-“ГЭГЭЭН МУЗА” НААДАМ ЭНЭ ЖИЛ ХОЁР ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРЛИЙГ НЭМЛЭЭ- Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг жүжигчдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” олон улсын наадам өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулагдах байсан билээ. Гэвч цар тахал гарсны улмаас хойшлогдож энэ наймдугаар сард онлайн хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд энэ талаар “Гэгээн Муза” академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяагаас тодрууллаа. -“Гэгээн Муза” наадмыг 2016 оноос хойш …
Tag Archives: урлаг
August, 2020
-
27 August
Н.Мөнхсоёл: Зохиолоо уншиж байхдаа уйлна,инээнэ догдолж мөн айна.Гэхдээ л би тоглосон бүх дүрдээ хайртай
Монголын уран сайхны нэлээд хэдэн киноны гол болон туслах дүрд тоглоод байгаа Н.Мөнхсоёлтой ярилцлаа. Тэрбээр саяхан олны хүртээл болоод байгаа “Бэрүүд” киноны Хонгороогийн дүрд тун чадварлаг тоглосон юм. Саяхан нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн “Асрагч” киноны гол дүрийн жүжигчнээр ажилласан байна. -Та саяхан МУГЖ дуучин Д.Жаргалсайханы “Хөх тэнгэрийн улаач” дууны клипэнд хатны дүрийг бүтээсэн байсан. Энэ тухайгаа яриач? – Хөх тэнгэрийн …
-
24 August
М.Энх-Амар: Ардын болон уртын дууг залуу үе, хүүхэд багачууд дуулж сурахад уралдаан ихээхэн түлхэц болж байна
Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газар,Улсын онцгой комиссоос хорио цээрийн дэглэм тогтоож, бүх шатны сургууль, цэцэрлэгээс гадна соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр хугацаанд хаагаад байсан. Тэгвэл энэ онцгой цаг үед Үндэсний өв соёлоо дээдлэгч Сүлд телевиз “Бүх ард түмний Сүлд караоке-2020” уралдааныг 19 аймаг болон гадаадад амьдарч буй монголчуудынхаа дунд зохион …
-
24 August
Үзсэндээ харамсахгүй 14 шинэ цуврал
Зарим цувралууд эхний ангиудаасаа л таны сонирхлыг татаж эхэлдэг бол зарим нь хэд хэдэн ангийн дараа сонирхолтой болж эхэлнэ. Тэгвэл эхэлсэн дариудаа л таныг соронз мэт татах 14 цувралыг танд танилцуулж байна. Сонирхуулж хэлэхэд энэ оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн “Intelligence“ цувралд Монгол Улсын жүжигчин Баярсайханы Ганцэцэг гол дүрийг бүтээжээ. Мөн тэрбээр тун саяхан нээлтээ хийсэн “Waiting for the Barbarians” хэмээх …
-
24 August
“Зүүм” гэрэл зургийн уралдаан зарлагдлаа
Монголын Урлагийн Зөвлөл, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо хамтран тэгш оролцоот нийгмийн сурталчилсан гэрэл зургийн бүтээлийг шалгаруулах “Зүүм” гэрэл зургийн уралдааныг зарлажээ. Дэлхийн Эмэгтэйчүүдийн 4-р бага хурлаар 1995 онд зарласан “Бээжингийн Тунхаглал ба үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-ийн 25 жилийн ой, НҮБ-ын 75 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас зарласан “Би бол тэгш эрин үеийнхэн, эмэгтэйчүүдийн эрхийг ухамсарлагч” аяныг …
-
21 August
“Солиот эх” киноны Бороо хүү “Waiting for the Barbarians”кинонд тогложээ
Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киноны Монгол улс дахь албан ёсны нээлт өчигдөр/2020.08.20 / “Prime Cineplex” кино театр боллоо. “Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киноны гол дүрд Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс, болон монгол жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг нар тогложээ. Харин киноны туслах дүрд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Д. Гүрсэд, сурагч Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тоглосон байна. Сонирхуулахад сурагч …
-
20 August
ВИДЕО:Дуучин Д.Отгонжаргал “Хөх тавилан” киноны дууг дуулжээ
Найруулагч Т.Алтантуяа, В. Агар нар хамтран Төрийн шагналт, зохиолч Д.Норовын туужаас сэдэвлэн “Хөх тавилан” уран сайхны кино бүтээжээ. Тус киноны гол дүрд мисс, жүжигчин А.Баярцэцэг тогложээ. Тэрбээр кинонд Бадамцэцэг бүсгүйн эгэл амьдралын сонирхолтой түүхийг өгүүлэх аж. Тэгвэл киноны “Гоолингоо” дууг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д. Отгонжаргал дуулжээ. Мисс, жүжигчин А. Баярцэцэг манай Өглөө.мн сайтад ярилцлага өгөх үедээ “Хөх тавилан” …
-
19 August
ГХЯ, Соёлын яамтай соёл урлагийн болон сонгодог урлагийн мэргэжилтнүүдийг гадаадад бэлтгэх тал дээр хамтран ажиллана
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Соёлын сайд С.Чулууныг хүлээн авч, яам хоорондын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. ГХЯ-наас “Монгол үндэстний үнэлэмж”, “Дэлхийн монголчууд II” хөтөлбөрийг Соёлын яамтай хамтран хэрэгжүүлэх, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу “Чингис хаан“ монгол хаадын музей байгуулахтай холбогдуулан гадаад дахь монголын түүх, соёлын өв, дурсгалт болон эд өлгийн зүйлсийг хуулбарлан авах ажлын явц байдлын талаар харилцан мэдээллэв. Хоёр сайд …
-
18 August
Зураач Ш.Ядамсүрэнгийн бие даасан “English Watercolour” үзэсгэлэн Арт галлерейд дэлгэгдлээ
Зураач Ш.Ядамсүрэнгийн бие даасан “English Watercolour” үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн “Арт” галлерейд дэлгэгдлээ. Дүрслэх урлагийн дунд сургуулиас анх гараагаа эхэлсэн зураач Шагдарсүрэнгийн Ядамсүрэн нь 2004 онд Их Британийн Chelsea Art & Design College-г Photoemotion чиглэлээр магистрын зэрэгтэй дүүргэжээ. Түүнчлэн 1996-2008 онд Их Британид ажиллаж уран бүтээлээ амжилттай туурвин 2002, 2004, 2006 онуудад British Open Championship-т тус тус аварга болж байв.
-
13 August
Монгол жүжигчдийн тоглосон Холливудын кино Монголд нээлтээ хийнэ
Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэгийн Холливудын ододтой хамтран гол дүрд нь тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) кино Монгол улсад албан ёсны эрхтэйгээр энэ сарын 21-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болохоор болжээ. Энэхүү киноны албан ёсны эрхийг “Black Stallion” продакшн авч монголчууддаа толилуулж байгаа аж. ХОЛЛИВУДЫН ОДОД БОЛОН МОНГОЛЫН ЖҮЖИГЧИД Киноны гол дүрд Оскарын шагналт жүжигчин Марк Райлэнс, алдарт жүжигчин Жонни …
-
3 August
“Анна Каренина” УДЭТ-ын тайзнаа тавигдана
“Анна Каренина” романыг Монголд хамгийн анх ахмад орчуулагчдын нэг Ш.Очирбат монгол хэлнээ тун яруу сайхан хөрвүүлсэн нь үгийн урлагийн хорхойтнуудад дэлхийн сонгодог романыг эх хэл дээрээ унших боломжийг бий болгосон билээ. Сонгодог зохиол гэдэг нэг талаар цаг хугацааны шалгуурыг даван шигшигдсэн гэсэн сүрлэг утгыг илэрхийлдэг нь “Анна Каренина” романд шууд хамаатахаас гадна, үгийн урлагт бүтээгдсэн хамгийн сайхан зохиолын нэг гэх …
July, 2020
-
27 July
BTS хамтлаг Гиннесийн дээд амжилт тогтоов
Өмнөд Солонгосын хамгийн амжилттай яваа хөвгүүдийн BTS хамтлаг цахим тоглолтын үзэгчдийн тоогоор дээд амжилт тогтоосон тухай Гиннесийн номын цахим хуудаст мэдээлжээ. Тус хамтлагийн долдугаар сарын 14-нд болсон цахим тоглолтыг 100 гаруй орны 756 мянган хүн үзсэн байна. Мөн энэхүү цахим тоглолт нь интернетийн түүхэнд хөгжмийн хамтлагийн хамгийн их орлоготой тоглолт болсон байна. Цар тахлын улмаас дэлхийг тойрон аялах тоглолтоо цуцлаад …
-
23 July
Соёлын яамны төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат томилогдлоо
Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат томилогдож, үүрэгт ажлаа хүлээн авлаа. Монголын соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан тэрээр 2016 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан билээ. Ийнхүү соёл, урлагийн салбарын мянга мянган ажилтан, албан хаагчид, уран бүтээлчдийн хүслэн болсон шинэхэн яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат …
-
20 July
Б.Ирмүүн:Superman киноных, харин цагдаа ах бол амьдрал дээрх жинхэнэ баатар
Кинон дээр гардаг баатрууд шиг нисэж чадахгүй ч, бодит амьдрал дээр хүмүүсийг авардаг ЖИНХЭНЭ БААТАР БОЛ ЦАГДАА нар гэсээр бяцхан хөвгүүд яриагаа эхлүүллээ. 12 настай хүү “Цагдаа ахаа баярлалаа” дууныхаа үг, аяыг өөрөө бичээд, клипээ алганд багтах гар утсаараа хийсэн гэдгийг сонсоод чихэндээ итгэсэнгүй. Тэд цаг наргүй албандаа зүтгэдэг цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрийг чин зүрхнээсээ ойлгож, үг бүртээ шингээсэн байна. …
-
17 July
Соёлын яамны бүтцийг батлав
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталлаа. Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон МУҮХ, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тогтоомжид үндэслэн, дэлхийн чиг хандлага, соёлын салбарын бодит нөхцөл, үндэсний онцлогийг харгалзан төслийг боловсруулсан байна. Соёлын яамыг Стратеги, бодлого …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл