Tag Archives: улс төр

June, 2016

  • 13 June

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарт айлчилна

    Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар Улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийж, Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чий, Сангийн …

  • 13 June

    Монгол улсын иргэд төрөөс “юуг” хүсдэг вэ

    Энэ асуулт маш энгийн хариулттай. Сайхан амьдралыг бий болгох зөв шийдвэр санал санаачлагыг хэрэгжүүлж өгөхийг л хүснэ. Хүний амьдрал маш богинохон. Хэзээ ч мөнх бусыг үзүүлж болох энэ орчлонд нам болон талцаж бие биенээ элдэвээр хэлэхэд дэндүү хайран он жилүүд. Бие биедээ баяр хүргэж чадахгүй болтлоо дорд орсон манай нийгмийн сэтгэлгээ олон нийтийн цахим сүлжээгээр л өрнөж байна. Баярын мэндийг …

  • 13 June

    Монгол Ардын нам сонгуулийн нээлтээ хийлээ

    Монгол Ардын Нам уламжлалыг хүндэтгэж, шинэчлэлийг дээдэлсэн алдаа, оноо хоёроос оноог нь авсан, буруу зөв хоёроос зөвийг нь сонгосон, эх орныхоо салбар салаа бүхэнд, хүн бүхэнд хандсан, оюуны бядтай, ул суурьтай, ухаалаг судалгаатай, бүтэн бүрэлдэж болох, дэлгэрэнгүй мөрийн хөтөлбөртэй энэ сонгуульд оролцож байна.           Манай мөрийн хөтөлбөр үг өгүүлбэр бүр нь үнэн бодитой, зорилго зорилт нь цэгцтэй, үр дүн нь …

  • 12 June

    Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо

    Монгол Ардын намын Баянзүрх дүүргийн сурталчилгааны нээлт маш амжилттай боллоо. Жуковын музейн урдах талбай дээрээ хуран цугларсан иргэд, дэмжигчдийнхээ хүрээлэл дунд халуун дулаан уур амьсгалтайгаар болж байна. УИХ-д болон НИТХ-д нэр дэвшигчдээ танилцуулан хуран цугласан сонгогчидод намынхаа бодлого шийдвэрийг танилцуулсан юм. Тус дүүрэгт нэр дэвшигчдээс хамгийн олон жил УИХ-д суусан,  төрийн сайдаар ажиллаж явсан, УИХ-д зургаа дахь удаагаа нэр дэвшиж байгаа эрхэм …

  • 12 June

    Сонгууль ба сурталчилгааны “чанар”

    Сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлт өчигдөр орон даяар сүр дуулиантай болж өнгөрөв. Монгол хүний билэгшээлээр бүгд шахуу морин цагт нээлтээ хийсэн болохоор хөдөө орон нутагт нэг намын нээлтийн ажиллагаанаас 500 метр хүрэхгүй зайд нөгөө нам нь ч мөн нээлтээ хийж байв. Эрх барьж байгаа Ардчилсан намын сонгуулийн нээлт аймаг болон сумын төвийнхөө гол талбай дээр өнгөлөг, мөнгөлөг болж байхад МАН …

  • 11 June

    М.Энхболд: Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдсэн

    Монгол Ардын намын сонгуулийн сурталчилгааны нээлт өнөөдөр морин цагт эхэллээ. Нээлтэнд үе үеийн төлөөлөл оролцон үг үзэл бодлоо илэрхийлсэн юм. Хамгийн ахмад настай буюу 96 настай төр нийгмийн зүтгэлтэнгээс 27 настай залуу нэр дэвшигч хүртэл байж гишүүд дэмжигчдийн халуун уулзалтан дунд өрнөлөө. Хоёр цаг орчим үргэлжилсэн нээлтийн арга хэмжээг нээж М.Энхболд үг хэлж урам зоригоор огшоосон юм. Түүний хэлсэн үгнээс  …

  • 11 June

    Б.Өлзийбаяр: Иргэд 1072 ширхэг хувьцаагаа захиран зарцуулах эрхгүй байгаа

    Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Өлзийбаяраас “Эрдэнэс-Тавантолгой”-н иргэн бүрт хүртээсэн 1072 ширхэг хувьцааны талаар зарим зүйлийг тодрууллаа. Дээрх хувьцааг худалдаж авч байна гэсэн мэдээлэл тарсан үед буюу одоогоос нэг сар гаруй хугацааны өмнө ярилцлагыг авч байжээ. – “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг иргэдээс худалдан авч байна гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт нэлээд тарлаа. Үнэхээр ийм үйл явдал болсон уу. …

  • 11 June

    Төрд үгүйлэгдсэн мэргэжлийн боловсон хүчин

    Улс орны эдийн засаг, мөнгө санхүү хүндрэлтэй байгаа энэ цагт монголчууд бид Төр улсаа түших түшээдийг сонгох өдөр хором, мөч өнгөрөх бүрт ойртсоор л байна. Энэ удаагийн сонголт бол маш хариуцлагатай, түүхэн сонголт гэдгийг ирэн бүр ухамсарлах зайлшгүй шаардлага үүслээ. Учир нь улс өрөндөө баригдчихлаа, иргэд банк, ломбардны мэдэлд шилжчихлээ. Тиймээс ард түмэн сонголтоо яаж хийхээс шалтгаалж Монголын маань цаашдын …

  • 10 June

    1072 ширхэг хувьцаа “Амь оров”

    Халамжийг нэг ч нүдээрээ үздэггүй эрх баригчид ард түмнээ “халамжилж” эхэллээ. Энэ нь өчигдөр Төрийн ордонд хийсэн “Шийдлийн” Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийн мэдэгдлээс харагдана. Тэрбээр Монгол Ардын Намын засаглалын үед иргэдэд тараасан 1072 ширхэг хувьцааг гэнэт “амь оруулж” талыг нь бэлэн мөнгөөр худалдаж авах тухай мэдээлэл хийсэн юм. Тэрбээр Монгол Ардын Намын засаглалын үед иргэдэд тараасан 1072 ширхэг хувьцааг гэнэт …

  • 10 June

    Zaluu.com сайт нэр дэвшигчдийн булан ажиллуулж эхэллээ

    Zaluu.com сайт найман жилийн турш хөтөч сайтын үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд Монголын №1 сайт билээ. Манай сайт нь нүүр хуудасны хөтөч сайтуудын буланд нийт 60 орчим сайтын линк байрладаг юм. Хэрэглэгч, уншигчид улс оронд болсон онцгой үйл явдал болон улс төрийн үйл явдлын талаарх мэдээллийн манай сайтаас гадна бусад сайтаас нэгэн зэрэг өөр өөр өнцөгөөс хүлээж авах боломжийг бүрдүүлдэг гэдгээрээ …

  • 10 June

    СЕХ-ныхоон, Цаад Л.Гүндалай чинь эхнэрийнхээ хамт бурхан тараагаад явна гэнэ

    Сонгуулийн хууль зөрчсөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсооно хэмээн “дарамталж” байгаа. Гэсэн атлаа хууль зөрчөөд яваа нэр дэвшигчийг яах нь тодорхойгүй л байна. Уг нь нэрийг нь татаж, нэр дэвших эрхийг нь цуцална гэж хуулиндаа заасан байдаг. Тэгвэл зургадугаар сарын 11-ний өдрөөс албан ёсоор эхлэх сонгуулийн сурталчилгаа аль эрт эхэлчихээд байгаа л хэлэх гэсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан …

  • 10 June

    Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авна

    Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэрийг Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаас гаргалаа. “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд цаашид иргэдийн гарт үлдэх буюу 70 хувьтай тэнцэх хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар …

  • 10 June

    НИТХ-ийн 45-р тойрогт нэр дэвшигч П.Ганзориг сонгуулийн хууль зөрчсөн үү

    2012 оны НИТХ-ын сонгуульд АН олонхи болж, мөн орон нутгийн ИТХ-ын сонгуульд нийслэлийн 9 дүүргээс Чингэлтэй дүүргээс бусад  8-д нь мөн л АН олонхи болж Засаг даргаа томилж ажилласан байдаг. Нийслэлд хот болон төвийн дүүргүүдийн тухайд АН нүдэнд харагдаж, гарт баригдахуйц чамлахааргүй ажлуудыг хийж хэрэгжүүлсэн гэдэгтэй иргэдс анал нийлэх биз. Гэтэл Налайх дүүрэг бахь байдагаараа. Налайхчуудын амьдрал 2012 оны сонгуулийн …

  • 9 June

    1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөгөөр үнэлэх тогтоолын төсөл боловсруулжээ

    УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Су.Батболд, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр нар өнөөдөр “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанийн иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлсэн 1,072 хувьцааг мөнгөжүүлэх асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа Засгийн газарт хүргүүллээ. Иргэдэд эзэмшүүлсэн 1,072 хувьцааг нэг ширхгийн нэрлэсэн үнэ 933 төгрөгөөр үнэлэн  нэг сая төгрөгөөр худалдан авах ажлыг зохион байгуулах даалгаврыг Засгийн газарт үүрэг болгохыг тогтоол санаачлагчид санал болгожээ. Иргэн бүрт олгосон 1,072 ширхэг …

  • 9 June

    Ерөнхий сайд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгчтэй уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ази, Европын Сангийн сайд нарын уулзалтад оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч, ноён Жин Личунийг өнөөдөр (2016.6.8) хүлээн авч уулзан Монгол Улс тус банктай хамтран ажиллах боломжуудыг хөндөн ярилцлаа. Энэ оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны анхны үүсгэн байгуулагчдын нэгний хувьд Монгол Улс …