УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хэд хоногийн өмнө ажлаасаа хоцорсон шалтгаанаа тайлбарласан нь үзэгч, олон нийтийн дургүйцлийг төрүүлж, цахим ертөнцөд “Дэмбэрэл стайл” хүчээ авсан. “Би угаасаа хоцордог юм. Та хоцрох ёстой юу. Үгүй л дээ. Гэхдээ би хоцордог” гэх хариулт хэлж багагүй шүүмжлэлд өртөөд авсан С.Дэмбэрэл гишүүн өнөөдрийн чуулганы хуралдаанд ирэхдээ шоколад авч ирж чуулганы бүсгүйчүүдээ хуйлруулаад авсан бололтой. Энэ талаар идэвхитэй жиргээч, “танхимын папарицчин” …
Tag Archives: УИХ
January, 2015
-
29 January
УИХ-аар өнөөдөр хэлэлцэх асуудал
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 1.Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаан 08.30 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол хэлний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 …
-
29 January
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцлөө
Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.01.29.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг зөвшилцөв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нар танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард …
-
28 January
Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.01.29/ нэгдсэн хуралдаан 51.3 хувийн ирцтэй эхэлснээр Улсын Их Хурлын дарга хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дарааллыг танилцуулж батлав. Хуралдааны эхэнд Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нар танилцуулсан. Монгол Улсын хувьд …
-
28 January
2015 оныг “Хариуцлагын жил” болгохоор шийдвэрлэлээ
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо /ӨБХ/-ны дарга, гишүүд өнөөдөр /Нэгдүгээр сарын 28/ Төрийн ордны хуралдааны Г танхимд хорооныхоо үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлын эхэнд тус байнгын хорооны дарга О.Баасанхүү Монгол Улсад 3 дахь сая иргэн мэндэлснийг зарласан энэ сайхан өдөр хорооныхоо талаар хэвлэлийн бага хурал хийх болсондоо бэлгэшээж байгаагаа илэрхийлээд тус хороо зарчмын шинжтэй хэд …
-
28 January
Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар АН-ын бүлэг завсарлага авав
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.01.28/ хуралдаанаар Согтууруулах ундааны хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, Засгийн газар 2015.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/ Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар …
-
27 January
Байнгын хорооны дарга Ж.Батсуурь Эрчим хүчний яамны үйл ажиллагаатай танилцлаа
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Эрчим хүчний яамны үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын эхэнд Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар салбарынхаа нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаар мэдээлэл хийж, томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулав. “Улсын хэмжээнд 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан байгаа бөгөөд нийт цахилгаан станцуудын үндсэн тоноглол 100 хувь ажиллаж байна. Хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, аж …
-
27 January
Хууль зүйн байнгын хороо 3 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.27/ хуралдаан 9 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг …
-
26 January
Ц.Оюунгэрэл “Сентерра гоульд”-ад худалдагдав уу
Нэгэнтээ хэдэн хэлхээтэй ясыг үндэсий өв соёл хэмээн мунхаглаж байсан Соёлын сайд асан Ц.Оюунгэрэл түүхийн үнэт өв, соёлын дурсгалт газар бүхий Ноён уулыг ухаж сэндийлэх тухай байр сууриа илэрхийлсэн нь олны гайхширлыг барлаа. Тэрээр “Гацууртын ордыг ашиглахад соёлын өв хөндөгдөөд байх юм алга. Тэр хэсэгтээ малтлага хийж, олборлолт явуулах юм байна. Цаашаа бусад ам хөндөгдөхгүй” хэмээжээ. Сая өнгөрсөн амралтын өдрүүдэд …
-
26 January
Эвслийн бүлэг мэдээлэл хийлээ
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ээлжит хуралдаанаа хийж мэдээллээ хийлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ өгсөн юм. Тус бүлэг өнөөдөр нийт таван асуудал хэлэлцсэн байна. Нэгдүгээрт “Урт нэртэй” хуулийн төслийг хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагч Д.Арвингаас мэдээлэл сонсох байжээ. Гэвч бүлгийн гишүүдийн ирц хангалттай бүрдээгүй учраас дахин хэлэлцэх болжээ. Түүнчлэн уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар тус …
-
25 January
Өнөөдөр нам, эвсэл, ажлын хэсгүүд хуралдана
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд. ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, …
-
23 January
Шийдвэрээсээ ухардаг “унтаа УИХ” дэд сайдын орон тоо, төсөв зардлыг хэвээр үлдээв
Улс орны эдийн засаг хямарлаа гэж хаа сайгүй ярьж байгаа ч зөв бодлогоор улс орноо зөв удирдан залж чадаагүй ийм байдалд хүргэсэн эрхэм төрийн түшээд хэмнэлтийг өөрсдөөсөө хийхээс татгалзлаа. Өнөөдөр өглөөний чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, бүх яамдын дэд сайдын орон тоог хасаж, тэдний ажлын албаны нарийн бичгийн дарга, жолооч, автомашины болон холбогдох зардлыг хасах саналыг гаргаж, үүнийг нь гишүүдийн …
-
22 January
Цалин нэмэгдүүлэхэд 90 тэрбумыг нэмж тусгалаа
Чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр үдээс хойш эхэлсэн ч Төсвийн байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дахин хэлэлцэхээр болсон учир түр завсарлага аваад байсан юм. Ингээд Төсвийн байнгын хороо хуралдаж дууссаны дараа чуулганы хуралдаан үргэлжиллээ. Байнгын хорооны хуралдаанаар Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого, зарлага дээр тус бүр 5 тэрбум төгрөг нэмж тусгах, Үндэсний номын сангийн барилга 2015 онд санхүүжих дүн …
-
22 January
Гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төсөл өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.01.23/ Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өргөн барилаа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын үзэл санаа болон Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй улс орнуудтай …
-
22 January
УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаас Ерөнхий сайдад тавьсан санал асуулга
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ ТАНАА Асуулга тавих тухай Сүүлийн 2 жилийн хугацаанд төрийн ачааллыг багасгах, хувийн хэвшлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн чухал ажил бол концессын гэрээ билээ. Шинэчлэлийн Засгийн газар Эдийн Засгийн Хөгжлийн Яамны эрхлэх асуудлын хүрээнд концессын хуулийн дагуу дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор концесс хариуцсан хэлтэс байгуулж, …