Монгол Улс хоёрхон л хөрштэй. Нүүгээд салахын аргагүй, түүхээсээ авахын аргагүй бат, нот холбогдсон хоёр хөрштэй. Энэ хоёр улс маань дэлхийд нэртэй, зартай. Хүчтэй нөлөөтэй. Тэдэнд Монгол гэдэг хөрш бий. Хэдийгээр хүн ам цөөтэй ч хүчирхэг явсныг цус махандаа шингэтэл ойлгуулсан хөрш. Монголтой аль аль нь тун сайн харилцаатай ч, заримдаа үл ялиг хөндийрөх, бага сага үл ойлголцох үе бий. …
Tag Archives: улс төр
May, 2017
-
18 May
Өвдөг шороодоод өндийж амжаагүй тэд хол давхих уу
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор олон нийтэд өчигдөр зарлав. Ингэснээр МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, С.Ганбаатар нар өрсөлдөх эрхтэй боллоо. Эдгээрээс хоёр нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн өндөр шаардлагад нийцэх эсэх нь эргэлзээтэй. Олон нийт тэднийг аль хэдийнэ адил төстэй байдлаар нь тохуурхаж сууна. Тэднийг эцгийнх нь нэрээр бус харь тодотголоор нь дууддаг жишигтэй. Тухайлбал, нэг …
-
17 May
ОХУ-тай сэргээгдэх эрчим хүчний систем байгуулах чиглэлээр хамтарна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-ын “Россети” компанийн ерөнхий захирал Бударгин Олег Михайлович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. “Россети” компани сэргээгдэх эрчим хүчний сүлжээ байгуулах төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. Монгол, ОХУ-ыг холбосон 500 вольтын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний шугам сүлжээтэй болох чиглэлээр хоёр талаас Ажлын хэсэг байгуулж ажлыг нь эхлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайд дэмжлээ. …
-
17 May
СЕХ-ноос С.Ганбаатарыг нэр дэвшигчээр бүртгэлээ
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа. Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5, 142.6 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит …
-
17 May
Татварын орлогыг зөв зарцуулснаар эдийн засаг эмчлэгдэнэ
ЭДИЙН ЗАСАГ ТӨСӨӨЛСНӨӨС ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ БАЙНА Засгийн газраас ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ онд эдийн засаг өсөхгүй гэсэн төсөөлөл гаргасан. Харин олон улсын байгууллагууд харьцангуй эерэг дүр зургаар таамаглаж байгаа билээ. Азийн хөгжлийн банк, НҮБ зэрэг байгууллагууд манай улсын эдийн засгийг энэ онд хоёр хувь давж өснө гэдэгт итгэлтэй байв. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр өнгөрсөн сард манай улсын эдийн …
-
17 May
Кристин Лагарде: Монголд хөтөлбөр хэрэгжүүлэхэд ОУВС бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор ирсэн Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким, ОУВС-ийн гүйцэтгэх захирал Кристин Лагарде нартай ажил хэргийн уулзалт хийжээ. Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким, Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлээ даван туулахад бүх талаар дэмжиж, Засгийн газартай хамтарч ажиллахаа онцлов. Монгол Улсын Ерөнхий …
-
17 May
Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Ховд аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Төрийн тэргүүн өчигдөр Ховд аймагт хүрэлцэн ирсэн юм. Мөн өдрийн үдээс өмнө тэрээр Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцуулга сонслоо. Үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Ховд аймгийн иргэдэд танилцуулах уулзалт Хөгжимт драмын театрт болов. Ерөнхийлөгчийн Тамгын газрын …
-
17 May
Мөхлөөс сэхэл рүү
Монголын эдийн засагт ямар өөрчлөлт гарав. Эдийн засаг сэргэж байна уу, мөхөж байна уу? Ийм асуулт олон хүний анхаарлыг татаж байна. Тэгвэл энэ асуултад хариулт авахын тулд эдийн засагчдын ойлгомж муутай урт тайлбараас ангид цөөхөн тоо баримтыг харьцуулж үзэж болох юм. Н.Алтанхуяг Ерөнхий сайд ганцхан жилийн дотор 2.1 тэрбум ам.долларын өр тавьсан. Чингис, Самурай нэртэй бондууд ар араасаа цувран гарч, …
-
16 May
Н.Энхбаярын нэр дэвшихээр улайрч байгаагийн цаад шалтгаан юу вэ
Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Н.Энхбаяр МАХН-аасаа нэр дэвшихээр СЕХ-д материалаа хүргүүлсэн ч түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан билээ. Учир нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 3-ны өдрийн 411 дүгээр захирамжаар Н.Энхбаярын хугацаанаас нь өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр дуусахаар байгааг тэмдэглэсэн …
-
16 May
Алдагдсан боломж
Дөрвөн жил. 1460 хоног. 35040 цаг. 2102400 минут. Энэ хугацаанд юу хийх боломжтой вэ. УИХ-ын гишүүд нэг удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Улс төрийн тогтвортой нөхцөлд нэг магадгүй хоёр Засгийн газар үйл ажиллагаа явуулна. 500 мянган төгрөгийн орлоготой иргэн цалингаа үрэлгүйгээр хураавал 24 сая төгрөгтэй болно. Цаашлаад нэг хэсэг нь их, дээд сургуулиа төгсөж амьдралд хөл тавина. Нөгөө хэсэг нь олимпийн …
-
16 May
“Бүс ба зам”-ыг боломж болгоод атгах уу, шороо болгоод асгах уу?
Хугацаа богино, хүү өндөртэй бондуудыг АН засагласан он жилүүдэд Монгол Улс олныг босгожээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн мэдэгдсэнээр өнгөрсөн 4 жилд нийтдээ 7.2 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгө босгосны ихэнх нь бизнесийн зээл байсан аж. Харин энэ мөнгөөр юу хийсэн нь түүнээс ч дутахгүй сонирхолтой, бас харамсалтай. Хотын гудамжинд цэцэг тарих, эсвэл зайрмагны үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх зэргээр 7.2 …
-
15 May
“Нэг бүс, нэг зам”
Бээжин хотноо болж буй “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны уулзалтад БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож байна. Уулзалтад ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган тэргүүтэй 29 орны төр, засгийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, ОУВС-гийн захирал Кристин Лагард, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким зэрэг олон улсын …
-
13 May
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар албан ёсны хэлэлцээ хийв
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний хүрээнд талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах асуудлаар голчлон санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д уул уурхайн бүтээгдэхүүн, төмрийн хүдэр, нүүрс, хөдөө аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг …
-
13 May
Хятадын Засгийн газартай мах болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг экспортлоход хамтарч ажиллана
БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, гэргий Д.Тунгалаг нарыг хүндэтгэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Ян зоог барив. Зоогийн эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат айлчлал амжилттай болж буйг тэмдэглээд элэгсэг дотно хүлээн авч буй Хятадын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлэв. Зоогийн үеэр Монгол Улсын “Хөгжлийн зам” санаачилга, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Монгол Улсын …
-
12 May
Х.Нямбаатарын савсагануур зангийн хор уршиг
Энэ удаагийн Улсын их хуралд учраа мэдэхгүй олон багачууд сонгогдсоны нэг нь Х.Нямбаатар гишүүн юм. Тэрээр СХД-ийн ИТХ-ын даргаар хэлтэй амтай ажиллаж, дарга нартаа сайн “үйлчилсэн”-ийхээ төлөө ийнхүү зөөлөн сандалд тухалсан. Гэсэн ч тэрээр УИХ-ын гишүүн болчихоороо дуртай хуульдаа гар дүрж, өөрийн хүссэнээр, даргын заавраар өөрчилж болно гэж бодсон бололтой. Үүний жишээ нь “Хууль тогтоомжийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл