Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрригийн 2016 ны 6 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөв. Айлчлалын эхэнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцан бүс нутаг, олон улсын …
Tag Archives: улс төр
June, 2016
-
4 June
Н.Нацагням: Бидэнд технологи байна ! Гэвч Бидэнд захиалга алга!
Төрийн соёрхолт инженер Н.Нацагням өөрийн цахим хуудсандаа “Яам агентлагууд тендер гэдэг халхавчаар ямар ч мэдлэг чадваргүй, юу ч бүтээгээгүй дамын наймаа хийдэг ХХК-д захиалга өгч импортоор бохир мөнгө угааж байна. 10 дахин хямд хэрнээ 7 дахин бага үнээр нийлүүлж болох Монголчуудынхаа бүтээлийг дэмжихгүй байна” гэжээ. Тэрбээр ирээдүйд IT -ийн салбарт хийгдэх худалдан авалтандаа дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж гадаад худалдааны тэнцэлээ сайжруулахгүй …
-
4 June
Нэр наймаалцах ажиллагаа
Саяхан УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Өр” гэдэг үгийг “өглөг” гэдэг үгээр солъё гэж сенсаацалсан. Үүнийг ард түмэн хувь хүнийх нь байр суурь гэж хүлээж авсан. Гэсэн ч энэ хувь хүний байр суурь биш АН-ын санаа байж болох юм. Ингэж хардах учир гэвэл ТТЭН-аас 70-р тойрогт нэр дэвшиж байгаа П. Бямбачулуун өөрийн нэрээ Лүндээжанцан болгож өөрчилсөн хэрэг явдал гарлаа. Энэ хэргийн цаана …
-
3 June
Нэр дэвшигчдийн нэрсийн өөрчлөлт маргаашаар дуусгавар болно
Нөхөн нэр дэвшүүлэх хугацаа маргааш буюу 6 сарын 4-нд дуусна. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгууль болохоос 25 хоногийн өмнө намууд нэр дэвшигчдээ аль тойрогт өрсөлдөхүүлээ эцсийн байдлаар тодорхой болгох ёстой юм. Ингэж тойрогт өрсөлдөх хүмүүсийн нэрсийн өөрчлөлт болон нэр таталт маргаашнаар дуусгавар болох бөгөөд үүнээс хойш нэр дэвшигчид болон тойрогт ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Тэгвэл АН-аас Увс аймагт нэр дэвшээд …
-
3 June
”Уйланхай” түшээтэй болохыг иргэд хүсэхгүй
МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъянг Сонгуулийн ерөнхий хороо бүртгээгүй. Өчигдөрхөн болсон хэвлэлийн хурал дээрээ “төрийн гурван өндөрлөг хууль хүчнийхнийг гартаа авсан, тиймээс ЦЕГ-ын дарга Р.Чингисийн гаргасан хууль бус бичгийг үндэслэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргалаа. Хэрэв Н.Энхбаяр сонгуульд оролцохгүй бол бусад намуудад ашигтай, луйврын сонгууль болно” хэмээн тэрээр мэдээлсэн. Тэдний үзэж байгаагаар хууль хүчний байгууллагад шалгуулж байсан ба одоо бол …
-
3 June
Урвагчдад “нар бүү үзүүл”
Монголын нууц товчооны 179-р зүйлд: “Чингис хаан Алтан, Хучир нарт хандан “Та хоёр намайг тэвчих шууд урвах гэв үү, мэхлэн урвах гэв үү.., урьд та хоёрыг хан бол гэхэд та хоёр үгүй гэсэн атал одоо юунд миний эсрэг болно вэ, одоо тануус Ван хаанд очжээ. Хан эцэгт минь үнэнчээр нөхөрлөж явтугай, Та нарыг буцамтгай гэдэг билээ. Битгий дахиж урваж одохтун” …
-
3 June
УИХ-ын 2016 оны сонгуулийн дүн, урьдчилсан анализ
УИХ-ын сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар тодруулж үзлээ. Намуудын захиалгаар хийлгэсэн улстөрийн судалгаа, нэр дэвшигчдийн хувь нэр хүнд, аймаг дүүргийн анхан шатны нэгжид аль нам олонхи байгаа, санхүүгийн чадавхи, фракцийн дэмжлэг зэрэг цөөнгүй хүчин зүйлийг эх сурвалж болголоо. Зарим тойрогт хувь улстөрчдийн рейтинг өндөр байгаа боловч аймаг сум, дүүрэг хороодод төлөөлөлгүйн улмаас сонгогдох магадлал 28-35% буурч дүгнэгдлээ. Улстөрийн 2 том хүчин …
-
3 June
Мөнхийн цэнхэр Цогтцэций энэ жил “улаарна”
Монголын саалийн үнээ гэгддэг Тавантолгойн бүлэг ордууд байрладаг Цогтцэций сум энэ жил улаарах магадлал тун өндөр гэнэ. Ингэж хэлэхийн учир нь сумын иргэд мөнхийн сонголт байсан АН-ын төлөөлөгчиддөө итгэл алдарчээ. Хуучин төлөөлөгч болох Амгалан нь АТГ-д шалгуулж байгаа гэнэ. Мөн тэрээр тус сумын Засаг дарга байх хугацаандаа тийм их хийсэн, бүтээсэн зүйлгүй хэмээн нутгийн ард иргэд үзэж буй аж. Дээрээс …
-
3 June
З.Энхболд дарга намынхаа залууст хатуурхаж, үүндээ СЕХ-г ашиглаж байна уу
Энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээ тодруулахдаа АН аймаг, дүүргийнхээ намын хороодоос дэмжлэг хүлээн ҮЗХ-д нэр дэвшүүлэн оруулж ирсэн хүмүүсээ намын даргынхаа болон фракцуудынхаа тохироогоор намын дүрэм, Сонгуулийн хууль зөрчин хүч түрэн өөрчилсөн тухай яригдсаар байна.АН-ынхан ҮЗХ-ны хурлаараа өөрсдийн хөшигний ар дахь тохирооны хүмүүсээ нэр дэвшүүлсэн гэх яриа ч тасрахгүй л байна. Чингэлтэй дүүргийн намын хорооноос зуун хувийн саналаар нэр …
-
3 June
Эрхэм Оффшорын “учрыг олж” чадахгүй бол Олон улсад хандвал яасан юм бэ “Хууль, Хүчнийхээн”
Оффшор данс гэх “айхтар” нэр томъёотой танилцаад хэдэн жилийг ардаа үдлээ. Энэ хавар хүн бүр бараг оффшортой болчих шахан “сандралд” орцгоосон. Гэтэл манай Монгол хүний гүндүүгүй зан уу эсвэл нэгийг нь шийтгэж ялалвал бүгд холбогдох учраас тэр үү нэг их тоохгүй маягтай өдөр хоногийг өнгөрүүлэн сонгуулиар дахин гарахаа бодон зүтгэнэ. Оффшортой бол УИХ –ын сонгуульд оруулахгүй байх тухай хүүхэд хуурч …
-
3 June
Монголчууд бид нам болж “талцах” хэрэг байна уу
МАХН–ын гишүүд дэмжигчдийн нийтлэг ярьдаг сэдэв нь манай нам, манай дарга, манай удирдагч, манай…. гэж ярих юм. Үнэндээ тэд улс оронд бүтэж байгаа болон бүтэхгүй байгаа зүйлсийг хэлэлцэн ярилцаж мөрийн хөтөлбөр юугаа танилцуулж эхлэх үед өөрсдийнхөө тухай манай….. манай… манай… гэсэн ярианаасаа салмаар юм. Улс орон, хүн ам, нийгмийн болохгүй бүтэхгүй зүйлтэй тэмцэж нэг ч гар нийлж ажил хийгээгүй шахуу …
-
2 June
СЕХ дараах нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзав
Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуульд нам эвслээс нэр дэвшсэн хэд хэдэн хүнийг бүртгэхээс татгалзжээ. ТТЭНН-аас 35 дугаар тойрогт нэр дэвшсэн Б.Туяабадрах АН-аас 20 дугаар тойрогт нэр дэвшсэн Ч.Даваабаяр АН-аас 33 дугаар тойрогт нэр дэвшсэн Б.Сүрэнжав БНН-аас 20 дугаар тойрогт нэр дэвшсэн Ж.Дорждагва МАХН-аас 6 дугаар тойрогт нэр дэвшсэн Д.Чинзориг МАХН-аас 24 дүгээр тойрогт нэр дэвшсэн Ж.Энхбаатар МАХН-аас 39 дүгээр тойрогт …
-
2 June
Бишрэлтээр овоглосон Б.Ундармаа дахиад л Сонгино-Хайрханд “зүтгэнэ”
Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүрэгт сонгууль бүрт “үзэж тардаг” хүн бол бид бүгдийн мэдэх Бишрэлтийн Б.Ундармаа. Дөрвөн жилийн давтамжтай иргэдэд “үзэгддэг” тэрээр Сонгино-Хайрхандаа үнэнч нэгэн. Харин энэ жилийн сонгуулийн “сураг” их л маапаантай болох төлөвтэй. Н.Энхбаяр дарга айлын эрх шоовдор хүүхэд шиг цатгалан явсан он жилүүдээ санагалзан өлсгөлөн зарлаж байгаад Сонгино-Хайрханаас “үзэхээр” болсон. Төрийн суудал авсан эрхэмүүдийн нүүр нь гэрэлтэж, бизнес …
-
2 June
Уих-ын дарга З.Энхболд Япон улсад хийх ажлын айлчлалаа эхлүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Япон Улсад 2016 оны 06 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд хийх ажлын айлчлалаа өнөөдөр эхлүүллээ. Тэрээр өчигдөр Японы Фукушима мужид байрлах “Жобан Пауэр” компанийн нүүрснээс хий гаргаж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шинэ технологийг /IGCC/ нэвтрүүлсэн “Накасо” дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа. “Накасо” дулааны цахилгаан станцын IGCC технологийн хэсгийн ерөнхий инженер Ишибаши хэлэхдээ, “Накасо” дулааны …
May, 2016
-
31 May
УИХ-ын дарга Япон Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 06 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийнэ. Ажлын айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима, Зөвлөхүүдийн Танхимын дарга M.Ямазаки, Ерөнхий сайд Шинзо Абе нартай уулзана. Мөн тэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын “Хөдөлмөрийн салбар дахь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл