Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.06.17/ хуралдаан 10 цаг 05 минутад, 52.6 хувийн ирцтэй эхэлсэн юм. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Хяналтын тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв. Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдаад …
Tag Archives: УИХ
June, 2015
-
16 June
МАН-ын бүлэг УИХ-ын даргад хандлаа
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа УИХ-ын үйл ажиллагаанд хууль ёс мөрдүүлэх талаар УИХ-ын дарга З.Энхболдод албан бичиг хүргүүллээ. УИХ-ын 2015 оны зургадугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон 54 гишүүний 30 нь буюу 55.6 хувь нь дэмжээгүй бөгөөд энэ тохиолдолд УИХ-ын чуулганы …
-
15 June
УИХ-ын дарга Канад улсын Британий Колумб мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Канад Улсын Британий Колумб мужийн төлөөлөгч Эдвард Жон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.06.15/ хүлээн авч уулзав. УИХ-ын дарга уулзалтын эхэнд Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж буйг тэмдэглэхийн сацуу Монгол Улс Канад Улсыг Хойд Америк дахь чухал түнш, “Гуравдагч хөрш” хэмээн үздэгийг онцлон тэмдэглэлээ. Мөн тэрээр манай хоёр улсад адил зүйл их …
-
13 June
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын чуулганы /2015.06.12. Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 20 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулав. Өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас “Оюу толгой” төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон бусад асуудлаар …
-
12 June
УИХ-ын дарга эрдэм шинжилгээ, түүхийн бүтээлийн нээлтэнд оролцов
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.12/ “Эх орны төлөө цохилох зүрх” эрдэм шинжилгээ, түүхийн бүтээлийн нээлтийн ёслолд оролцлоо. Монгол Улсын цэргийн эрдэмтэд өргөн бүрэлдэхүүнээр ажиллан баримтад тулгуурлан зэвсэгт хүчний 1946-2014 оны түүхийг эмхэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны тус номыг бүтээх санаачилгыг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гаргажээ. Тэрээр дэлхийн II дайны дараагаас 1990-ээд …
-
11 June
Зарим хууль тогтоомжийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.06.11.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, чуулганы өнөөдөр, маргаашийн нэгдсэн хуралдаанаар нийт 18 асуудал хэлэлцэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Эдийн …
-
11 June
Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд захирал Дийпак Элмер болон Габриэлла Спирили нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Дийпак Элмер цаг зав гарган биднийг хүлээн авч уулзсанд баяртай байна гээд Монгол Улсад томилогдон ажиллах хугацаа нь дуусгавар болж байгаа талаар дуулгав. …
May, 2015
-
30 May
Төрөөс эрчим хүчний талаар бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив. Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дууссаны дараа хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулсныг гишүүд 55.1 хувийн …
-
29 May
Хүүхэд багачуудын төлөөлөл УИХ-ын даргын урилгаар Төрийн ордонд зочлов
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ой, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн урлаг, спортын тэргүүний сурагчид болон Хүүхэд, гэр бүл, хөгжлийн “Өнөр бүл” төвийн хүүхдүүдийг өнөөдөр /2015.05.29/ Төрийн ордонд урьж баярын мэндчилгээ дэвшүүлэв. Багачуудын төлөөлөл энэ үеэр Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зураг авахуулж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, …
-
28 May
УИХ-ын гишүүд Ховд аймгийн БОЭТ-д ажиллаж байна
УИХ-ын гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга Б.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар Ховд аймагт ажиллаж байна. БОЭТ- ийн захирал Т. Баяртогтох УИХ-ын гишүүн С. Одонтуяаг хүлээн авч уулзан, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагааны төлөвлөгөө, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, тулгамдаад байгаа асуудалын талаар мэдээлэл өгч, БОЭТ- ийн зарим тасгуудаа танилцууллаа. Гол асуудал нь өнөөдрийн ачааллыг 1973 онд 165 …
-
28 May
Зэвсэгт хүчний зарим ангийн үйл ажиллагаатай танилцжээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Л.Болд, О.Содбилэг, С.Ганбаатар нар болон тус байнгын хорооны ажлын албаны ажилтнууд энэ сарын 27-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 016, 311 дүгээр ангиудад ажиллаж “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт, …
-
28 May
Газар барьцаалсан гэрээний үүрэг хангагдаагүй бол үр маргах журмаар шийдвэрлэдэг болно
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.28.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын цэцийн 2015 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, …
-
28 May
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэв
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр /2015.05.27/ Төрийн ордонд зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн нээлттэй хэлэлцүүлгийг тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар удирдан явуулсан бөгөөд хуулийн төслийн үзэл баримтлалын талаар УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав. Нээлттэй хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Оюун, Ц.Оюунгэрэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хэлтэс, албадын …
-
28 May
Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28-НИЙ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “Б” танхимд: Хэлэлцэх асуудал: Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн …
-
27 May
Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, Я.Содбаатар нар мэдээлэл хийв
Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, Я.Содбаатар нар өнөөдөр /2015.05.27/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар хийсэн мэдээлэлдээ, 2015 оны 4 дүгээр сарын 13-17-ны хооронд нийслэлд хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн явц байдалтай газар дээр нь очиж танилцсаны зэрэгцээ барилгын компаниудын удирдлага, иргэдийн санал бодлыг …