Эрүүл байхын тулд баримтлах зарчмуудыг танд хүргэе. Урт наслахыг хүсдэггүй хүн бидний дунд байдаг гэж үү? Хэний ч хувьд өндөр насыг наслаж үр хүүхдүүдтэйгээ бужигнаж суухыг хүсдэг. Тэгвэл үүнд хоол унд тун их учир утгатай. Та …
-
8 October
Хамгийн их бөглөрөл үүсдэг хотууд
Waze зүг чиг тодорхойлогч сайт авто зам нь хамгийн их бөглөрөлтэй хотуудын чансааг гаргажээ. Дэлхийн хамгийн их бөглөрөлтэй хотоор Колумбийн Вильявисенсио тодров. Мөн уг жагсаалтад Лондон, Жакарта, Милан, Иерусалим хотууд багтсан аж. Манай хойд хөрш ОХУ-ын нийслэл Москва хот есөд бичигдсэн байна. Хамгийн их бөглөрөлтэй дэлхийн 20 хотын тав нь АНУ-д байдаг юм. Судалгаагаар зөвхөн өнгөрсөн онд л гэхэд америкчууд …
-
7 October
Анагаах ухааны Нобелийн шагналтнууд тодорлоо
Шинжлэх ухааны салбарт судалгаа хийж хүн төрөлхтний амьдралд чухал нээлт хийсэн эрдэмтдэд олгодог хамгийн нэр хүндтэй шагналын нэг болох Нобелийн шагналын эзэд өчигдрөөс /10.05/ тодорч эхэллээ. 1901 оноос Нобелийн шагналыг олгож эхэлснээс хойш хамгийн түрүүнд физиологи, анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрсийг тодруулдаг уламжлалтай. Тэгвэл энэ оны физиологи, анагаах ухааны Нобелийн шагналтнаар Уильям Кэмпбeлл /Ирланд/, Сатоши Омура /Япон/ нар “Шимэгч хорхойноос …
-
7 October
Хүүхдээ ирээдүйн манлайлагч болгох 12 арга
Миний нэг танил хүүхэддээ өдөрт 100 төгрөг өгч цэцгээ услуулдаг гэдгийг сонсоод би анхандаа ямар зэрлэг юм бэ гэж бодож байсан ч тун удалгүй түүнийг ямар ухаалаг юм бэ гэж магтах болсон. Гэрийн хялбархан ажлыг хүүхдээрээ хийлгээд цалин өгөх нь хүүхдийг багаас нь мөнгөний үнэ цэнэ, хөдөлмөр, цаг хугацааны үнэ цэнийг мэдрэхэд сургадаг. Амжилттай манлайлагч хүмүүсийг та хараад тэднийг азтай …
-
7 October
Жаргалтай хүмүүсийн өглөө бүр хийдэг таван зүйл
Та дөнгөж орноосоо босоод өдрөө эхлүүлэх гэж байна уу. Гэхдээ та түр хүлээгээрэй. Өдөр тутмын амьдралд тань хэвшил болгон хийж болохоор таван тустай зүйлсийг хүргэж байна. Та үүнийг хийж эхлээд, өмнө нь би юу хийж байсан юм бэ гэж өөрөөсөө асууx байх. Амьдралын харах өнцөг болон өдөр тутмын амьдралыг тань өөрчлөх таван маш энгийн алxмуудыг танилцуулж байна. 1. Талархлаа илэрхийлэх …
-
6 October
Компьютер тоглоом сэтгэн бодох чадварт нөлөөлдөг
Видео болон компьютер тоглоомыг хүчирхийллийг өдүүлж, нийгэмд харш зан үйлтэй болгодог гэж эрдэмтэд олон удаа мэдэгдэж байсан. Тэгвэл Висконсин болон Калифорнийн их сургуулийн судлаачид компьютер тоглоомууд бүгд өөр өөр учраас нийтэд нь авч үзэх нь буруу гэдгийг өгүүлэв. Тэдний хэлж байгаагаар бол зарим нэг видео тоглоомууд хүмүүний уураг тархины үйл ажиллагаанд ашиг тустай аж. Ялангуяа, экшн хэлбэрийн видео тоглоомууд сайн …