Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломж бүрдүүлэх, энэ үйл явцыг хөнгөвчлөх ажлын хүрээнд иргэдийн өргөдлийг хүлээн авах саналын хайрцаг, түүнийг ажиллуулах журмын хамт 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү аймгуудын Засаг …
Tag Archives: УИХ
February, 2015
-
3 February
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2015.02.03/ хуралдаанаар Засгийн газраас 2014.06.12-ны өдөр Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хилийн боомтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай …
-
3 February
Соёлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2015.02.03/ үдээс хойш хуралдаж Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 2.6 дахь заалтыг “олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, …
-
3 February
Х.Баттулга гишүүн арай үгүй байлгүй дээ
Зурагтаар УИХ-ын гишүүн Х.Баттулга ярьж байна.Их л мэдэмхийрэн “Бидний нэг харамсмаар юм бол Монголын Нууц Товчоог ханз үсгээр олсон.Тэрнээс өөр түүх гэж байхгүй.Чингэс хааны ,13р–зууны үеийн түүх бол дандаа дан хэлц домгоор явж ирсэн” гэж хээв нэг залж байх байх юм. Хэлц домог гэж ямар ч домог байдаг юм бүү мэд.Хэлц үг гэж байдаг.Гэхдээ өвгөдийн түүх хэлц үгээр ч арай …
-
2 February
Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг болов
Тэтгэврийн даатгалын шинэчлэлийн асуудлаарх уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр /2015.02.03/ Төрийн ордонд боллоо. Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд болон УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, тус яамны газрын дарга нар, холбогдох мэргэжилтнүүд болон Дэлхийн банкны мэргэжилтнүүд оролцов. Хэлэлцүүлгийг нээж, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын …
-
2 February
О.Содбилэг: Тэтгэврийн зээлийн хүүг 0.3-0.5 хувиар бууруулах боломж бий
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанаар гишүүдийн санаачилсан Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжжээ. УИХ-ын гишүүн О.Содбилэгийн мэдээлснээр энэхүү тогтоолын төсөл нь ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг сард 0.3-0.5 хувиар бууруулах зорилготой ажээ. Эдийн засгийн хямралд хамгийн их өртөж байгаа хүмүүс бол ахмад настнууд бөгөөд 2012 оны үетэй харьцуулахад тэтгэврийн зээлийн хэмжээ …
-
2 February
С.Ганбаатар: Би та нарыг нэвт харж байна шүү. Ч.Сайханбилэгт . . .
Энэ парламентад тэмцэгч хэд хэдэн хүн гишүүний суудалд суусан. Тухайлбал үйлдвэрчний эвлэлийн С.Ганбаатар, Амлалт нэхэх ард түмний холбооны Д.Батцогт, Г.Уянга, О.Магнай нарыг дурдаж болно. Ард түмний талд зогсож байсан эдгээрээс УИХ-ын суудалд суусан ч ангийн хамт олонтойгоо өнөөг хүртэл ширүүхэн үзэлцэж байгаа нь С.Ганбаатар, Г.Уянга нар гээд хэлэхэд буруудахгүй. Д.Батцогт эрх баригч намд элсэж, О.Магнай ШӨХТГ-ын даргын суудлаас өөрийн хүсэлтээр буусан. …
-
2 February
УИХ-ын гишүүн С.Одонтуяа үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриаллаа
Монгол түмний уламжлалт сар шинийн баяр тун удахгүй болох гэж байна. Улс орны эдийн засаг хямарч Ерөнхий сайдаасаа эхлэн хэрэглээгээ хэмнэх үү яахуу гэдэг асуулт асууж эхэлсэн энэ цаг үед айл өрх, иргэн бүр уламжлалт баяраа тэмдэглэх гэж байдгаараа хичээж байна. Монголчууд бид жил бүр баяраа тэмдэглэхдээ бэлэг сэлтээс авахуулаад Хятадад чамгүй их хөрөнгө оруулдаш. Тэгвэл энэ байдлаас татгалзаж эх …
-
1 February
УИХ-ын дарга аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нарын уулзалтанд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хамтран зохион байгуулж буй Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын уулзалт өнөөдөр /2015.02.02/ Төрийн ордонд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг …
-
1 February
УИХ-ын дарга Монгол Германы Ашигт малтмал технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцав
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.01.31/ нийслэлийн Налайх дүүрэгт байрладаг Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Тэрээр эхлээд Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхонтой танилцсан юм. Тус хотхон 2014 оны зун ашиглалтад орсон бөгөөд Монголын их сургуулийн анхны хотхон гэдгээрээ онцлогтой. Европ стандартын орчин үеийн лабораториуд, анги танхим, номын сан, үнэгүй Wi-Fi болон фитнесс …
January, 2015
-
30 January
Н.Алтанхуяг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нарт шаардлага хүргүүллээ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нарт шаардлага хүргүүлжээ. Тэрбээр Ч.Сайханбилэг сайдад илгээсэн шаардлагандаа “Шинээр байгуулагдсан Засгийн газар Төрийн албан хаагчдын олноор цомхотгож, халж эхэллээ. Төрийн албан хаагчид намуудын наймаанд өртөх учиргүй” хэмээн онцолжээ. Уг шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-
30 January
Д.Арвин: Манай хоёр бүсгүйг Малайзад хөнөөснийг хөх тэнгэр шийтгээд хоёр онгоцынх нь бодийг нь хөтөлсөн
УИХ-ын өчигдрийн чуулганаар Элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэж, баталсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Арвин Малайз, Монгол улс хоёрын хооронд дахь дипломат харилцаанд сэв суулгахаар үг хэлж олныг алмайруулав. Түүнийг зөвхөн ингэж хэлснийх нь төлөө парламентын гишүүнээс нь огцруулах тухай асуудлыг хөндөж ч мэдэхээр юм. УИХ-ын гишүүн Д.Арвин Элчин сайдаар томилогдсон хүмүүсийг боловсролтой, хүнлэг гэж ярьж байснаа гэнэт …
-
29 January
Үндсэн 7 төрлийн сонсгол явуулахаар төсөлд тусгажээ
Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Цог нар тус тус танилцууллаа. Улсын Их Хурлын хууль тогтоох, хяналт тавих зэрэг чиг үүргийн хүрээнд төдийгүй хуулиар эрх шилжүүлсний үндсэн дээр хууль …
-
29 January
Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийн талаарх Төсвийн Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг танилцуулав. Энэ тогтоолын төсөлд, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар …
-
29 January
8 улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаан Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр эхэллээ. Төслийн тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар тус тус танилцуулав. Монгол Улс НҮБ-ын гишүүн-Бүгд Найрамдах Уганда Улс, Бүгд Найрамдах Руанда Улс, Холбооны Микронез Улс, Бүгд …