Tag Archives: УИХ

February, 2015

  • 11 February

    Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.12/ хуралдаан 10 цаг 05 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж 4 асуудал хэлэлцэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл”-ийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат болон тус яамны ажлын хэсгийн гишүүд оролцсон юм. Уг хуулийн төслийг …

  • 11 February

    Хууль тогтоомжийн хэлэлцүүлгийг хойшлуулав

    Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.02.11/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар танилцуулсан юм. Ашигт малтмалын тухай хуулийн …

  • 10 February

    Я.Содбаатар гишүүн Өндөр гэгээн Занабазарын ойг тэмдэглэх санал хүргүүлэв

    УИХ-ын гишүүн Я.Содбаатар Монголын төр, нийгэм, соёл урлаг, шашны нэрт зүтгэлтэн, анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засгийн газарт санал хүргүүллээ. Монгол Улсын төрөөс Монголын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хүндэтгэл үзүүлэх ёслолыг уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Анх 1995 онд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 360 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх …

  • 10 February

    АТГ-ын дэд даргыг шинээр томилов

    Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.02.11.Лхагва гараг/ нэгдсэн хуралдаан 09 цаг 50 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, 7 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр болов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудал хэлэлцэв. УИХ-ын дарга З.Энхболд Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус хорооны даргаар Сономцэрэнгийн Мэндсайханыг томилуулахаар санал болгож …

  • 10 February

    Өргөдөл гомдлын талаар Засгийн газрын мэдээллийг сонсов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүн Ж.Батзандан, “энэ хуулийн зарим зүйл, заалт тэдгээрийн зохицуулалт тодорхой бус, хэтэрхий ерөнхий” байгааг шүүмжилж, гишүүн М.Энхболд, “сонсгол сонсдог жишиг бусад оронд хир нийтлэг байдаг, төсөлд хэрэглэсэн зарим үг, нэр томьёолол тухайлбал “ мөрдөн шалгах” томьёоллыг …

  • 10 February

    “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2015.02.10/ хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулав. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12, 6.1.1-д заасны дагуу ашигт малтмалын 15 ордыг Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулан баталсан билээ. …

  • 10 February

    Орхон аймгаас сонгогдсон гишүүд цахим ярилцлага хийв

    Улсын Их Хурлын гишүүдийн уламжлалт цахим ярилцлага өнөөдөр /2015.02.10/ Төрийн ордны “Г” танхимд боллоо. Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс эрхлэн зохион байгуулдаг энэ удаагийн цахим ярилцлагад Орхон аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд, …

  • 10 February

    ҮСХ-ны даргаар С.Мэндсайханыг улируулан томилохыг дэмжлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.10/ хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дарга З.Энхболд Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус хорооны даргаар С.Мэндсайханыг томилуулахаар санал болгож буйгаа танилцуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Үндэсний статистикийн хороо болоод аймаг, нийслэл дэх газар, хэлтсүүдийг мэргэжлийн …

  • 10 February

    Шударга ёс эвслийн бүлэг 2 асуудлаар завсарлага авав

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.02.10/ хуралдаан 15 цагт 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох тухай асуудал хэлэлцсэн юм. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос, хоёрыг нь Ерөнхийлөгчөөс, хоёрыг нь Улсын дээд шүүхээс санал болгож нэр дэвшүүлэн УИХ-аар хэлэлцэж зургаан жилийн хугацаатай томилдог хуулийн заалттай. Одоогоор тус хорооны …

  • 9 February

    Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар танилцуулав

    Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, С.Бямбацогт, О.Содбилэг, Д.Сумъяабазар нар ач санах агуулга бүхий “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг санаачлан боловсруулжээ. Энэ тухай Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг нар өнөөдөр /2015.02.09/ мэдээлэл хийлээ.    Хуулийн төслийг боловсруулахдаа Ахмад настны эрүүл мэндийг дэмжих, Тэтгэврийн харилцааг боловсронгуй болгох, Ахмадуудыг орон сууцаар хангах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Сувилал, амралт гэсэн …

  • 8 February

    Г.Баярсайхан Оюутолгойг бус оюунлаг толгойг шүтдэг

    Улсын эдийн засаг уналттай байгаа энэ үед уул уурхайн салбараас хөрөнгө босгох ёстой гэсэн саналыг шийдвэр гаргах түвшнийхэн гарган тавьж буй. Оюутолгой, Тавантолгойн төслийг урагшлуулах нь эдийн засгаа өсгөх гол гарц гэж УИХ-ын гишүүд харж буй. Гэвч үүнийг урт удаан хугацаанд эдийн засгаа өсгөх, хөгжих боломж гэж харахгүй байгаагаа Г.Баярсайхан гишүүн онцолжээ. Тэрээр “Манай улс өнөөдөр хөрөнгөтэй болохын тулд уул …

  • 8 February

    02 сарын 09-нээс 18-ны өдрүүдэд УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.02.06-ны өдрийн хурлаар батлав. 2015 ОНЫ 02 ДУГААР САРЫН 09-ӨӨС 18-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 02 дугаар сарын 09-ний  Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь …

  • 8 February

    Нам, эвслийн бүлгүүд хуралдана

    02 дугаар сарын 09-ний  Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт …

  • 7 February

    Энэ хүн эх бичиг соёлоо доромжлох эрхтэй юу?

    Өчигдөр УИХ-ын чуулганаар эх хэл, бичгийн асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр  УИХ-ын гишүүн Д.Ганбат “Эдийн засаг хүнд байхад энэ хуулийг хэлэлцэх шаардлага байна уу. Өнгөрсөн улирсантай зууралдаад байвал урагшаа явахгүй. Өмнөх түүхээ тодорхой хэмжээнд л ярья. Бид тэртээ тэргүй том үндэстэн шүү дээ. Том бодлого явуулах ёстой. Математик, физик зэргийг илүү хөгжүүлэх учиртай. Хүүхдүүдээ яаж зовоох гээд байгаа юм бэ. А.Бакей …

  • 6 February

    Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.06/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг өргөн барив. Нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлэн хуваарилдаг өнөөгийн тогтолцоог өөрчлөхгүй бол тэтгэврийн сангийн алдагдал 2020 он гэхэд ДНБ-ий 4.5 хувь, 2030 …