МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 05 ДУГААР САРЫН 21, 22-НЫ ӨДӨР /ПҮРЭВ, БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 09.00 цагаас: 1.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлболон “Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, …
Tag Archives: УИХ
May, 2015
-
21 May
Хуулийн төслийн нэрийг “хууль тогтоомжийн тухай хууль” болгож өөрчлөхийг дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2015.05.20/ хуралдан Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд хууль, УИХ-ын бусад шийдвэрийг санаачлах, тэдгээрийн төсөл боловсруулах, магадлан шалгах, хэлэлцүүлэх, УИХ-д өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, мэдээлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар …
-
21 May
Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.20/ хуралдаанаар “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа. Сүүлийн жилүүдийн эдийн засаг, нийгмийн хурдацтай өсөлт, зах зээлийн харилцааны эрчимжилт, хөрөнгө оруулалтын орчны эрх зүйн шинэчлэлт, эрчим хүчний салбарыг сонирхох гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхжил …
-
19 May
Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос эрхлэн иргэдийн өргөдлийн дагуу “Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.05.19/ Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын зарим гишүүд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Сангийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох удирдах албан тушаалтнууд, зарим сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд оролцлоо. Байнгын хорооны дарга О.Баасанхүү хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, …
-
18 May
Шүүх байгуулах тухай хуулийн төсөл өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Шүүх байгуулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.05.18/ өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуульд шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх байхаар зааж улмаар шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болох боломжийг нээлттэй үлдээсэн юм. Үндсэн хуулийн …
-
18 May
Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үг
Эрхэмсэг ноён, Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Эрхэмсэг ноён, Монгол Улсын Их Хурлын дарга аа, Эрхэмсэг ноён, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Монгол Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Хатагтай, ноёд оо, Агуу үндэстний эх орон, үзэсгэлэн төгөлдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэндээ би чин сэтгэлээсээ баяртай байна. Монгол Улсын Их Хуралд үг хэлж байгаа минь их нэр төрийн хэрэг юм. Монголын ардчиллын …
-
16 May
Бүтэн сайнд УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх юм. Монгол Улсад төрийн айлчлал хийх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлэхтэй холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 17-ны Ням гарагийн 12 цагаас Улсын …
-
15 May
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Ц.Оюунбаатар нар эмэгтэйчүүдийн хорих ангийн үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Ц.Оюунбаатар нар 2015 оны 5 дугаар сарын 14-ны өдөр Эмэгтэйчүүдийн хорих ангийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. УИХ-ын гишүүдтэй Хорих 407 дугаар ангийн дарга, хурандаа Б.Амардорж хамтран ажилласан бөгөөд гэрийн бүрээс, монгол гутал, хөөрөгний даалин гэх мэт гар урлалын зүйлс үйлдвэрлэдэг оёдлын үйлдвэр, номын сан, амьдардаг өрөө гэх мэт бүсгүйчүүдийн өдөр тутмын амьдралтай танилцсаны дараа УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл …
-
14 May
Ж.Батсуурь гишүүн цахим ярилцлага хийв
Улсын Их Хурлын гишүүдийн цахимаар холбогдож сонгогдсон тойргийнхоо иргэд сонгогчид, орон нутгийн удирдлагуудтай ярилцдаг уламжлалт “Цахим ярилцлага” өнөөдөр /2015.05.14/ Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д боллоо. Энэ удаагийн цахим ярилцлагад Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь оролцож Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, ажилчидтай холбогдон тус төвийн багш нарыг ӨМӨЗО-ны Бугат хотод туршлага судлуулах ажлыг зохион …
-
14 May
Эвслийн бүлгээс завсарлага авлаа
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.14/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор нар танилцуулсан юм. Сангийн сайдын …
-
14 May
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болов
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, Нээлттэй нийгэм форум хамтран Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.05.14/ Төрийн ордонд зохион явууллаа. Хэлэлцүүлгийн нээж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлсэн үгэндээ “Эрүүгийн байцаан шийтгэх тухай анхны хууль 1926 онд Шүүн таслах газраас аливаа хэргийг байцаан шийтгэх хууль нэртэй батлагдсан. Үүний …
-
14 May
Зарим хууль тогтоомжийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.14.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 53.9 хувийн ирцтэй эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун танилцуулсан юм. …
-
14 May
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт орууллаа
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.14/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 4 дүгээр сарын 10-ны өргөн мэдүүлсэн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав. …
-
14 May
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 05 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 09.00 цагаас: 1.Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/: -Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна. 2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, …
-
14 May
Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төсөл өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, С.Бямбацогт нар нэр бүхий 26 гишүүний санаачлан боловсруулсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа. Хууль санаачлагчид 2011 онд батлагдсан Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын сонгуулийг мажоритар тогтолцоогоор 48, пропорционал тогтолцоогоор 28 суудал бүхий сонгуулийн хосолсон тогтолцоотойгоор зохион …