Улсын Их Хурлын чуулганы баасан гараг /2015-02-06/-ийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2015 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай хэлэлцлээ. Дараа нь Улсын Их Хурлын чуулганы хуралдаан нээлттэй горимд шилжиж Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүд Монгол хэлний …
Tag Archives: УИХ
February, 2015
-
6 February
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай тогтоолын төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.06/ “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогт нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барив. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд зааснаар, Монгол Улсын эдийн засаг 2012 оны сүүлийн хагас жилээс үүссэн төлбөрийн тэнцлийн хүндрэл …
-
5 February
Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдлаа
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 хэсэгт заасныг үндэслэн Байгаль орчин, ХАА-н байнгын хорооноос хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг шинэчлэх ажлын хэсэг байгуулах тогтоол гаргажээ.Тус ажлын хэсэг нь УИХ-аас 2003 оны 6 дугаар сарын 18-нд баталсан Төрөөс хүнс, ХАА-н талаар баримтлах бодлогын хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийж дүгнэлт өгөх, Төрөөс хүнс, ХАА-н талаар баримтлах бодлогыг …
-
5 February
М.Наранбаатар З.Энхболдоос уучлал гуйжээ
МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан, АН-ын гишүүн М.Наранбаатар УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдоос уучлал гуйсан захидал илгээжээ. Ийнхүү 10 тэрбумын нөхөн төлбөр нэхэхдээ хүртэл хурцадсан нутгийн ах дүү хоёрын тэмцэл шувтарч байна. З.Энхболдтой ил цагаан дайсагнаж байсан нэр нэгт хоёрын нэг нь бууж өгсөнөөр өдгөө Дарханы АН-ын Л.Наранбаатар үлджээ. Эх сурвалж: NUUTS.mn
-
5 February
УИХ-н өнөөдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлууд
09.00 цагаас 1.Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2015 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2014.12.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай хуралдана/: Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна. 2.“Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 3.Монгол хэлний тухай болон холбогдох …
-
5 February
Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн тухай тогтоолын төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга С. Баярцогт Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн тухай тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг …
-
5 February
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барилаа. 2002 онд Эрүүгийн хуулийг баталснаас хойш цаг үеийн тухайн нөхцөл байдал, нийгмийн шаардлагаас шалтгаалан уг хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь хохирлын хэмжээ болон гэмт хэрэгт тооцох нөхцөл байдлыг тодорхой болгох, шинэ гэмт хэргийн …
-
5 February
Эвслийн бүлэг завсарлага авлаа
Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.02.05/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцууллаа. Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын …
-
5 February
Н.Номтойбаяр тариаланчдын асуудлаарх ажлын хэсгийг ахална
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2003 онд баталсан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж дүгнэлт өгөх, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулан таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Мөн энэ ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг …
-
4 February
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл хийлээ
Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг эргүүлэн татсан асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд эсэргүүцэж, хууль санаачлагчийн хувьд эргүүлэн татсан. Монгол Улс жилд 120 сая литр архи, шар айраг үйлдвэрлэж байгаа бөгөөд согтууруулах ундааны хэрэглээнээс үүдсэн гэмт хэрэг, зам тээврийн осол …
-
4 February
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч хууль өөрчлөлт оруулав
Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.02.05.Пүрэв гараг/ нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, 14 асуудал хэлэлцэхээр болов. Зарим хуулийн эцсийн найруулгыг сонссоны дараа хэлэлцэх асуудалдаа орж, эхлээд “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Батчимэг танилцуулав. Тус …
-
4 February
УИХ-ын чуулганы хугацааг сунгалаа
Улс орноо эдийн засгийн хямралаас гаргахын тулд хаа хаанаа “бүсээ чангалж ажиллах”-ыг сануулсаар. Тэгвэл УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацааг УИХ-ын даргын 2015 оны 02 сарын 05-ны өдрийн 27 дугаар захирамжаар 02 сарын 18-ны өдөр хүртэл сунгалаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболд намрын ээлжит чуулганы хугацааг сунгах захирамж гарч байгаа юм байна, хугацааг сунгах ямар шалтгаан байна вэ, …
-
4 February
Зээлийн хэлэлцээр байгуулахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2015.02.04/ хамтарч хуралдан Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийн 2 төслийн талаар зөвшилцөн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Байнгын хороодын хамтарсан хуралдаан 51.4 хувийн ирцтэй эхэлж, “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийн талаар хэлэлцэв. Зээлийн хэлэлцээрүүдийн танилцуулгыг Улсын Их …
-
4 February
Авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний тайлан уулзалт болов
Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний тайлан сэдэвт уулзалт өнөөдөр /2015.02.04/ Төрийн ордонд боллоо. Энэ удаагийн уулзалтад АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон төрийн байгууллагуудад авилгын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийх аргачлалын талаар танилцуулав. Төрийн байгууллагуудад энэ төрлийн үнэлгээ хийснээр авлигын эсрэг хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ …