Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутгийн томилолт өнөөдөр /2016.03.19/ Баянхонгор аймагт үргэлжилж байна. Улсын Их Хурлын даргыг аймгийн удирдлагууд угтан авч, Засаг даргын Тамгын газарт ажиллан цаг үеийн мэдээлэлтэй танилцав. Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан хэлэхдээ, Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс нь аймгийн хэмжээний төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэх нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын зөвлөгөө, дэмжлэгээр …
Tag Archives: улс төр
March, 2016
-
19 March
Эдийн засгийн зөвлөл хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хуралдаж, татвартай холбоотой хоёр асуудлыг хэлэлцлээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийн талаар Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Э.Алтанзул танилцуулсан юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу татварын хоёр дахь шатны шинэчлэлийг хийх ажлын хүрээнд Засгийн газар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын …
-
18 March
Үнэгүйдсэн ИЗНН
Гурван толгойтой гэгддэг ч үнэн хэрэгтээ өнгөлөн далдлалт болгосон энэ нам Ардчилсан намтай нэгдэх туйлын сонирхолтой байсан ч хүсвэл хясна гэгч болсон. Ганц хүний нам гэдэг нэрийг эртнээс зүүснээсээ болоод УИХ-ын гишүүн С.Оюун эмэгтэй хүний хатан ухаан гаргаж, намаа олон ургальч үзлээр асуудалд ханддаг, олон даргатай гэсэн имижээр чимэхийг хичээсэн ч тусыг эс олов. Бахь л байдгаараа. Гишүүд нь огтхон …
-
18 March
Д.Тэрбишдагвын сануулга ба МАХН-ын айдас
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ард иргэд гуйланчлалд нэрвэгдсэнийг гэнэт мэдэж, хэвлэлийн бага хурал зарлаж байгаа мэт дүр үзүүлэв. Ард түмэн дотор гэдсээр гол зогоож байгааг тэрбээр өнөөдөр биш аль хэдийнэ мэдсэн. Гэсэн ч өөрийгөө эвгүй байдалд оруулан, хэвлэлийнхний хэл амны бай болгон байж хэвлэлийн бага хурал хийсэн нь цаагуураа учиртай аж. Өөрөөр хэлбэл, МАХН-ынхан сануулга өгч, Н.Энхбаяр даргадаа “Г.Шийлэгдамба, Л.Цог нарын …
-
18 March
ХҮН-ын маргааныг өнөөдөр эцэслэнэ
Хөдөлмөрийн үндэсний намын дотоод асуудал хурцдаж, хоёр даргатай болчихоод байгаа. Энэхүү маргааныг шийдвэрлэх хурал өнөөдөр Улсын дээд шүүхэд болно. Тус шүүхэд тус намын хоёр дарга гэгдээд байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Б.Найдалаа нар тус тус гомдол гаргасан. Дашрамд, тус намын даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар томилогдож улмаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг чөлөөлөх шийдвэр гаргасан нь ийнхүү шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлэх …
-
17 March
Сангийн сайд Б.Болор Дэлхийн банкны удирдлагуудтай уулзлаа
АНУ болон Канад Улсад ажлын айлчлал хийсэн Сангийн сайд Б.Болор айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Вашингтон хотод Дэлхийн банкны ерөнхий захирал Шри Мульяни Индравати, Захирлуудын зөвлөлийн гүйцэтгэх захирал Хинам Чой нарын удирдлагуудтай уулзалт хийж, Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас төсөв, санхүүгийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, 2016 оны улсын төсвийн талаар мэдээлэл өгч харилцан санал солилцжээ. Ерөнхий захирал Индравати …
-
16 March
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Америкийн худалдааны танхимын гишүүдтэй уулзлаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн уулзалтад оролцлоо. Энэ үеэр Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл болон эдийн засгийн дунд хугацааны төлөв байдлын талаар мэдээлэл хийж, оролцогчдын асуултад хариулсан юм. Монгол Улс бизнес, хөрөнгө оруулалтад нээлттэй улс бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Америкийн Нэгдсэн Улсын оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Мөн тэрээр Дэлхийн банкнаас гаргасан “Бизнес …
-
16 March
Засгийн газар 250 сая долларын зээл авчээ
Засгийн газар “Credit Suisse” банкнаас 250 сая долларын зээл авчээ. Уг мөнгө өнгөрсөн шөнө Сангийн яамны дансанд орсон хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхимын уулзалтад оролцохдоо мэдэгдэв. Сангийн сайд Б.Болор Канадад болж буй уул уурхайн хөрөнгө оруулагчдын PDAC олон улсын хуралд оролцох үеэрээ олон улсын банкуудаас зээл авахаар яриа хэлэлцээр хийж байсан билээ. Тухайлбал …
-
16 March
Д.Пүрэвбаатар: ЦЕГ-ын дарга Р.Чингисийг шалгах ёстой
УИХ-ын гишүүн Х.Баттулгын бие өмгөөлөгч Д.Пүрэвбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Шинэ төмөр зам”-ын төсөлтэй холбогдуулан гишүүнээс байцаалт авсан байна. Мөн уг хэрэгтэй холбогдуулан ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа болон хамсаатнуудыг нь цагдан хорьж байгаад батлан даалтад гаргасан байдаг. Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар УИХ-ын гишүүн Х.Баттулгыг “Шинэ төмөр” замын хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдолгүй, холбоогүй гэдгийг нотолно гэдгээ илэрхийлсэн юм. Түүнээс …
-
16 March
Баянгол дүүрэгт нэр дэвшигчид
Нэр дэвшигчдийн чансааг шалгадаг, босго өндөртэй Баянгол дүүрэгт ирэх сонгуулиар хэн, хэн дэвших нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Тус дүүрэгт горилогчид бүгд ичээндээ ичсээр. Харин нэг л зүйл тов, тодорхой. Тэр бол дуучин Нарагийн шийдвэр. Тэрбээр 2016 оны сонгууль БГД-т нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж хүмүүсийг нэг хэсэг ярих, яриатай болгосон. Түүнээс өөр хэн ч ингэж зоригтой мэдэгдэл …
-
16 March
Шадар сайд Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Шадар сайд Д. Оюунбаатар, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин болон Дорнод Казахстан мужийн захирагч Д.К.Ахметов нартай уулзлаа. Уулзалтад Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын Засаг дарга нар болон БИПЕК АВТО-АЗИЯ группийн төлөөлөгчид оролцсон юм. Тус улсаас Дорнод Казахстаны Монгол Улстай хиллэж байгаа аймгуудтай бүс нутгийн хамтын ажиллагааг тодорхой чиглэлээр бэхжүүлэн ажиллах, машин үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл …
-
16 March
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Мөнгөний сонгууль болохгүй гэдэг худлаа л байхгүй юу
Сонгуульд яавал би гарах вэ гэдгээ бодоод хуулиа өөрчлөөд байх шаардлагагүй. Харин одоо байгаа хуульдаа нийцүүлээд юуг хийсэн, юу хийх гэж байгаагаа ярь л даа. Таны хийсэн болон хийх ажлыг дэнсэлж байж сонгоно уу гэхээс та компанийн захирал байна уу гэдэг нь хэнд ч хамаагүй. 1000 хүнд нэг нэг сая төгрөг өгөөд Их хурлын гишүүн болсон хүн манай 76 дотор …
-
15 March
1500 бизнес эрхлэгчид МАН-ын бүлэгт хандлаа
Монголын ноос ноолуурын холбоо, Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо, “Даа хүрээ трейд” ХХК-ийн Түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, “Нарантуул трейд” ХХК-ийн Түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, Монголын кафе бар рестораны үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны 1500 гаруй бизнес эрхлэгч Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор тэдэнд учирч буй хүндрэл бэрхшээл, санал хүсэлтээ УИХ дахь МАН-ын бүлэгт хаяглан …
-
15 March
Э.Эрдэнэжамьяан Н.Энхбаярыг өмөөрч уйлав
МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр АТГ-аас ирүүлсэн Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэсэн бичгийг үгүйсгэж хууль эрх зүйн тайлбарыг өгсөн юм. Үүний дараа сэтгүүлчид МАХН дотор болж байгаа процесст тайлбар авахыг хүслээ. Эргэн сануулахад: – Л.Цог “Н.Энхбаяр Өнгөрсөн жил 1 сая доллар өг гэсэн. Би хаанаас олох вэ гэхэд чи миний хүчинд намын нэрээр …
-
15 March
О.Баасанхүү: Манай намд 25, МАН-д 30 суудал өгчих л дөө
–Та Ерөнхий сайдыг халз мэтгэлцээнд дуудсан. Гэвч ямар нэгэн хариу өгөөгүй гэжбайсан. Таны зүгээс яг ямар асуудлаар мэтгэлцэх гээд байгаа юм бэ? -Миний хувьд УИХ-ын гишүүн болоод 32 хуулийн төсөл санаачилсан байна. 6-7 хууль нь батлагдаж, нэлээд хэсэг нь өргөн баригдах гээд хүлээгдэж байгаа. З.Энхболд даргын “таалал”-ыг л хүлээж байна гэх үү дээ. Хамгийн сүүлд УИХ-ын тухай хуулийн 7.12 дахь …