Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 22-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Чойжинжавын Бямбажавын иргэд, оршин суугчидтай хийж байгаа “Таньд заавал хүргэх үг байна” сэдэвт уулзалт ярилцлага үргэлжилсээр байна. Энэ удаагийн уулзалт ярилцлаганд залуучуудын төлөөлөл ихээр хамрагдлаа. Тус уулзалт ярилцлаганд нэр дэвшигч Чойжинжавын Бямбажавын залуучуудад хандан хэлэхдээ: -“Монгол улсын хөгжлийн ирээдүй бол залуучууд. Монгол Улсын хүн амын 70 орчим хувийг 36 …
Tag Archives: улс төр
June, 2016
-
22 June
У.Хүрэлсүх тэргүүтэй ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллана
МАН-ын сонгуулийн төв штабын гишүүд буюу МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Шадар сайд асан У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Су.Батболд, УИХ-ын гишүүн, Сайд асан Т.Ганди, Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэр нар 2016 оны зургадугаар сарын 20-22-ны өдрүүдэд УИХ-ын 19-р тойрог буюу Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумдууд болон аймгийн төв Арвайхээр хотод ажиллаж, нийт 2000 гаруй иргэд сонгогчидтой уулзаж, МАН-ын мөрийн …
-
22 June
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын ээлжилт гурав дахь дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 6 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 16 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өнөөдөр мордлоо. Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын ээлжит гурав дахь дээд түвшний уулзалтад оролцож, ОХУ-ын …
-
22 June
Малчид МАН-ын мөрийн хөтөлбөрт ам сайтай байна
Хөдөөд залуу малчин ховорджээ. Энэ нь хэд хэдэн үндсэн шалтгаантай тухай Архангай аймгийн Хотонт сумын иргэд өгүүлсэн. Үүнд нэгдүгээрт сүүлийн хэдэн жил тэр дундаа өнгөрсөн өвлөөс малын гаралтай түүхий эдийн ханш эрс буурсан нь малчдыг тэр дундаа залуусыг хот суурин газар бараадуулахад хүргэсэн байна. Тодруулбал, хэдэн жилийн өмнө нэг хонь 100-200 мянга, ноолуур 90 мянган төгрөгт хүрдэг байсан бол өнгөрсөн …
-
22 June
Хямралтай эвлэрэх бус сөрөх бодлого дутагдаж байна
Монгол орон 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн бөгөөд шилжилт Монголын эдийн засагт хүндээр тусаж, 1990 оноос 2000 оны хооронд арван жилийн эдийн засгийн өсөлт алдагдсан. Гэхдээ тэр цаг үеэс хойш эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэж, 2012 онд 17.5 хувьд хүрч, түүхэн дээд амжилтыг тогтоогоод байсантай маргах хүн гарахгүй. Гэвч 2012 оны УИХ-ын сонгуулийн …
-
22 June
Дөрвөөс дээш хүүхэдтэй айлыг орон сууцжуулна
Баянзүрх дүүргийн иргэн Мөнхтуул долоон хүүхдийн ээж юм. Хүүхэд гаргахаасаа өмнө улсад гурван жил ажилласан ч одоо гэртээ хүүхдээ хараад сууж байна гэлээ. эх сурвалж: МАН-ын сонгуулийн штабаас
-
22 June
Атрын аян эргэн ирж, “Мах сүүний анхдугаар аян” зохион байгуулна
Санжийн Баярын Засгийн газрын үед дэвшүүлсэн “Атрын III аян”-ыг одоо ч ард иргэд сайшаан дурсдаг. Хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд буудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангаж, тариа ургадаг хөрстэй, тарьж чаддаг тариаланчидтай, бултаараа бусдын гар харах шаардлагагүй улс болсон. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбар улстөржилтийн гол бай болж, хүрсэн төвшнөөсөө ухарч, гаднаас үр тариа импортлохдоо тулсан. Ийм ч …
-
22 June
З.Энхболдын дарангуйлал Цэц рүү халдварласан нь
Төрийн жинхэнэ албаны хүч түрсэн томилгоогоо буюу төрийн албыг төрлийнх болгосноор гүйцэтгэх засаглалыг халаасандаа оруулсан АН хууль шүүхийнхнийг ч бас хүссэнээрээ хөдөлгөдөг болсон нь бодит үнэн. Бүр сүүлдээ энэ хууль бус бүхэндээ гаршин, Цэцийн гишүүдийн хараат бус байдалд халдсан нь хязгаараас давсан явдал байв. Үнэндээ АН засаг барьсан дөрвөн жилийн хугацаанд яавал хууль зөрчиж, яавал хүссэнээрээ авирлаж болохыг ард түмэндээ …
-
22 June
Сүхбаатарынхан МАН-д итгэж байна
Сүхбаатар дүүрэгт Монгол Ардын намын шилдэг боловсон хүчнүүд өрсөлдөж буй. МАН-аас тус дүүрэгт Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил, Ерөнхий сайд асан Сү.Батболд, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа нарын туршлагатай, тулхтай улстөрчдийг илгээгээд байгаа юм. Иргэд Д.Цогтбаатарыг дэмжиж байна УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 хороо, Багануур дүүргийн 2, 4 хороонд …
-
21 June
У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын төв штабын төлөөлөгчид хөдөө орон нутагт ажиллаж байна
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Шадар сайд асан У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн асан Т.Ганди, Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэр зэрэг МАН-ын сонгуулийн төв штабын ажилтнууд төв болон говийн бүсийн аймгуудара хийх уулзалтаа Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт сумаас эхэллээ. Уулзалтын үер У.Хүрэлсүх Монгол орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг дүгнэж, 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг …
-
21 June
Байгууллагын цэцэрлэг-ийг дэмжиж байна
Бага насны хүүхдийг осол, гэмтлээс сэргийлэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэн осол эндэгдлийн төвшинг хоёр дахин бууруулах зорилтыг Монгол Ардын Нам хөтөлбөртөө тусгажээ. Судалгаанаас үзэхэд түлэгдсэн нийт хүүхдүүдийн 75.3 хувь нь 7-24 сартай хүүхдүүд байв. Өөрөөр хэлбэл, хүүхдээ хараа хяналтгүй орхих, аюулгүй байдлыг нь хангаагүйгээс сүүлийн жилүүдэд халуун тогоо, ус, галд түлэгдэж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал …
-
21 June
91.700 ээж цалинтай болно
2015 оны байдлаар 91.700 эх гэртээ хүүхдээ асарч байгаа статистик мэдээ бий. Энэ үзүүлэлтээс харвал 0-2 насны хүүхэдтэй 240 мянган эхээс 38 хувь нь буюу гурван эх тутмын нэг нь хүүхдээ асраад ажил эрхлэхгүй байна гэсэн үг. Гэртээ хүүхдээ асарч байгаа ийм ээжүүдийн нийгмийн асуудлыг шийдэх гарцыг Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө багтаасан аж. Тухайлбал, хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс …
-
21 June
Эрх баригчид өөрсдийнхөө “Царцааны нүүдэл”-ийг МАН-д наах гэж оролдож байна
Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр УИХ-ын гишүүн Су.Батболд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярын өчигдөр хийсэн мэдээлэлтэй холбогдуулан бодит мэдээлэл өглөө. Мөн УИХ-ын сонгуульд оролцож буй нам эвсэл, нэр дэвшигчдийг өрсөлдөгчийнхөө эсрэг бохир арга хэрэглэхгүй байх, шударга үнэнээр, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөхийг уриалсан юм. УИХ-ын гишүүн Су.Батболд “Монгол Ардын Намын сонгуулийн төв штабаас Сонгуулийн санал авах байрны …
-
21 June
Бугат сумын иргэд О. Амартүвшинг бэлэгшээж угтав
Нэр дэвшигч О.Амартүвшинг Бугат сумын иргэд сонгогчидтой уулзахад, О.Амартүвшингийн ээжийн нэг ангийн сурагч О.Элбэгзаяа ээжийг нь, гэр бүлийнх нь тухай дурсамж өгүүлж амжилт хүслээ. Тус сумын уугуул, Монголын морин спорт уралдааны холбооны “Их хүлэгч” цолтой уяач Ж.Батдэлгэр адуун сүргээсээ хурдан удмын хонгор үрээ нэр дэвшигч О.Амартүвшинд бэлэглэв. Тэрбээр: “О.Амартүвшингийн бүтээсэн бүх зүйл буян юм. Хамгийн энгийнээр бодоход 5ы00 хүнийг цалинжуулж …
-
21 June
Нийслэлийн асуудал болсон хотын ус
“ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР” ТӨСӨЛ Улаанбаатар хотын усны нийт хэрэглээ 2020 онд 227000м3/хоног, 2030 онд 658900м3/хоног болж өсөн нэмэгдэх төлөвтэй байна. Одоо ашиглаж буй газар доорх усны ордуудын 7 эх үүсвэрийн (Төв, Үйлдвэр, Мах, Дээд эх үүсвэр, Яармаг, Гачуурт, Буянт- Ухаа) ашиглаж болох гүний усны нийт нөөц нь 258,939м3/хоног ба цахилгаан станцуудын эх үүсвэрийг оруулан 328,532м3/хоног байгаагаас үзэхэд усны нөөцийн хомсдлоос …