Tag Archives: УИХ

March, 2015

  • 20 March

    УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Болдбаатар БНЧУ-д айлчиллаа

    Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын Тамгын газрын дарга П.Кынштетрын урилгаар Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд тус улсад айлчиллаа. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар БНЧУ-ын Төлөөлөгчдийн танхимын Тамгын газрын дарга П.Кынштетр болон Сенатын танхимын Тамгын газрын дарга …

  • 18 March

    Байнгын хорооны гишүүд телевизүүдийн үйл ажиллагаатай танилцав

    УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар  Монголын телевизүүдийн холбооноос ирүүлсэн өргөдлийн дагуу МҮОНТелевиз, Eagle телевиз, TV5 телевизийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзлаа. Монголын телевизүүдийн холбооноос 2015 оны 1 дүгээр сард ирүүлсэн өргөдөлд телевизийн салбарыг бие даасан салбар, аж ахуйн нэгжийн хувиар үзэж, Өргөдлийн байнгын хорооны гишүүд үйл ажиллагаатай биечлэн танилцана уу гэжээ. Түүнчлэн, сүүлийн жилүүдэд …

  • 18 March

    Г.Баярсайхан: Шийдлийн Засгийн газар ажлаа тайлагнах цаг болсон

    УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа -Ноён уул гэж улс төрчдөд популизм хийх сэдэв гараад ирлээ гэж ярих хүмүүс байна. Та нарын хэсэг гишүүн Ноён уулыг төрийн хамгаалалтад авах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Үүнийг ч энэ өнцгөөс харж байж магадгүй юм… Популизмыг хэзээнээсээ дэлхийн улстөрчид хийдэг байсан шүү дээ. Популизм гэдэг чинь ард түмэн гэдэг латин үгнээс гаралтай. Ард түмнийг өөртөө татах нэг арга …

  • 16 March

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

    Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 тоот тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2015 оны …

  • 12 March

    УИХ-ын дэд дарга Л.Цог БНПУ-ын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    БНПУ-ын бизнесийн төлөөлөгчдийг тэргүүлж яваа Ставомир Дутковски Улсын Их Хурлын дэд даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн, Монгол болон Польш улс уламжлалт найрсаг харилцаатайг онцлон дурдаад БНПУ-ын бизнесийн төлөөлөгчид Хөшигтийн хөндий-Улаанбаатар чиглэлийн хурдын замын төсөл дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дуулгалаа. Тус замыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр, өөрсдийн хөрөнгөөр европ стандартын дагуу барих боломж бий хэмээн танилцуулсан …

  • 10 March

    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ажлаа тайлагналаа

    Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /3-р сарын 10/ 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнан Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Байнгын хорооны дарга Су.Батболд гишүүний мэдээлснээр бол т ус хороо тайлангийн хугацаанд 1 2 удаа хуралдаж, давхардсан тоогоор 18 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 3 тогтоолын …

  • 5 March

    УИХ-ын дарга Л.Цог хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Л.Цог өчигдөр хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар болон бусад асуудлаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс …

  • 5 March

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ажлаа тайлагналаа

    УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Баярсайхан нар өнөөдөр /2015.03.05/ сэтгүүлчдэд тус байнгын хорооноос 2014 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Намрын чуулганы хугацаанд Байнгын хороо 20 удаа хуралдаж, 56 асуудал хэлэлцжээ. Энэ хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 20 хууль, 4 тогтоолын төсөл, албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай …

  • 4 March

    Сонгуулийн Ерөнхий хорооны зарим гишүүд тангараг өргөлөө

    Монгол Улсын Их Хурал Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Чойнзонгийн Содномцэрэнг, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар Цэдэн-Ишийн Болдсайханыг мөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Рэнцэнгийн Содхүү нарыг тус тус томилсон билээ. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн томилогдсоноосоо …

  • 3 March

    УИХ-ын Тамгын газрын ажилтнууд сургалтанд хамрагдаж байна

    Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд өнөөдөр /2015.03.03/ “Эрдэс баялгийн гэрээний шинжилгээ, мониторинг” сэдэвт сургалтад хамрагдав. Энэ сарын 3-5-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газар, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байна.    Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлсэн үгэндээ, Байгалийн баялгийн эрсдлийн хүрээлэн олон улсын байгууллагатай хамтран …

  • 3 March

    М.Батчимэг: Аюулгүй байдал, хууль сахиулах салбарт эмэгтэйчүүдийн оролцоо нэн чухал байна

    Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг Монгол Улсын Хууль сахиулахын их сургууль, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-аас хамтран зохион байгуулж буй “Хилийн аюулгүй байдал ба менежмент дэх эмэгтэйчүүдийн оролцоо – өнөө ба ирээдүйн манлайлагчид” сэдэвт сургалт, дугуй ширээний ярилцлагад оролцлоо. Тэрбээр УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын бүлгийн даргын хувиар ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн жил тутмын хуралдаанд оролцох үеэр Монгол-ЕАБХАБ-ын хамтын ажиллагааг хууль …

  • 2 March

    Төрийн байгуулалтын байнгын хороо ажлаа тайлагналаа

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2015.03.03/ хэвлэлийн бага хурал хийлгэж, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар оролцлоо. Байнгын хорооны дарга А.Бакей хийсэн мэдээлэлдээ, тус байнгын хороо УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 29 удаа хуралдаж, давхардсан тоогоор 165 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаархуулийн төсөл 124, Улсын …

February, 2015

  • 26 February

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ажлаа тайлагнав

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2015.02.27/ хэвлэлийн бага хурал хийлгэж, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Оюун нар оролцлоо. Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хийсэн мэдээлэлдээ, тус Байнгын хороо намрын ээлжит ээлжит чуулганы хугацаанд 17 удаа хуралдаж, хуулийн төсөл 13, УИХ-ын тогтоолын …

  • 12 February

    Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын талаар анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.12/ хуралдаан 11.00 цагт  52,6 хувийн ирцтэй  эхэллээ. Хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн …

  • 11 February

    УИХ-ын дарга З.Энхболд Тамгын газрын ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

    Жил бүр сар шинийн баярын өмнө УИХ-ын дарга болон Тамгын газрын удирдлагууд ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.12/ олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. УИХ-ын дарга З.Энхболд уулзалтад хүрэлцэн ирсэнд ахмадуудад талархал илэрхийлэн, удахгүй болох сар шинийн баярын мэнд …