“Мөнхийн залуу” гэгддэг топ модель Э.Одгэрэл загварын агентлаг нээхээр болсон байна. Тэрбээр ирэх гуравдугаар сард загварын агентлаг нээхээр тун завгүй байгаа аж. Одоогоор загвар өмсөх сонирхолтой охидыг шалгаруулж авч байгаа аж. Түүний агентлаг охидод зөвхөн тайзны алхаа гишгээнээс гадна гоо зүйн хичээл, биеэ зөв боловсон авч явах урлагийн тухай цогц хичээл заах юм байна. Топ модель маань ур чадварын хичээлээ …
Tag Archives: урлаг
January, 2016
-
22 January
Ханхүү, гүнж хоёр эргэн ирлээ
Одоог хүртэл тэдний хослон дуулж байсан мөч домог мэт яригдан үеийн дуэтүүдээсээ онцгойрсоор байгааг бодоход тэд аргагүй анхдагчид байжээ. Ханхүү гүнж хоёр оюутны ширээнээс хормын төдийд алдрын оргилд хүрсэн. Зөвхөн тэдэнд л зориулагдсан гэмээр сайхан уран бүтээл төрж, хослох нь ч олны таашаалд нийцэж байсан үе саяхан. Анх “Насны хайр”, “Хонгорхон үр минь”, “Аав, ээж хоёр минь” зэрэг олон дуунуудаараа …
-
18 January
“Хувьсал” продакшн “Атганд үлдсэн эрдэнэ” УСК бүтээж байна
“Хувьсал” продакшн дэлгэцийн дөрөв дэх уран бүтээл болох “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киноны зураг авалтандаа ороод байна. Тэдний анхны бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино “Академи авардс”-аас дөрвөн ч шагналыг хүртсэн бол, хоёр дахь уран бүтээл болох “Зүрхээр наадагч” кино нь мөн хамгийн их орлого олсон дэлгэцийн уран бүтээлийн хоёрт жагссан амжилтыг тус тус үзүүлсэн. Харин “Тооцоогүй тоглоом” УСК нь ёстой …
-
15 January
“Жаргалтай айл манайх” тоглолтын сүүлчийн өдөрийн тасалбар эрэлттэй байна
Дуучин Б.Болд, Э. Чулуунчимэг нарын “Жаргалтай айл манайх” бие даасан тоглолт өчигдөр Бөхийн өргөөнд нижгэр боллоо. Хоёр өдөр болох уг тоглолтын тасалбар эрэлт ихтэй байгаа бөгөөд үзэгчид танхим дүүрэн үзэгчдийн уур халуунхан уур амьсгал дор боллоо. Өнөөдөр дахин эгшиглэх “Жаргалтай айл манайх” тоглолтын тасалбарыг сурагласан хүн олон байгаа гэсэн шүү. Хоёр жилийн өмнө тэдний анхны “Илбэе” тоглолт Монгол бөхийн өргөөнд хоёр хоног нижгэр болж …
-
14 January
Дэлхийн шилдэг гитарчид Монголд тоглолтоо хийнэ
Дэлхийн шилдэг гитарчин ирэх гуравдугаар сарын 7-нд Монголд ирэхээр болжээ. Меррин Жонс, Адвард Клонс нар Америкийн хөгжимчид юм. Харин Генрих Коус германых бол Томас болон Андрей Кулав нар Оросын гитарчин юм. Тэд 2001 оноос хамтарсан уран бүтээлээ эхлүүлжээ. Одоогоор дэлхийн 100 гаруй оронд аялан тоглолт хийж, есөн цомог гаргаад байгаа ажээ. Тэдний тоглолтыг Монголын талаас Music RVHS студийн залуус …
-
13 January
Дуучин Д.Болд соёлын довтолгоо хийнэ
Төрийн соёрхолт дуучин Д.Болд монгол контентыг дэмжих зорилгоор энтертайнмент ” Сhannel 11″ телевиз байгуулж, медиа салбарт хүч үзэхээр болжээ. Тус телевизийн нээлт өчигдөр болсон бөгөөд олон улсын стандартад нийцсэн Английн тоног төхөөрөмжөөр телевизээ тохижуулж, дуу хөгжим, кино, рокестр зэрэг бүр төрлөөр бичлэг хийдэг аж. Тус телевиз нь “Соёлын довтолгоо” хэмээх уриатай аж. Урлагаас телевизийн салбарт хүч үзэхээр зэхэж буй тэрээр шинэ салбарт …
-
11 January
Болд Чулуунчимэг: Монголын өрх бүхэн жаргалтай байх ёстой /бичлэгтэй/
Залуу уран бүтээлч Болд Чулуунчимэг нар энэ сарын 14 15нд 19 цагаас Монгол бөхийн өргөөнд “Жаргалтай айл манайх” тоглолтоо хийхээр зэхэж байна. Өнгөрсөн жил Илбэе тоглолтоо үзэгч түмэндээ хүргэж байсан дуучид маань оюутан байхаасаа үерхэж нөхөрлөж амьдралаа зохиосон хосууд юм. Чадварлаг хоолой чанартай уран бүтээл гаргадаг дуучид маань сайн үйлсийн аянг ч мөн дэмждэг. Энэхүү хүмүүнлэгийн үйлсээрээ уран бүтээлчид маань “Жаргалтай айл манайх” …
-
4 January
”Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш гавьяат болжээ
“Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш С.Жамъяанхорол Монгол Улсын гавьяат багш цол тэмдгээр шагнагджээ. Түүний удирдсан “Эгшиглэнт чимээ” хамтлаг “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч болсны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр С.Жамьянхорол багшийг Монгол Улсын гавьяат багш цол, тэмдгээр шагнахаар тодорхойлоод байсан юм. Төгс
December, 2015
-
22 December
Зарим уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно
ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогдсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадралд 24 сая төгрөг, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон 15 дахь удаагийн олон улсын циркчдийн наадамд Т.Будын “Нууц хувьсал” шидэх банзны үзүүлбэрээр мөнгөн медаль хүртсэн Монголын үндэсний циркийн 12 жүжигчинд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэж, хөрөнгийг Соёл, …
-
19 December
“Castle” клубын нээлт хойшлогдлоо
“Castle” клубын нээлт хойшлогдсоныг зохион байгуулагчдын зүгээс албан ёсоор мэдэгдлээ. Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй “Castle” клубын нээлтэнд зориулж нэгэн үеийн долоон хамтлагийн хамтарсан “Мартагдашгүй” тоглолт өчигдөр тоглогдохоор зарлагдсан байсан ч хойшлогдож ирэх долоо хоногийн лхагва гаригт буюу 23-ны 21:00 цагаас тоглохоор боллоо. Учир нь “Castle” клуб нь Германы “MADRIX”-ийн гэрэл, Америкийн “CAF”-ын хөгжим зэрэг дэлхийн …
-
19 December
С.Болд-Эрдэнэ шилдэг дүрийн эзэн болжээ
УДЭТ-ынхан “Талархлын шинэ жил”-ээ ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус шинэ жилийн арга хэмжээний үеэр МУСТА, орчин үеийн “Гамлет” гэгддэг жүжигчин С.Болд-Эрдэнэ театрынхаа 2015 оны “Шилдэг дүр”-ийн эзэн болжээ. Тэрбээр 19 жилийн дараа драмын тайзнаа дахин амилсан “Ромео Жульетта” жүжгийн Лоренцо ламын дүрээр тус шагналыг хүртсэн байна.
-
16 December
Н.Ану “Orange team”-д багтжээ
Өнгөрөгч 11 дүгээр сарын 22-нд эхэлсэн “Дэлхийн мисс” тэмцээн БНХАУ-ын Хайнан арал дахь Санъя хотод үргэлжлэн явагдаж байна. Олон орны мисс бүсгүйчүүдийг баг болгон хуваахад эх орноо төлөөлөн оролцож буй Н.Ану Мексик, Румын, Нидерланд, Никарагуа, Панам, Перу, Вьетнам зэрэг орны бүсгүйчүүдтэй “Orange team”-д багтжээ.Н.Ану “Dances of the World”-д амжилттай оролцож, үндэсний бүжгээ бүжиглэн, дээлээрээ гоёсон бол “Talent Recalls”-д уруулаараа зурах …
-
16 December
Н.Анугийн авьяасыг онцолжээ
“Дэлхийн мисс-2015” тэмцээн БНХАУ-ын Хайнан арал дахь Санъя хотноо үргэлжилж байна. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс Н.Ану 130 орны оролцогчоос шалгарч, авьяасаа үзүүлжээ. Тэрбээр энэ талаар “Talent show-ны нээлтэд 130 орноос сонгогдон бүжиглэсэндээ туйлын их баяртай байна. Үндэсний минь өв соёл дэлхийд гайхагдлаа. Би бүжгийн хувцсаа төрийн далбааны өнгийг бэлгэдэн урлуулсан байгааг та бүхэн анзаарсан байх. Энэ хувцсыг “Торго” …
-
15 December
Сойсон морь хурдтай байна
Дэлхий ертөнц дээр хамгийн авьяаслаг, гоо үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулдаг “Дэлхийн мисс-2015” тэмцээн БНХАУ-ын Хайнан арал дахь Санъя хотод болж байна. Эх орноо төлөөлөн оролцож буй мисс Намширын Ану загварын даашинзын гараанд топ 10-т багтжээ. Энэ гараанд Босни ба Херцеговина, Бразил, Бүгд Найрамдах Кот-Дивуар, Гваделупа, Энэтхэг, Индонез, Итали, Монгол, Пуэ́рто-Ри́ко, Вьетнам улсын миссүүд бус “Дэлхийн мисс-2015” тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 19-ний …
-
10 December
“Miss World”: Ануг дэмжээрэй
Дэлхий ертөнц дээр хамгийн авьяаслаг, гоо үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулдаг “Дэлхийн мисс-2015” тэмцээн БНХАУ-ын Хайнан арал дахь Санъя хотод болж байна. Эх орноо төлөөлөн оролцож буй мисс Намширын Ану одоогоор явцын үнэлгээгээр 8-р байранд бичигдлээ. Дэлхийн миссийн тэмцээнд Vote (АНУ-г дэмжих www.lvka168.com/missworld/vote/mgl) хамгийн их цугуулсан оролцогч шууд шилдэг 25-д орох хэмжээний оноог авах юм. Одоогоор тэмцээнийг зохион байгуулагч орны мисс 1-р …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл