Нийслэл Улаанбаатар хотын үндэс суурь болсон Нийслэл хүрээг Монгол Улс сэргэн мандсан даруйд буюу тодруулбал 1912 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Богд хаан зарлиг буулгаж, нийслэл хот болгон зарлан тунхагласны 110 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын нийслэлийн эрх зүйн байдал хуульчлагдсан баталгаажсаны түүхт ойг тохиолдуулан НЗДТГ, Нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэн …
Tag Archives: фото мэдээ
February, 2022
-
8 February
Жан И Мөү: Гол бамбарыг асаасан хэлбэр бол “Багаас ихийг харахуй” юм
Хоёрдугаар сарын 4-ний өдөр Бээжингийн өвлийн олимпын нээлтийн арга хэмжээний үеэр болсон галт бамбарыг асаах ёслол дэлхий нийтэд ихээхэн гайхамшгийг төрүүллээ. Ерөнхий найруулагч Жан И Мөү хэлэхдээ:Бээжингийн өвлийн олимпын гал хоёр зүйлийн өвөрмөц талтай, тухайлбал нэгд, олимпын тэмцээнд оролцсон төлөөлөгчдийн багийн нэрээр цасан цэгийг бүрдүүлсэн, хоёрт, хамгийн сүүлчийн гал бамбар бол гол бамбар болсон нь зуун жилийн олимпын түүхэнд ерөөс …
-
7 February
АНЭУ-ын Гадаад харилцааны сайд “Дубай экспо 2020” дахь Монголын асарт зочиллоо
“Дубай экспо 2020” олон улсын үзэсгэлэнд оролцож буй Монгол Улсын асарт АНЭУ-ын Гадаад харилцааны сайд Шейх Абдулла бин Зайд (Sheikh Abdullah bin Zayed) зочиллоо. Энэ үеэр Монгол Улсын асарт дэлгэгдсэн үзмэрүүдтэй танилцлаа. Тухайлбал, зураач Н.Сэргэлэн, С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нарын бүтээсэн “Дэлхийн нэг өдөр” бүтээл болон 18-р зуунд монгол бичгээр бичигдсэн 495 хуудастай “Данжуур судар”-ыг ихэд сонирхож байв. Монгол бичиг Араб …
January, 2022
-
14 January
Фото: Бээжин-2022 өвлийн олимпын сүлдийг Тяньаньмэний талбайд байрлуулжээ
Бээжин хотын төв талбай Тянь Аньмэнийг Хятад улс онцгой баярын өдрүүдэд цэцэгсээр чимэглэдэг уламжлалтай. Тэгвэл Хятадын уламжлалт Цагаан сар болон Бээжин-2022 өвлийн олимпын нээлт удахгүй болох гэж байгаа баярт мөчийг угтан энэ сарын 13-нд Тяньаньмэний талбайд 2022 оны өвлийн олимпын сүлдийг өлзий зангианы хамт байрлуулжээ. Улаан өнгөтэй өлзий зангилааны голд цагаан өнгөтэй олимпын сүлдийг байрлуулж цасан ширхгийг цэнхэр хөвөөтэйгөөр урлажээ.
-
12 January
Фото:Бээжин хотын И Хэюаний мөсөн гулгалтын газар ажиллаж эхэллээ
Бээжин хотын томоохон усан парк бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн нэг И Хэюаний мөсөн гулгалтын газар энэ сарын 10-наас хотын оршин суугчдад үйлчилж эхлэв. Энэхүү олон нийтийн тэшүүрийн талбай нь 300 мянган хавтгай дөрвөлжин метр. Эндэхийн том нуур нь гурван есөд хөлдөж мөсний зузааны хэмжээ нь гулгахад аюулгүй болохыг хүлээн нээж ийнхүү хойшлогдож байсан аж. Мөсөн гулгалтын талбай 4000 хүнд зэрэг үйлчлэх …
-
11 January
Мөсөн баримлын гайхамшиг
Өвлийн улиралд Хятадын хойд нутагт амьдардаг хүмүүс мөсөөр урлаж хийсэн урлагийн бүтээлээр цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайгаа гоёж, хотын өнгийг мөсөн баримлаар чимдэг уламжлалтай. Мөсөн баримал гэхээр мэдээж мөсийг цавчиж урлан олон янзын дүрс гаргахыг хэлдэг. Хятад улсад мөсөн баримал хамгийн сайн хөгжсөн бүс бол Зүүн хойд бүс, тэр дундаа Хар мөрөн мужид хамгийн алдартай байдаг. Мөсөн баримлыг харах гэж маш …
-
7 January
Фото:Угалзан хээтэй уулан зам
Хятад улс сүүлийн жилүүдэд дэд бүтцийн бүтээн байгуулалтаараа шагшуулж байгаагийн нэг нь өндөр уулын бүс дэх хэцүү хавцлын авто замууд юм. Хятадын Зам тээврийн яамнаас гаргасан “2021 оны хөдөө тосгоны шилдэг арван зам” жагсаалт энэ сарын 4-нд нийтлэгдэв. Тухайлбал, Юннань мужийн 68 эргэлттэй зам нь хамгийн ухаалаг нь хэмээн уг жагсаалтад албан ёсоор шалгарчээ. Хятадын дотоодын сошиалд төдийгүй гадаадын сошиал …
-
5 January
БНХАУ-ын Хайнаний Duty free-гийн борлуулалт 60 тэрбум юанийг давжээ
БНХАУ-ын Хайнань арал дахь татварын хөнгөлөлттэй дэлгүүрийн бүтээгдэхүүний нийт борлуулалтын хэмжээ 60 тэрбум юанийг давсан талаар уг мужийн Худалдааны газрын статистикт дурджээ. Өнөөдрийн байдлаар Хайнань мужид татварын хөнгөлөлттэй үйл ажиллагаа явуулдаг 5 аж ахуйн нэгж, 10 дэлгүүр байгаа юм. Эдгээр дэлгүүр нийт 220000 метр квадрат талбайд үйл ажиллагаа явуулж байна.
December, 2021
-
31 December
Дархан-Уул аймгийн онцгой байдлын алба хаагчид албаны онцлогийг харуулсан “Мөсөн хотхон”-ыг байгуулжээ
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шинэ оныг угтан албаны үйл ажиллагааг сурталчлах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, хамт олонч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Мөсөн хотхон” байгуулж анги, танхимаа чимэглэлээ. Алба хаагчдын урлан сийлсэн мөсөн баримлууд дотор “Аврагчийн алдар” хөшөө, гал түймрээс хүүхэд авран гарч ирж буй гал сөнөөгч, олон жил гал түймэрт ажиллаж мөнхийн зогсоолдоо гагнагдсан гал унтраах автомашин, эр …
-
29 December
ФОТО: Төрийн өндөрлөгүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 1911 оны энэ өдөр 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг халж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан VIII Богд Жавзандамбыг хаанд өргөмжилж, төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэл өргөн, …
November, 2021
-
19 November
“ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэн, арга хэмжээ үргэлжилж байна
“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Соёлын яам Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 галерейтай хамтран Монголд анх удаа 2000 мкв талбайд 100 гаруй уран бүтээлчийг нэгтгэсэн “ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэн, арга хэмжээг Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн орчин үеийн медиа, өрөг урлаг, уран зураг бүхий том задгай орон зай, Улаанбаатар …
-
8 November
Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт боллоо
Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр улсын Соёлын яам, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Соёлын төв өргөөнд хүндэтгэлийн тоглолт зохион байгууллаа. Соёлын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Умард Осетийн Улсын эрдмийн бүжгийн “Алан” чуулга, Кубаний казакуудын найрал дуу, бүжгийн чуулгын хамт олон манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний хамтарсан тоглолтыг ОХУ-ын Холбооны улсын төсвийн соёлын …
October, 2021
-
28 October
“Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан “Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо. Уралдаанд мэргэжлийн болон сонирхогчид 200 гаруй бүтээлээ ирүүлснээс : 1 дүгээр байрт С.Чинбатын “Гамшиг гадаа ирээд байна” 2 дугаар байрт Э.Мөнхчулууны “Газрын хилэн” 3 дугаар байрт П.Отгонбаатарын “Цөлд алхаж буй эмэгтэй” Тусгай байрт: Х.Түшигийн …
-
27 October
“Дэлхийн мисс-2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн гэрэл зургуудаас
70 дахь удаагийн “Дэлхийн Мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар уран нугараач А.Бөртэ-Үжин тодорлоо. “Дэлхийн мисс-2019” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс М.Цэвэлмаа титмээ А.Бөртэ-Үжинд шилжүүлэн өгчөө. Үндэсний ялагч болж “Дэлхийн Мисс-2021” тэмцээнд оролцохоор шалгарсан мисс А.Бөртэ-Үжин Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн бөгөөд Англи, Япон, Герман, Хятад хэлний …
-
26 October
“Дубай-2020” экспо дахь Монголын павильонд 4500 хүн зочилжээ
АНЭУ-ын Дубай хотноо зохиогдож буй Дэлхийн экспод оролцогч олон улс орнууд өөр өөрийн онцлог дизайн бүхий павильоноо байгуулжээ. “Ковид-19” халдварын нөлөөнөөс шалтгаалан жил шахам хойшлогдон зохиогдсон “Дубай-2020” экспо 2022 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 16-нд “Монголын Үндэсний Өдөрлөг” зохион байгуулагдах юм. Арабын Нэгдсэн Эмират Улсын Угсаа залгамжлах ханхүү, Дубайн Гүйцэтгэх зөвлөлийн дарга …