Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09 цаг 53 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлсэн. Тус байнгын хорооны дарга С.Батцогт Ховд аймагт ажлын томилолттой байгаа тул өнөөдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей даргалав. Байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Хүүхэд харах үйлчилгээний тухай …
Tag Archives: УИХ
May, 2015
-
27 May
Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.26/ хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ хэмээн Ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж танилцуулав. Ажлын хэсэг Монгол Улсын …
-
26 May
Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр төслийг дэмжсэнгүй
лсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.26/ хуралдаан 10 цаг 10 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх гурван хэлэлцээрийн төсөл, Буцалтгүй тусламжийн хэлэлцээр, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцлээ. Хуралдаанаар эхлээд “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн …
-
26 May
Л.Эрдэнэчимэг: Агаарын бохирдлын асуудлаар гишүүдийн санал шийдэлд тулгуурлан хэлэлцүүлэг хийнэ
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр /2015.05.26/ үдээс өмнө хуралдаж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаарын сангийн 2014 оны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил болон 2015 оны ажлын төлөвлөгөөг сонслоо. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг удирдан явуулав. Монгол Улсын Засгийн газрын тусгай сан Цэвэр агаарын сангийн гүйцэтгэх захирал …
-
26 May
О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2015.05.26/ Төрийн ордны “Г” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тус байнгын хороонд зөвхөн энэ онд гэхэд 199 өргөдөл ирснээс дийлэнх нь хэлмэгдэсдийн ар гэр, үр хүүхдүүдээс нь хаягладаг болохыг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хэлээд “Өнгөрсөн гурван жилтэй харьцуулбал энэ онд Өргөдлийн байнгын хороо харьцангүй их өргөдөл хүлээн …
-
26 May
УИХ-ын байнгын хороодын хуралдааны хуваарь
Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны хуралдаан тус тус болно. Тодруулбал, 1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын …
-
25 May
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хуулийн төслүүд өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Галын аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2015.05.25/ өргөн барилаа. Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль нь 1999 оны 05 дугаар сарын 28-нд УИХ-аар батлагдсанаас хойш 16 жилийн хугацаанд гал түймрийн …
-
25 May
“УИХ-ын цом-2015”-ын шилдгээр Монгол банк шалгарлаа
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Улсын Их Хурлын цом-2015” урлаг, спортын наадмын үйл ажиллагаа тавдугаар сарын 23-ны өдөр сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнээр өндөрлөн, цомын аваргууд тодорлоо. Сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчдыг Авлигатай тэмцэх газрынх тэргүүлсэн бол Монголбанкны баг удаалж, гуравдугаар байрыг Санхүүгийн зохицуулах хорооны тамирчид хүртлээ. Эмэгтэй баг тамирчдыг УИХ-ын Тамгын газрын …
-
25 May
З.Энхболд: 11000 хүнийг шоронд хийсэн юм шиг ярихаа болих хэрэгтэй
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.22.Баасан гараг/ үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариу болонЭдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг тус тус сонсов. Асуулгын …
-
25 May
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ
Тэрээр “Хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд үр ашиг хүртэх харьцааг тогтвортой хадгалах зарчмыг үндэслэн өмнөх жилүүдэд хуримтлагдаад байсан хувь нийлүүлэгчдийн асуудлыг шийдвэрлэж, улмаар төслөө үргэлжлүүлэх, тодруулбал нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх замаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг сэргээн эрчимжүүлэх асуудлаа шийдэж, гарын үсэг зурлаа. Олон улсын нэр хүнд бүхий 14 банк, санхүүгийн байгууллагаас хамгийн багаар бодоход 4,2 тэрбум, нийтдээ 6 …
-
22 May
Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.04.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар ”Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсны дараа Д.Дэмбэрэл, Б.Бат-Эрдэнэ нар Төсвийн байнгын хорооны дарга Б.Болороос асуулт асууж, хариулт авсан. Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.1 хувь нь …
-
22 May
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслийг баталлаа. Үдээс өмнөх хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн тул нэгдсэн хуралдааны завсарлагаанаар Төсвийн байнгын хороог хуралдуулж анхны хэлэлцүүлгийг хийлгэсэн юм. Байнгын хорооны …
-
22 May
Гэр бүлийн үнэ цэнэ сургалт зохион байгуулагдлаа
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах ажлын хүрээнд УИХ-ын гишүүн М.Батчимэгийн санаачилгаар өнгөрөгч долоо хоногт Дэлхийн зөн Олон улсын байгууллагын сургагч багш нар Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэр ХХК, аймгийн болон сургуулийн нийгмийн ажилтнуудад зориулсан “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа. УИХ-ын гишүүн М.Батчимэг сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Хүний амьдралын эцсийн зорилго бол аз жаргал гэдэг. …
-
21 May
Төсвийн байнгын хороо хуралдлаа
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2015.05.21/ чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаанаар хуралдаж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Д.Дэмбэрэл гишүүн төсвийн хүрээний …
-
21 May
Сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг хийв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Авлигатай тэмцэх газар, “Сонгогчдын боловсрол” төвтэй хамтран “Сонгуулийн санхүүжилт-шинэчлэлийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газрын зарим удирдах албан тушаалтнууд, улс төрийн нам, иргэний нийгмийн болон судалгааны байгууллагын төлөөллүүд оролцлоо. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нээж хэлсэн …