Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн мэдээллийг хаалттай горимоор сонссон юм. Дараа нь Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон танилцуулга хийсэн юм. Уг тогтоолын …
Tag Archives: УИХ
May, 2015
-
14 May
Ажлын хэсгийн ахлагч “Монголын төмөр зам” компанийн удирдлагуудтай уулзжээ
“Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Таван толгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзаж тодруулга авсан байна. Энэ үеэр тус компанийн дэд захирал П.Бат-Эрдэнэ “Засгийн газрын …
-
13 May
“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлэг болов
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой санал солилцох хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.05.13/ Төрийн ордонд зохион байгууллаа. УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдээд байгаа энэхүү тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд салбарын мэргэжлийн холбоод, ТББ-ын оролцоо, төлөөллийг жигд хангах, санал …
-
13 May
Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого сэдэвт хэлэлцүүлэг болно
УИХ-ын “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах” ажлын хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, Сангийн яамнаас хамтран зохион байгуулж буй тус хэлэлцүүлэгт Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг боловсруулсан ажлын үе шат, явц, хамарсан хүрээ болон бодлогын баримт бичгийн төслийг боловсруулсан үндэслэл, үзэл баримтлал, судалгааны аргыг танилцуулна. Түүнчлэн Монгол …
-
8 May
Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.08. Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгах байсан ч уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг гишүүн, “Ажлын хэсгээс гаргасан саналууд олонхийн дэмжлэг …
-
6 May
Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.05/хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Эд хөрөнгийн бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа. Манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг уян …
-
4 May
“Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” онол практикийн бага хурал боллоо
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.05.03/ “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдэвт онол практикийн бага хуралд оролцож, хуралдааныг нээж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, 2013 оны 2-р сард УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг судлах Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, энэхүү Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн 2015 оны 1-р сард Монгол Улсын Үндсэн …
April, 2015
-
29 April
Г.Баярсайхан гишүүн 20 гаруй цэцэрлэгт чацарганы шүүс өгөв
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн нийт 20 гаруй цэцэрлэгийн хүүхэд багачуудад 100 хувийн цэвэр чацарганы шүүсийг хүлээлгэн өглөө. Хүүхдүүдийн тархлааг сэргээх, витаминжуулах “Халуун сэтгэл”аяны хүрээнд чацарганы шүүсийг цэцэрлэгийн хүүхдүүдэд бэлэглэсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Хүүхэд багачууд хамгийн чухал амин дэмүүдийг чацарганаас авч болдог. Тиймээс тэдний эрүүл мэндэд хамгийн хэрэгцээтэй хүнс юм. “Халуун сэтгэл” аяны хүрээнд цэцэрлэгүүдэд чацарганы …
-
24 April
Нэрийн данснаас олгох тэтгэврийн хэмжээг адил тэгш болгох эрхзүйн зохицуулалт хийнэ
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.04.24.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 50 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, 9 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гаргасан санаачлагын хүрээнд сар бүрийн 25-ны өдрийг эмэгтэйчүүд, охидын гэгээлэг ирээдүй, хүчирхийллээс ангид ирээдүйг билэгдэж улбар шар өдөр болгохоор …
-
22 April
Түймэрт хохирсон иргэдэд онцгой анхаарал хандуулахыг Б.Бат-Эрдэнэ гишүүн уриаллаа
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гал түймэр, цас зудны гамшигт өртсөн малчид, ард иргэдэд төр засгийн зүгээс онцгой анхаарал хандуулж, тусалж дэмжихийг уриаллаа. Тэрээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Өргөдлийн байнгын хороонд энэхүү саналаа уламжилж, хохирлыг арилгах, ард иргэдэд туслах талаар Засгийн газарт чиглэл өгсөн байнгын хорооны тогтоол гаргахыг хүссэн байна. Б.Бат-Эрдэнэ гишүүн “Хэд хэдэн аймгийг хамарсан цасан шуурганы улмаас …
-
22 April
Тэтгэврийн зээлийн хүүний асуудлаар Д.Батцогтод хандлаа
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Д.Хаянхярваа, А.Тлейхан, Л.Энх-Амгалан нар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын тайланг нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг хэлбэрээр сонсох хүсэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтод тавилаа. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны ажлын тайланг хэлэлцэх байнгын хорооны хурлаар Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн менежментийг зөв зохицуулах зорилгоор тусгай бодлого, хөтөлбөр боловсруулах, тухайлбал, тэтгэврийн …
-
22 April
Түймэрт нэрвэгдсэн иргэдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр санал хүргүүллээ
УИХ дахь МАН-ын бүлгээс гамшгийн аюултай тэмцэх, хохирлыг арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр дөрвөн зүйл бүхий саналыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгээс ой, хээрийн түймэрт нэрвэгдсэн айл өрх, иргэдэд дэмжлэг үзүүлэх, түймрийн улмаас үүссэн хор уршгийг арилгах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх ажилд орон нутгийн ажилгүй залуучуудыг хамруулж, Хөдөлмөр …
-
22 April
УИХ-аар хэлэлцүүлэгдэх хуулийн төслүүд
Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар хэлэлцүүлгийн шатанд байгаа- 73 өргөн мэдүүлэгдээд байгаа- 55 Нэг. Хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, С.Бямбацогт, 2009.09.09, ЭЗБХ, Байнгын …
-
20 April
С.Эрдэнэ сайдыг тайлангаа тавихыг дахин шаардлаа
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл/НДҮЗ/-ийн дарга С.Эрдэнэд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны ажлын тайлан, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийн талаарх мэдээллийг УИХ-д хэзээ танилцуулах талаар хариу мэдэгдэхийг хүссэн албан тоот өнөөдөр илгээлээ. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг яаралтай хуралдуулах, МАН-ын бүлгээс тавьж …
-
18 April
Ч.Сайханбилэг эмнэлгийн шалтгаанаар мэдээллээ хойшлуулжээ
УИХ-ын өнөөдрийн чуулган дөнгөж сая 54 хувийн ирцтэйгээр эхэллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож Татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийх байсан боловч хойшлогджээ. Засгийн газрын тэргүүн мэдээллээ эмнэлгийн шалтгаанаар хойшлуулжээ. Тиймээс чуулганаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж эхэлсэн байна.