Tag Archives: улс төр

April, 2017

  • 29 April

    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулгын эхний сэдвийг хэлэлцлээ

    Төрийн ордонд өнөөдөр  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буйанхдугаар зөвлөлдөх санал агуулгын хоёр дахь үе шат үргэлжилж байна. Зөвлөлдөх санал асуулгын эхний сэдэв буюу “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”  талаархи сэдвийн хэлэлцүүлэг 10.00 цагт эхэлж, оролцогчид тус бүртээ 15 хүнтэй 49 бүлэгт хуваагдан хэлэлцлээ. Эхний сэдвийн хүрээнд: – Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, …

  • 28 April

    Дадлагажигч ажилчдын тоог нэмэгдүүлэхийг хүслээ

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Ж.Мөнхбат Япон Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн сард УИХ-ын дарга С.Энхболдын Япон Улсад хийсэн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд томоохон түлхэц өгсөн гэдгийг Элчин сайд тэмдэглэв. Энэ айлчлалын үеэр талууд Стратегийн түншлэлийн “Дунд хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурсан. Гэрээг ажил хэрэг болгох чиглэлээр талууд …

  • 28 April

    С.Эрдэнэболдыг АН-ын Улс төрийн бодлого хариуцсан НБ-ийн даргаар томилов

    Ардчилсан намын Улс төрийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Үндэсний Бодлогын Хорооны залуу гишүүдийн нэг Сүхбаатарын Эрдэнэболд ажиллахаар болов. С.Эрдэнэболд нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, АНУ-ын Индианагийн их сургуулийг мөн Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн бөгөөд 2016 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Тэрээр 2006 онд Ардчилсан намд …

  • 28 April

    Ж.Эрдэнэбат: Төр, хувийн хэвшил хамтдаа зүтгэж байж улсаа хөгжүүлнэ

    Монгол Улсын эдийн засаг, бизнесийн салбарт амжилт гарган, бусдыгаа манлайлан яваа 2016 оны “ТОП-100” аж ахуйн нэгжид шагнал гардуулах арга хэмжээ Төрийн ордонд боллоо. Улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүтээж, нийт ажлын байрны 90 хувийг хангаж буй шилдэг компанийнхан удирдлагуудад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шагнал гардуулж, компанийн баг, хамт олонд баяр хүргэж үг хэллээ. Тэрээр, – Бизнесийн …

  • 27 April

    Монгол, Хятадын хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан боллоо

    Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Зөвлөлийн нэгдсэн хоёрдугаар хуралдаан энэ сарын 26-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанд Монголын талаас Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монгол хэсгийн дарга Ж.Мөнхбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн, хөгжлийн сайд Д.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Б.Дашдорж болон албаны бусад төлөөлөл …

  • 26 April

    Г.Уянга ТТЭНН-ын даргаас чөлөөлөгдөж, Ц.Баянбилэг эргэн томилогджээ

    Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцсэн байна. Улсын Дээд шүүх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар Ц.Баянбилэгийг сонгосныг хүлээж авчээ. Мөн намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэжээ. Ингэснээр Г.Уянга …

  • 26 April

    ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-д айлчилна

    ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ирэх тавдугаар сард БНХАУ-д ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэхүү айлчлалын бэлтгэл ажлыг хангах асуудлын хүрээнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Хууль зүйн яам болон  Нийгмийг аюулаас хамгаалах яам хооронд 2017-2021 он хүртэл хамтран …

  • 25 April

    Монгол, Хятадын хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан БНХАУ-ын Бээжин хотноо болж байна

    Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан энэ сарын 24-26-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болж байна. Хуралдаанд тус зөвлөлийн Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон албаны бусад төлөөлөгчид оролцож байна. Зөвлөлийн нэгдсэн хуралдаан өнөөдөр эхлэх …

  • 25 April

    Олборлох салбарын эрх зүйн орчныг сайжруулах талаар зөвлөлдөх уузалт боллоо

    УИХ-ын гишүүн, УИХ дахь Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч А.Ундраа, гишүүн М.Оюунчимэг нар өнөөдөр Олборлох салбарын эрх зүйн орчныг сайжруулах талаар зөвлөлдөх уузалтад оролцлоо. Гишүүн А.Ундраа, М.Оюунчимэг нар Канад Улсад Эрх зүйн орчинг сайжруулах шилдэг туршлага судлах аялал болон АНУ-д Уул уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр олон улсын манлайлагчдын хөтөлбөрт  хамрагдсан юм. Олборлох салбарын өнөөгийн эрх зүйн орчныг …

  • 21 April

    Хөдөлмөрийн тухай хуульд туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаа, цагийн ажлыг шинээр зохицуулав

    Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.04.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй танилцав Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг танилцуулав. Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 04 дүгээр сарын …

  • 21 April

    “Ардын үг” зөвлөлдөх аян: Ерөнхийлөгчийн ажилд 10-аас 8.1 оноо өгчээ

    Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажлыг иргэд, олон нийтэд тайлагнаж, тэднээр үнэлүүлэх зорилгоор Монголын медиа корпорациас санаачлан зохион байгуулж буй “Ардын үг” аян үргэлжилж байна. Тус аяны гурав дахь хэлэлцүүлэг “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд  болж өндөрлөлөө. Дээрх сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажил, санал, санаачилгуудыг …

  • 21 April

    С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өчигдөр Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн өдрийг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “1990 оны цагаан морин жил мянган мянган залуучуудын жагсаалыг удирдаж, зохион байгуулж байсан хүмүүсийн нэг бол Санжаасүрэнгийн Зориг. Монгол Улсад шинэ улс төрийн үзэл санаа, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний давалгааг авчирсан …

  • 20 April

    Ж.Эрдэнэбат: Элэгний С вирусын өвчлөлийг бүрэн устгахын тулд Засгийн газар бодлогоор дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат АНУ-ын Гилеад Сайнсес компанийн Ази Номхон Далайн орнууд хариуцсан захирал Бен Камарк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Архангай аймгийн “Элэгний эмгэггүй Архангай” төсөлд дэмжлэг үзүүлж  дэлхийн улс орнуудад хэрэгжүүлдэг “Хүртээмж”  хөтөлбөрийнхөө хүрээнд Гилеад Сайнсес компаниас 3000 хүн тун Харвони эм хандивлахаар шийдвэрлэж эхний 1000 хүн  тун эм хэрэглэгчиддээ хүрээд байна. Энэ үед Монгол Улсын Засгийн …

  • 20 April

    Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 06 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд авна

    Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны  ээлжит сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комисс 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс байгуулав. Хуулийн дагуу Төв комисс нь салбар комиссыг гадаадад …

  • 19 April

    Ерөнхий сайд Жембориг дэмжиж захирамж гаргав

    Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 52 тоот захирамжаар Ази, Номхон далайн бүсийн скаутуудын 31 дүгээр жемборийг зохион байгуулах ажлыг удирдан зохицуулах үүрэг бүхий хорооны бүрэлдэхүүн батлагдаад байна.  Ерөнхий сайдын захирамж батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Засаг Даргын А/166 тоот захирамж болон Хэнтий, Завхан, Ховд зэрэг аймгуудад арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгүүд байгуулагдсан. Ази, Номхон далайн бүсийн скаутын жембори …