Хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн будаа, ургамлын тосыг, өвлийг өнтэй давахад шаардлагатай бүх төрлийн мал, амьтны тэжээл, өвс тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа. Монголчуудын хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг цагаан, шар, гурвалжин будаа, ургамлын тосны хувьд импортын хамааралтай хүнсний бүтээгдэхүүн юм. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн зах зээлд …
Tag Archives: улс төр
December, 2020
-
3 December
Ардчилсан намын бүлэг Шадар сайдад зөвлөмж хүргүүлэв
Вирусний тархалтыг дотооддоо алдсанаас хойшхи хугацаанд халдварыг илрүүлэх, тархалтыг зогсоох чиглэлд Засгийн газар, Онцгой комисс шаардлага хангахуйц ажиллаж чадахгүй байгаа. Орон нутгийн иргэдээс шинжилгээ авах, буцаах, махны худалдаа зэргээс тэдний ажлын зохион байгуулалтыг дүгнэж болно. Тиймээс цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа дараах зөвлөмжийг тусгахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна. Зөвлөмжийг бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ц.Туваан, бүлгийн дэд дарга …
-
2 December
Л.Энх-Амгалан:МҮОНРТ-д үүсээд буй асуудлын гол нь цалин, урамшуулалтай холбоотой
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.02) хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, …
-
2 December
ЗГ:Сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр худалдана
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.12.02/ боллоо. Тус хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үнийг 2020 оны 12-р сарын 3-нээс 2021 оны 4-р сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд 50 хувь бууруулах тогтоол баталлаа. Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл дөнгөж сая цахим хуудсаараа дамжуулна мэдээллээ.
-
1 December
“Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон батлахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2020.11.30/ хуралдаан цахимаар 16 цаг 30 минутад 66.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/ -ийг хэлэлцлээ. Төслийг Улсын Их Хурлын …
-
1 December
ХЗБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэв. Энэ …
November, 2020
-
30 November
Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжив
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2020.11.30/ хуралдлаа. Ээлжит хуралдааны эхний асуудал Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулсан хуулийн төсөл байв. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй дээрх хуулийн үйлчлэл энэ онд, тодруулбал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болно. Тиймээс зөвхөн хугацааг сунгах бус, хууль …
-
27 November
Х.Баттулга:Татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь зувчуулсан эрх баригч намын гишүүн торгуулаад өнгөрдөг
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2020.11.27/ УИХ-ын чуулганы цахим хуралдаанд оролцож, Шүүхийн багц хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. -Шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал улс төрийн нэг нам, түүний доторх бүлэглэл фракцийн хэмжээнд, ард түмний баялагт эзэн суусан этгээдүүдийн явцуу ашиг сонирхлыг хангах байдлаар бус Монгол Улсын иргэн бүр хүний ёсоор …
-
27 November
Х.Баттулга: Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2020.11.27/ УИХ-ын чуулганы цахим хуралдаанд оролцож, Шүүхийн багц хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Миний өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцсэн мэт байдлаар буцаах болсонтой холбогдуулан Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдрийн чуулганы хуралдаанд өөрийн биеэр оролцож, …
-
25 November
Хүнсний бүх төрлийн будаа, ургамлын тос болон малын өвс, тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.11.25) хуралдаан 10 цаг 30 минутад 77.8 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэв. Эхлээд “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар …
-
25 November
Энэ жил 26,6 мянган өрхийн 11,7 сая толгой мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.11.25/ боллоо. Энэхүү хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтад шаардлагатай өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэхийг бүх шатны Засаг дарга нарт даалгав. Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг гарган, отор нүүдэлд хяналт тавих штаб байгуулахыг холбогдох аймгуудын Засаг дарга нарт үүрэг болгов. Өөр аймаг, сумдын малчид отроор өвөлжиж …
-
25 November
Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татаж гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.11.25/ боллоо. Энэхүү хуралдаанаар Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг ямар нэг эрсдэлгүй, түргэн шуурхай татаж гаргах чиглэлээр ажиллахыг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлд даалгалаа. Төрийн зарим байгууллагын гаргасан судалгаанаас үзвэл 1950-иад оноос хойш шатахуун ачсан 50 гаруй тээврийн хэрэгсэл живсэн байна. Үүнээс 17-г нь тухайн үед гаргаж авчээ. Олон улсын жишгээр 100 литр шатахуун ойролцоогоор 113,850,000 литр …
-
25 November
У.Хүрэлсүх: Хүчирхийлэлтэй хуулийн үгээр хатуу тэмцэнэ
Энэ жил дэлхийн улс орнууд “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: Яг одоо жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан доор зохион байгуулж байна. “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян”-ыг дэлхийн 187 улс 1991 оноос эхлэн нэг уриа, нэгдмэл зорилгын дор өрнүүлж ирсэн. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаархи мэдлэг, ойлголт түгээх …
-
25 November
Ерөнхийлөгч 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр хүргүүллээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дагалдах хуулиудын хамт баталж, арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн юм. Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дотоодод …
-
24 November
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд нийслэлийн 2021 оны төсвийн төслийг өргөн барилаа. Мөн Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл батлуулах тухай, Нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай, Улаанбаатар хотыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн хугацааны үндсэн чиглэлийг …